аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

2040 онд хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болно

МЭЄ-ий VII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн vед анхны зоосон мєнгє бий болжээ. Цаасан мєнгє ч мєн л Хятадад МЭ-ний VII зуунд бий болсон гэдэг. Харин Америкт XVIII зуун гэхэд мєнгєєр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэдэг болж. Тvvнчлэн МЭЄ 3-2 мянган онд Месопотамид анхны банк vvссэн тєдийгvй томоохон сvм, орон нутгийн захиргааны байранд vнэт эдлэлийг хадгалдаг болсон байна. 910 оноос Хятадад цаасан мєнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн агаад 1156 онд анх удаа мєнгєн тэмдэгтийг єєр орныхтой солих vйлчилгээ нээгджээ.

Энэ байдал 1.6 мянган жил vргэлжилсэн байна. Цаашлаад XII зууны vеэс Хойд Италид банкны vйлчилгээ vзvvлдэг байр/ тєв/-ууд ихээр баригдаж, 1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мєнгє орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль XIII зууны vед бий болоод байсан гэдэг. 1661 онд анх удаа Шведэд улсын тєв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн бол Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна. 1705 онд мєнгє болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх "Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money" хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло байжээ.

1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80 хувь нь ийм тєрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байв. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ. 1937 онд санхvvгийн албанд нэн шаардлагтай гэх анхны комьпютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээсэн бєгєєд анхны жинхэнэ компьютер /ЕЫ1АС/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Тэр компьютерын нийт жин нь 30 тн, секундэд таван мянган зvйл хэвлэх чадалтай байжээ. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг. 1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсноор ам.доллар олон улсад хэрэглэгдэх чєлєєт мєнгєн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.

1950 онд Diners Club-aac анхны тєлбєрийн картыг бий болгож, тvvгээр уг ресторанд идсэн єглєєний цай, єдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг болов. Харин хоёр жилийн дараа гэхэд л Franklin National Bank нь банкны тооцоог хийж болох тєлбєрийн картаа vйлчлvvлэгчдэдээ зарж эхэлсэн аж. Харин 1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон ба vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Adyanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилан хийсэн байна. 1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцогдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдээд байв. 1977 онд APPLE-ийн персональ компьютер анх удаа чєлєєт худалдаанд гарснаар 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байснаа 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо єсчээ.

1993 Ьнд мєнгєний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарткарт худалдаанд гарч, 1996 оны Атлантын олимпийн vеэр нийт 300.000 смарткарт худалдагдаж. 1998 онд АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биетэйгээ компьютер ашиглан мєнгє шилжvvлэх электрон шуудантай болов. Vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болжээ. Тэрчлэн 1990-ээд оны тєгсгєл гэхэд олон тєрлийн "интернет-мєнгє" бий болсон бол 2002 оноос Европ тив "евро" хэмээх нэгдсэн нэг мєнгєн дэвсгэрттэй болсон билээ. Гэхдээ евронд шилжих vйл явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзэж болно. Эцэст нь дуулгахад 2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт Мандел 2040 он гэхэд хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгдсэн юм. Нэг л мєнгєн дэвсгэрттэй болоход Америк, Европ, Японы мєнгєн дэвсгэрт хvчтэй нєлєєлєх агаад доллар, евро, йен гурвын дундаас "дей" эсвэл "интор" гэдэг мєнгє "тєрєх" юм гэсэн шvv.

Дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 vзэсгэлэнт газар

Экологичид дэлхийн дулаарлын vр дагаврын улмаас устаж vгvй болох аюулд дєтєлж буй дэлхийн байгалийн vзэсгэлэнт 100 гаарыг жагсаажээ.21 зууны турш тэсч vлдсэн эдгээр гааар температурын нэмэгдэл, уур амьсгалын єєрчлєлтєд хамгийн их єртєж унаган тєрхєє гээх магадлалтайд тооцогдож байна. Байгалийн vзэсгэлэнт 100 газрын эхний 10-ыг сонирхуулъя. Эхний 10-т сvvлийн жилvvдэд цєлжилтєд ихээр єртєж буй манай улсын говь оржээ.

1.
Гималайн ємнєд бэл дэх Тvвд, Энэтхэгийн дундах Буганы хаант улс. Оршин суугчид эх орноо Druk Yu буюу тэнгэрийн луу хэмээн нэрлэдэг. Цас хайлсны улмаас уулнаас буух их хэмжээний ус энэхvv vзэсгэлэнт газрын эртний сум хийд, дэд бутэц, суурьшмал амьдралд аюул занал учруулж эхэлжээ. Тун удахгvй эл бvсийн хамгийн єндєр уулын мєс vгvй болж болзошгvй юм.


