аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

''Аватар'' уран зєгнєл биш

- Альфа Центавр А одны ордонд vнэхээр Пандора гараг оршдог байж болох юм. Гэхдээ ойрын ирээдvйд тийш зvглэх ньтийм ч найдвартай даалгавар биш гэнэ. Одон орны физикчид "Аватар"-ын vйл явдал уран зєгнєл биш хэмээн vзжээ-

Камерон-зєнч vv
Жеймс Камерон "Аватар" киноныхоо зохиолыг 15 жилийн ємнє бичсэн гэдэг. Тэр vед єєрийн санаандаа ургуулсан огторгуйн тухай эргэцvvллээ хvн тєрєлхтєнд хамгийн ойр Альфа Центавр А одны системд бодит мэтээр оруулан шигтгэсэн аж. Эл одонд хvрэхэд гэрлийн дєрвєн жил гаруй хугацаа шаардлагатай гэж кинонд гардаг. Тvvнээс гадна зохиогч хvн шиг оюун ухаант, хєх навичуудыг манай дэлхийтэй тєстэй ч юмуу аль эсхvл тэдэнд зориулсан тусгай гараг бvтээн амьдруулсангvй харин ч Санчир, Бархасвадьтай тєстэй хийн vлэмж биет Полифем/ эртний Грекийн домогт гардаг хvний махаар хооллогч аварга биетэн/-ийн дагуул Пандора гараг дээр суурьшуулсан нь хачирхалтай.

Гэтэл эрдэмтэд Камероны анх бодож олсон уран зєгнєлийг гурван жилийн ємнєєс бататгаж эхэлсэн. Калифорни их сургуулийн эрдэмтэн Грег Лауфлин, Хавьер Гедес нарын боловсруулсан тєслєєр бол Альфа Центавр А-гийн орчим дэлхийтэй тєстэй чулуун гараг оршиж байгаа нь зайлшгvй гэнэ. Уг гарагийн гадаргуу нь ч амьдрал vvсэх нєхцєлийг бvрэн хангасан аж. Мєн єнгєрсєн жил "Аватар" киног дэлгэцнээ гарахаас ємнє Харвард-Смитсонианскийн одон орны физикийн тєвийн судлаачид, "Экзогараг гэж нэрлээд байгаа хийн vлэмж биетvvдийн дагуулууд дээр огторгуйн амьдрал байж болзошгvй" гэж мэдэгдээд байсан. Экзогарагууд дэлхийтэй тєстэй хэмжээтэйгээс гадна ус, агаарын даралтыг ч мєн єєртєє агуулсан. Санчирын дагуул Титан л гэхэд дэлхийтэй тєстэй гадаргуутайгаас гадна маш нягт агаар мандалтай. Бархасвадийн дагуул Европын мєсєн бvрхvvл доогуур олон км-ийн гvнд далай нуугдаж байгаа гэдэг. Хэрвээ хийн vлэмж биес нартай арай ойрхон, дулаан бvсэд оршиж байсан бол тэдний дагуулууд дээр амьдрал бий болох нєхцєл бvрэн байх байж. Яг л Пандора шиг.

Одон орны физикчид саяхныг хvртэл Санчир, Бархасвадьтай тєстэй хэмжээтэй 400 орчим нэлээд дулаахан экзогараг илрvvлсэн. Одоо тэдгээрийн дагуулыг илрvvлэхээр ажиллаж байна.
"Хэрэв vнэхээр Пандора шиг ертєнцvvд байдаг бол бид ойрын арван жилд заавал илрvvлнэ. Тvvнээс гадна vvнийг нартай нэлээд тєстэй Альфа Центаврын орчим дахь оддын бvсэд олдох магадлал дvvрэн байгаа. Ийм даалгаврыг орчин vеийн хиймэл дагуулын дуран бvрэн биелvvлж чадна" гэж одон орны физикийн тєвийн ахлах мэргэжилтэн Лиза Калтенеггер ярьсан байна.

Насан туршийн цєллєг

"Аватар" киноны vйл явдал 2145 онд єрнєдєг. Хэрвээ Пандора дээр vнэхээр амьдрах нєхцєл байвал хvмvvс 2145 он гэхэд тэнд очиж чадах болов уу? Одоогийн байдлаар сансрын хамгийн хурдан хєлєг "Voyager 1" секундэд 17 хvртэлх км-ийг туулж чадах vзvvлэлттэй. Иймэрхvv хурдтай хєлгєєр Альфа Центаврыг зорьсон аялалд гарах юм бол 74 мянган жилийн хугацаа шаардлагатай. Тэгэхээр ийм санаа бvтэхгvй гэсэн vг.
Цахилгаанаар цэнэглэгч хєдєлгvvртэй тєхєєрємжєєр хєєрвєл арай л хурдан байх болно. Жишээ нь, ийм хvлгээр Ангараг руу 39 єдрийн дотор очиж болно гэж тооцоолж буй. Гэвч оддын аялалд ийм тєхєєрємжтэй байлаа ч хvрэх зам дэндvv урт юм. Америкийн ирээдvйн технологийн DARPA агентлаг "Орион" нэртэй тєсєл боловсруулсан. Энэ дагуу "Орион" сансрын хєлгєє ч бvтээсэн. Одоохондоо тус хєлгийн хvчин чадал, чадвар ямархуу байх нь тодорхойгvй. Гэхдээ нэг секундэд 30 мянган км туулах чадвартай хєлєг бvтээлээ гэхэд уг хєлгєєр Пандора хvрэхэд 40-50 жил шаардагдана. Хэтэрхий урт хугацаа...

No comments:

Post a Comment