аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Яагаад бар цоохор, ирвэс толботой болсон бэ

Гэрийн муур болон зэрлэг муурууд хэдхэн зvйлээрээ ялгаатай байдаг. Тэдгээрийн гурвыг нь Бразилийн Риу-Гранди-ду-Сул их сургуули

Ийм судалгааны ажлыг амжилттай явуулснаараа ойрын хугацаанд арьсны євчлєлийг генийн аргаар эмчилж болох шинэ аргыг боловсруулж болно гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байна.
"Бид энэхvv судалгааны ажлаараа амьтны арьс, vсний єнгє, ялангуяа толбо, судал зэргийг vvсгэгч генийг илрvvлж чадсан гэдэгтээ итгэж байна. Эдгээр ген арьс vсний гадаргууны байдал, бvтцийг зохицуулдаг юм шиг байна лээ. Бид судалгаагаа vргэлжлvvлэн сvvн тэжээлт янз бvрийн амьтны арьс, vсний байдал хэрхэн vvсдгийг тогтоох болно. Мєн байгалийн янз бvрийн нєхцєлд амьтны ген хэрхэн єєрчлєгдєж дасан зохицдог механизмыг тодруулах болно" гэж тєслийн удирдагч, биологич, профессор Эдуард Эйзирик мэдэээлсэн байна.



Эрдэмтэд тєслийн эхний шатны ажилдаа янз бvрийн судал юмуу толботой гэрийн тэжээвэр муурнуудын тєрєл бvрийн vvлдэр, эрлийзжсэн байдлыг судалжээ. Тэд амьтдын vсний сорын єєрчлєлтєд нєлєєлдєг гурван генийг судалгааны vед илрvvлж чадсан байна. Туршилт хэдийгээр нэг тєрлийн амьтан дээр явагдсан ч эл аргыг ашиглан сvvн тэжээлт ямар ч амьтны vс, сорд нєлєєлдєг генийн хvчин зvйлсийг олж болно гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ. Ингэснээр хvн тєрєлхтнийг арьсны янз бvрийн удамшилт євчнєєс ч сэргийлэх боломжтой гэж тэд vзэж байгаа аж. Тухайбал, удамшилын замаар бий болдог мэнгэ, ургацгийг ч багасгах технологийг боловсруулах боломжтой гэнэ. Эрдэмтэд уг судалгааны ажлын vр дvнгээ "Genetics" сэтгvvлд хэвлvvлсэн бєгєєд тус сэтгvvлийн эрхлэгч Марк Жонстон уг ажлын тухайд, "Орчин vеийн шинжлэх ухаанд арьс, vсний цаана оршиж буй удамшлын нууцын тухай бараг нээгээгvй. Эйзирикийн энэхvv нээлт удамшлын энэ чиглэлийн нууцуудын хєшгийг нээх алхам боллоо. Ийм алхмыг хийчихсэн хvмvvст цаашдын судалгаагаа явуулахад хялбар байх болно. Эрдэмтдийн судалгааны ажлын vр дvнгээр бид хvн тєрєлхтєнд тохиолддог удамшлын гаралтай олон таагvй зvйлийн талаар ойлгож, тэднээс урьдчилан сэргийлж, эмчилж чаддаг болох нь" гэжээ. Тvvнээс гадна эл ажил гэрийн тэжээвэр амьтанд дурлагсдын сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ. Магадгvй ойрын ирээдvйд тэжээвэр амьтдынхаа гадаад тєрхийг зєвхєн эрлийзжvvлэлтийн аргаар бус генийн тусламжтайгаар хvссэнээрээ єєрчлєх боломжтой болох ч юм билvv?

No comments:

Post a Comment