2.
Монголын нvvдэлчин ард тvмэн энэхvv зах хязгааргvй тэгш талд 3000 жил амьдарч байна. Тэд малаа маллахдаа шим тэжээлт бэлчээр, євс ургамлын гарцыг хайн нэг газраас нєгєє газар уруу нvvдэллэн амьдардаг. Сvvлийн 80-90 жилийн турш энэ нутагт хур тунадасны тvвшин мэдэгдэхvйц багасч, температур нэмэгдсээр байгаа юм. Говийн цєл хойд хэсэг рvу тархаж байгаагаас малчдын ая тухтай амьдрах газар улам бvр хумигдсаар байна.

3. Венесуэлийн Каракаст 4.3 сая хvн амьдарч буйн тал нь хотыг бvчсэн бэл дагуух урцаңд дорой буурай аж тєрж байна. Аадар борооны уршгаар хєрсний гулгалт байнга vvссэнээс хvний амь эрсдэх нь ч энгийн vзэгдэл болжээ. 1999 онд аадар бороо хэд хоногоор орж vер болон vргэлжилснээр 30 мянган хvн амь насаараа хохирсон байна. Таамаглаж буйгаар цаашид vерийн хvч ч нэмэгдэж хєрсний гулгалтад эндэх хvмvусийн тоо єсєх хандлагатай.

4. Какаду бол 10 мянган жилийн тэртээх сvг зураг, нэн ховордсон амьтдаар баялаг Австралийн байгалийн болон соёлын дурсгалт газар юм. Усны шувуудын ховордсон 60 орчим тєрєл зvйл энд бий. Уур амьcгалын єєрчлєлт, далайн тvвшин нэмэгдсэн нь нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маягийг єєрчилж, нэн ховор шувуудыг намагт талд мєхєх аюулд хvргээд байна.

5. Олон сая хvн амтай Чикаго хот 1830 онд тулгын чулуугаа тавьснаас хойш Америкийн vйлдвэр худалдаа, арилжаа наймаа, санхvv, зугаа цэнгэлийн тєв болсон юм. Гэвч энэ зуунаас эхлэн тус бvс нутагт температур байнга нэмэгдэж зундаа цельсийн 43 градуст хvрч, хур бороо, vерийн vр дагавар урьд хожид vзэгдээгvйгээр нэмэгдэх болжээ. Эрдэмтдийн vзэж буйгаар зууны тєгсгєлєєр Чикаго хотын цаг уур Техастай адилавтар болох гэнэ.

6. Ємнєд Сибирийн Байгал нуур дэлхий дээрх хамгийн гvн агаад цэнгэг нуур юм. Нуурын цэнгэг уcны эзлэхvvн дэлхийн нєєцийн 20 хувь юм. Харамсалтай нь ойролцоо орших vйлдвэрийн хаягдал болон дулаарал нуурын унаган тєрхийг алдагдуулахад хvргэжээ. Сvvлийн 60 жилд нуурын температур нэг градусаар нэмэгдэж, тус бvс нутагт євєл богиноссон нь Байгалийн нуурын биологийн эмзэг тєрєл зvйлд сєргєєр нєлєєлєх болжээ.

7. Японы нийслэл Токио дэлхийн томоохон хотуудын нэг. Сvvлийн 100 жилд хотын температур автомашины хиймэл халалт, vйлдвэрийн хорт хййн улмаас дулаарлаас ч хурдацтай тав дахин єссєн. Ингэснээр уг хотод євєл нь температур 0-ээс доош буух нь ховор. Ирэх 100 жилд Токио болон дэлхийн бусад томоохон хотод температур єсєх хандлагатай байна.

8. Энэтхэгийн далай орчмын 1200 арал наран шарлагын газар, гайхалтай шvрэн хадаараа алдартай. Гэсэн хэдий ч дулаарлын нєлєєгєєр арлуудын 80 хувь нь далайн тvвшнээс нэг метр орчим товойн харагдаж буй агаад далайн тvвшин нэмэгдэх тусам усанд ор мєргvй алга болох аюул тулгараад байна. Сvvлийн 15 жил далайн тvвшин 4.5 см-ээр. дээшилсэн. Тvvнчлэн шуурга ч энэ бvс нутгийг тойрохгvй байна.

