аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Ойрын 40 жилд биднийг юу хvлээж байна вэ?

TechCast" тєслийн хvрэээнд судлаачдын баг ойрын 10 жилд хvн тєрєлхтний хєгжилд тохиолдох магадлал єндєртэй vйл явдлуудын жагсаалтыг гаргажээ.Судлаачдын тооцоолсноор, 2010 оноос хойш цахилгаан тєхєєрємж, мэдээллийн системийн хєгжлийн vйл явц эрчимтэй хэвээр байх аж. Тєрєл бvрийн цахилгаан тєхєєрємжvvд бий болж, мэдээлийн сvлжээ улам єргєссєєр байх гэнэ. Мєн хvнд хувийн цахилгаан туслагч бий болох магадлал єндєр байгаа аж. Мэдээллийн технологийн тєхєєрємж, энэ тєрлийн хэрэгслvvдийн vнэ эрс буурч "Microsoft" зэрэг томоохон корпорациудад олон тооны єрсєлдєгч гарч ирэн мэдээлэл, харилцаа шинэ технологийн салбарт ширvvн єрсєлдєєн болохыг ч шинжээчид урьдчилан тогтоогоод буй аж. Хєгжим, кино, зурагт, тайз дэлгэцийн зах зээлд эргэлт гарч, тэсрэлт буух гэнэ.
2020 оноос хойш шинэ технологийн єндєр хєгжлийн шинэ эрин ирэхийг шинжээчид тодорхойлжээ. Мєн энэ vед хvрээлэн буй орчинд хор хєнєєлгvй, аюулгvй цахилгаан эрчим хvчний салбар, ногоон бизнес эрчимтэй хєгжиж, хvний амьдралын нєхцєл байдлыг сайжруулах олон талын vйл ажиллагаа эрчимтэй хєгжин хэрэгжихийг тэд онцолсон байна. Хvн тєрєлхтєн эрлийзжvvлсэн автомашин ихээр хэрэглэх болно. Компьютер, биотехнологи хєгжлийн ид цэцэглэлтийн vедээ байх тул анагаахын салбарт шинэ эрин vе ирнэ. Тиймдээ ч хvний ДНК-г нарийвчлан тодорхой судлах боломжтой болж, дотоод эрхтнvvдийг хуулбарлан бvтээдэг болох магадлал єндєр байгаа аж.

2030 оны vед боловсролын салбарт онцгой єєрчлєлтvvд гарч цахилгаан туслагч хамгийн эрэлттэй, хэрэгцээт тєхєєрємж байх аж. Сансрын аялал єргєн дэлгэрч, 2028 он гэхэд саран дээр тогтмол байх нийтийн байр байгуулна. Удалгvй хvн тєрєлхтєн Ангараг дээр ч чєлєєтэй буудаг болох гэнэ. Сансар огторгуй дэлхийн эдийн засгийн бvрэлдэхvvн хэсэг болно.

2030 он гарснаас хойш авто замын хєдєлгєєн, агаарын тээвэр ямар ч аюулгvй болно гэж мэргэжилтнvvд vзсэн байна. Тvvнээс гадна хувийн машинаар зорчдог байсан хvмvvс хувийн нисдэг тєхєєрємжийг илvvд vзэх болно. Агаарын нислэг, галт тэргvvд хvний санаанд багтамгvй их хурдаар тээвэрлэлт хийдэг болох аж. Цємийн эрчим хvчний салбарт ч чанарын єєрчлєлт гарч, vйлдвэржилтийн хямралаас ангижрах гэнэ. Гэхдээ экологийн хямрал нvvрлэж, хvйтэн зэвсэгтэй холбоотой ёс суртахуун, соёл хvмvvжлийн асуудал хурцдаж, дэлхийн хямралыг єдєєх тєлєвтэй байгаа юм байна.

2040-2050 онд дэлхий дахин нэгдэж Европын холбоо юмуу АНУ-ын улстєрийн систем, бvтэц зохион байгуулалтыг санагдуулам нэг том гvрэн шиг болсноор дээр дурдсан хямралуудыг эрчимтэй багасгаж чадах ажээ. Хvн амын єсєлт эрс нэмэгдэж, олон улсын терроризмын хvч суларч эхлэх гэнэ.

No comments:

Post a Comment