аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ?

Бид дэлхийд хаана, хэзээ машин бий болсон тvvхийг бvгд шахуу мэддэг. Тэгвэл Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ? Энэ талаар цухас дурдая.Анх Улаан гэлэн гэдэг хvн 1920-иод оны vеэр Монголд чийчаан авчирч байж. Улаан гэлэн ардын намын ажил хэрэгт замын хань болж явсан Цэцэг Шагдар гэдэг дотны найзындаа машинаа унаж ирдэг байсан тухай бичсэн нь бий. Дараа нь тєр шашны тэргvvн Жавзандамба хутагт хоёр машинтай болжээ.

Богдын жолооч нь Бадам гэдэг буриад хvн, мєн цоохор Гvр Додонцэрэн гэдэг улс байжээ. Улмаар Хятадын генерал Сvй-Шv-Жан цэргийн хамтаар хvрээнд ирснээр машин элбэгших болсон тухай бичиг номд бий. Харин 1929 оны 11 дvгээр сарын 31-ний єдєр анх нийтийн тээврийн vйлчилгээг нэвтрvvлж эхэлжээ. Гэхдээ тухайн vед ачааны машинаар хvн зєєдєг байв. Энэ vед хот дотор vйлчлэх нэг л чиглэл байсан гэдэг. Тэр нь Улаанбаатар, Амгаланбаатар хоёрын хоорондох зам. Харин цахилгаан тээврийн vйлчилгээ 1987 оноос эхэлжээ.

No comments:

Post a Comment