9. Дарсны vйлдвэрлэл Францын ємнєд хэсэгт Каори хотын дэргэд Лот голын дагуу Ромын эзэнт гvрнээс хойш цэцэглэн хєгжжээ. Эдvгээ энэ газар усан vзмийн тусгай сортыг 4200 гектарт шилжvvлэн суулгасан байна. Харамсалтай нь усан vзэм уур амьсгалын єєрчлєлтєд хэт эмзэг бєгєєд температур нэг градусаар нэмэгдэхэд тэдгээрийг суулгах сэрvvн газар хайх шаардлага vvсдэг аж. 2070-2099 онд Францад температур зургаан градусаар нэмэгдэхэд усан vзмийн тариалан ор мєргvй алга болох гэнэ.

10. Сахарын цєлийн дэргэд орших Тимбукту хот цєлийн дундуур худалдаа арилжааны зам харгуй байсны ачаар эрт цагт эдийн засаг, соёл урлагийн гол тєв байж. XIV-XVI зуун бол уг хотын цэцэглэлтийн оргил vе байсан бєгєєд эдvгээ дэлхийн євийг дансжуулж хам-гаалдаг ЮНЕСКО-гийн бvртгэлд оржээ. Цєлийн температур нэмэгдсэнээс хотын эртний сvм хийдvvд мэдэгдэхvйц сvйрлийн байдалд ороод байгаа юм.

Монгол орон цєлжилтєд эмзэг бvс нутаг

Дэлхийн байгаль хамгаалах газраас нэрлэсэн "Экологийн сvйрэлд єртєж буй 100 vзэсгэлэнт газар"-ын дэд байранд манай улс багтжээ. Жил бvрийн зургадугаар сарын 17-нд цєлжилттэй тэмцэх дэлхийн єдєр болдогбєгєєд манай орон шат дараалсан олон арга хэмжээ авдаг хэдий ч цєлжилтийг сааруулж чадахгvй байна. Єнєєгийн байдлаар дэлхийн бємбєрцгийн дєрєвний нэг буюу 38 сая ам км талбай бvхий нутаг цєлжиж 100 орчим оронд цєлжилтийн асуудал хурцаар тавигдах боллоо. Жил бvр 60 мянган ам км талбай цєлжилтєд нэрвэгдэн аж ахуйн эргэлтээс гарч байгаа юм. Цєлжилттэй тэмцэх олон улсын конвенцид "Уур амьсгалын єєрчлєлт, хvний vйл ажиллагааг хамруулан олон янзын хvчин зvйлсийн нєлєєгєєр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цєлжилт" гэж
тодорхойлсон байдаг.

Цєлжилтийн vйл явц нь байгалийн болон хvний хvчин зvйлийн харилцан vйлчлэлийн vр дагавар бєгєєд тvvний цар хvрээ, эрч хvч, хєгжлийн хандлага нь олон шалтгаанаар тодорхойлогдох тєдийгvй илрэх хэлбэр нь олон янз.

Монгол орон дэлхийн бємбєрцгийн хуурай уур амьсгалтай нутгийн нэг бєгєєд хур тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цєлжилтєд амархан єртєж болох нутаг юм. Иймээс цєлжилтийн асуудал манай орны хувьд онцгой євєрмєц байгалийн гамшгийн нэг болдог. Сvvлийн 70-аад жилийн хугацаанд манай улсын малын тоо толгой 40 гаран хувиар єсч, бэлчээрийн талбай 20 хувиар багасч, бэлчээрийн га-гийн ургац 19-44 хувь буурчээ.

Бэлчээр ашиглалтад сvvлийн жилvvдэд ямар нэгэн дэвшилтэт арга барил нэвтрэхгvй байгаагаар vл барам уламжлалт аргын нарийн чанарууд алдагдсаар байгаа нь бэлчээрийн экосистемд муугаар нєлєєлж байна. Манай орны нийт хєрсний 77.8 хувьд газар тариалан, ус, салхи болон техногенийн нєлєєгєєр ямар нэг хэмжээгээр элэгдэж эвдэрсэн ба автомашины 200 мянган км бvхий олон салаа замд 800 гаруй мянган га бэлчээр сvйтгэгджээ. Шороон шуургатай єдрийн тоо 1960 оноос хойш 3-4 дахин ихэсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61 -127 єдєр нь шороон шуургатай байгаа нь элс нvvж, хєрс ихээхэн эвдэрч байгаагийн шинж юм. Нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хєдєє аж ахуйн эдэлбэр газрын 96.2 хувь нь бэлчээрийн талбай байдаг атал эдvгээ тvvний ихэнх хэсэг нь талхлагдаж, євс ургамлын гарц буурч, тариалангийн талбайн 46 хувь нь vржил шимээ алдан доройтолд ороод байна. Vvнээс гадна элстэй талбай сvvлийн 40 жилд 38 мянган га-гаар нэмэгдэв. Эдгээр тоо баримт нь Монгол Улсын ихэнх газар нутаг ямар нэг хэмжээгээр хуурайшин цєлжих хандлагатай болсныг харуулна.

