аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Леонардо Да Винчийн суу билгийн нууц

Дэлхийн шинжлэх ухааны тvvхэнд тод томруун ул мєрєє vлдээсэн суут хvмvvсийн нэг бол яахын аргагvй Леонардо да Винчи билээ. Тэрбээр амьдрал дээр ямар хvн байж, асуудлыг хэрхэн шийдэж, агуу олон нээлтээ хэрхэн хийж байсан нь одоо хvртэл тайлагдаагvй оньсого хэвээр vлдсэн. Тэр бvv хэл тvvний уран бvтээл, туурвилыг нь олон жилийн турш судалсан зарим эрдэмтэн, судлаачид Леонардо да Винчийг дэлхийн хvн биш, харь гаригийнх байсан гэж мэдэгдэн, vvнийгээ нотлохыг оролддог.

Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нєлєє бvхий хvн байсан бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байсан гэдэг. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог дєрвєн настайгаас нь хойд эх нь асрах болж, жинхэнэ эхийг нь єндєр инж дагалдуулан тариачин эртэй суулгаад єєр нутаг руу явуулсан аж. Хар багаасаа л ер бусын ухаантай, сэргэлэн Леонардо нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг.

Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд тєрvvлээгvй, харин гурав дахь нь есєн хvv, хоёр охин тєрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэрэгцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг. Леонардо да Винчи 14 настайдаа тухайн vеийн нэр алдартай зураач Вероккьо гэгчийн урланд шавь оржээ.

20 нас хvрэх vед тэрбээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэй єєрєє єєрєєсєє суралцдаг нэгэн байжээ. Хєгжмийн урлагт гэхэд л єєрєє онцгой тєрлийн хєгжмийн зэмсэг зохиож тvvн дээрээ єєрийн болон бусдын бvтээлийг тоглосоор хэнийг ч дагуулахааргvй суут хєгжимчин гэдгээ харуулсан аж. Нэгэн зэрэг суут зураач, хєгжимчин, хєгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бvтээгч, дуучин гэх мэт олон мэргэжлийг эзэмшиж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи энэ бvгдэд суут байж чаджээ. Тэрбээр оюун ухааны тєдийгvй биеийн хєгжлєєрєє ч vеийнхнээсээ давуу нэгэн байсан байна.

Єндєр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины тахыг хєнгєхєн нугалахыг харсан хэн ч гэсэн бяртай гэдэгт нь эргэлздэггvй байсан талаар тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэсэн байдаг. Ингээд зогсохгvй ямар ч vед уурлаж, бухимдалгvй, сэтгэл хєдлєлєє дээд зэргээр захирч, хянадаг нэгэн байсан аж.
Хайрлаж дурлах, vзэн ядах гэсэн сэтгэл хєдлєлийн илэрхийлэлээс єєрийгєє ангид байлгаж, судалж, шинжилж, цаад учрыг нь олж танин мэдэхэд анхаардаг нэгэн байжээ. Yvндээ ч гаргууд мэргэшиж, тухайн vеийн техник, шинжлэх ухааных нь тvвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгvй байсан нээлтvvдийг хийсэн нь гайхалтай. Жишээ нь тvvний гар бичмэлд нисч яваа шувууг харуулсан таталбар зураг байдаг байна. Гэтэл нисч яваа шувууны далавчны хєдєлгєєнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар бодоход 20 дугаар зуунд л анх vvссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй аж. Мєн судлаачдын гайхшралыг тєрvvлдэг бас нэг зvйл нь тэмдэглэлийн дэвтрээ хєтлєх арга барил нь юм. Леонардо да Винчи тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ єєрєє єєртєє “чи” хэмээн ханддаг байжээ.

No comments:

Post a Comment