Аавтайгаа уулзахаар цаг хугацааны машин бvтээж байна

Єнгєрсєн цаг руу буцна гэдэг ихэнх хvний хувьд тєсєєлєл, уран сэтгэмж бол заримынх нь хувьд шинжлэх ухаан.Харин Роналд Малле хэмээх физикчийн хувьд эцгээ гэсэн хvvгийн хайр. Цаг хугацааны машин бvтээх нь тvvний насан туршийн хvсэл юм. Арван настайд нь нас барсан аавтайгаа уулзахын тулд тэрбээр цаг хугацааны машин бvтээхийг багаасаа мєрєєдсєн бєгєєд мєрєєдєлдєє ойртохын тулд физикч болж єдгєє АНУ-ын Коннектикутын их сургуульд ажиллаж буй аж. Хvмvvс Р.Маллег ухаанаа алдсан гэж бодсон ч тэрбээр энэ долоо хоногийн эхээр олныг гайхшруулсан мэдэгдэл хийж цаг хугацааны машин бvтээх аргыг олсноо зарласан байна.

Альберт Эйнштейн цаг хугацаа сансартай холбоотой гэдэгт итгэдэг байсан. Тиймээс татах хvчний хэлбэлзэл, єєрчлєлтийг сайтар судалж чадвал цаг хугацааг захирч болно гэж vздэг байв. Р.Малле ч vvнд итгэлтэй байгаа бєгєєд сансрын хvчийг удирдахыг зорьж буй аж. Тэр цагт цаг хугацааны vvд нээгдэх гэнэ. Гэхдээ тvvний бvтээхээр зэхэж буй тєхєєрємж ердєє ажиллаж эхэлснээс хойшхи хугацааг "санах" магадлал єндєр байгаа тул Р.Малле аавыгаа нас барсан онд буюу 1955 онд буцах аргагvй байж мэднэ. Гэсэн ч олон жилийн судалгаа шинжилгээ, нєр их хєдєлмєрєє аавдаа зориулсандаа харамсахгvй гэж Р.Малле єгvvлжээ.

Гиннесийн номонд орсон автомашин

Авто машин сонирхогчдод Германы Вольксваген компанийн харъяа Бугатти vйлдвэрийн инженер, механикуудын бvтээсэн

"Бугатти Вейрон 16.4" машиныг танилцуулж байна. Энэхvv автомашин нь vйлдвэрээс гарахаасаа ємнє 160 ширхэг захиалга аваад байжээ. Харин vйлдвэрлэгчид жилд 70 хvрэхгvй машин бvтээснээс
30 хувийг нь худалдаанд гаргасан байна. Сvvлийн vеийн мэдээнээс vзэхэд "Бугатти Вейрон 16.4" машины суурь vнэ 1,4 сая ам. доллараас эхэлжээ. Бизнес эрхлэгчдийн мєрєєдєл болсон "Бугатти Вейрон 16.4" нь єнєєг хvртэл бvтээгдсэн машинуудаас дээд зэрэглэлийн, хамгийн хурдан спорт загварын автомашин юм.



Тvvнчлэн уг автомашины "W16" мотор нь спорт машины тvvхэнд нэрээ vлдээхvйц бvтээл болжээ. Учир нь эзэлэхvvн хэмнэдэг "VR" зарчимд тулгуурлан хийсэн нэг талдаа 8 цилиндртэй моторын 2 нарийн блок нь хоорондоо 90 градусаар байрладаг аж.
Энэхvv авто машин нь хєдєлгєєнд оролцохыг зєвшєєрєгдсєн машинуудаас хамгийн хvчтэй нь бєгєєд 0-100 км/цаг авахад , 2,5 сек зарцуулдаг байна.
Харин 200 миль/цаг буюу 320 км/цагийн хурд авахад 24 сек ажээ. Худалдаанд гарахаас ємнєх туршилтаар 257,45 миль/ цаг буюу 415,25 км/цаг хурдлан дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бvртгэгдсэн автомашин юм.

Wednesday, May 12, 2010

Монголын уул уурхайн өдөрлөг Лондонгийн биржэд болно

Лондон хотноо Монголын уул уурхайн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан “Монголын уул уурхайн өдөрлөг”-ийг Лондонгийн хөрөнгийн биржээс зургадугаар сарын 28-нд зохион байгуулахаар болоод байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөрөө гадаадынханд танилцуулах боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн биржэд гарах шаардлага, дүрэм журамтай танилцах, гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс тооцож буй эрсдэлүүд болон хөрөнгө оруулалт, санхүүжилт, аудит үнэлгээ хийгдэх үйл явцтай тодорхой танилцах боломжтой ажээ.Энэ үеэр Монголын компаниуд гадаадын хөрөнгө оруулагч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах юм байна. Уулзалтад жижиг,дунд компаниудыг ч хамруулахаар төлөвлөжээ.

Монгол улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10-т бичигдэж байна

Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болоод байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30, экспортын орлогын 80 орчим хувийг эрдэс баялгийн салбар бий болгож байна. ”Behre Dolbeare” компанийн 2008 онд хийсэн судалгаагаар Монгол улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10-рт бичигджээ. Олон жил дуншсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Монголыг чиглэх хөрөнгийн урсгал мэдэгдэхүйц эрчимжсэнийг тодорхой судалгаа харуулдаг. Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд манай улсад 284,1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 157,7 сая доллар буюу 2,2 дахин өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистакийн хорооныхон мэдээлсэн билээ.

Харин энэ жил манай уул уурхайн салбарыг чиглэх гаднын хөрөнгийн урсгал багаар бодоход нэг тэрбум доллараас давах дүр зураг ажиглагдаж байна гэж эдийн засагчид тодорхойлж байна. Өнгөрсөн онд Монгол улсад нийт 801,1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 61,3 хувийг БНХАУ- дангаараа оруулжээ. Манай оронд 100 орчим улс хөрөнгө оруулдаг боловч нийт хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг БНХАУ, Канад, БНСУ, Япон, Виржиний арлууд, ОХУ, АНУ, Нидерланд, Сингапур, Их Британи улсууд эзэлдэг байна. 2005 онд манай уул уурхайн салбарт 183,9 сая доллар орж ирж байсан бол таван жилийн дотор энэ хэмжээ 3,5 дахин нэмэгджээ. Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед ч Монголын эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд манай уул уурхайн салбарт гадаадын аж ахуйн нэгжүүд 643,4 сая ам долларын хөрөнгө оруулсан байна.

Цэцэг бүхэн учиртай

Эмийн сөд (сөд өвс)
Энэ нь иш салааныхаа үзүүрт хурууны өндөгнөөс томгүй ягаан хүрэн, хүрэн ягаан өнгийн цэцэг бүхий товчирхуу толгойтой, олон наст өндөр өвс. Хангай нутагт чийглэг газар бөөн ургаж наймдугаар сард газрын өнгө нэлдээ хүрэн ягаан, улаан хүрэн болох нь бий. Монголд эмийн болоод тагийн гэсэн хоёр зүйл ургадгаас эмийн сөдийг ардын болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн ашигладаг.

Цэцэг ба үндсээр нь ходоод гэдэсний өвчний эм хийдэг. Цус тогтоох, нянг үхүүлэх үйлдэлтэй. Хөдөө гадаа явж байхад гэдэс дотор эвгүйдвээс өдөрт сөдийн 3-4 толгойг сайтар жажлан идэхэд буруудахгүй. Аль ч улирлын бэлчээрт хагд нь сайн хадгалагддаг онцлогтой.

Шаргал уул өвс
Ишнийхээ үзүүрт голдоо шаргалдуу олон өнгө зүс, хэлбэр төрхтэй, хэмжээ дамжаагаараа товч (цэцгийн буурцаг) бүхий тавгархуу том ганц хоёрхон цэцэгтэй. Маш их үсэрхэг, ноосорхог өвс тул малд тааруухан тэжээл болдог. Харин өвсийг нь хатааж нухаад хэтний уул гаргаж авна. Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш элбэг.

Ардууд толгойн өвчин намжаах, цусны даралт бууруулах тустай хэмээн дэр хийж, заримдаа гутлынхаа уланд зулж дэвсдэг. Бүдэг саарал цэцэг нь мөддөө гундаж мууддаггүй учраас уран зохиол, яруу найрагт үхэлгүй мөнхийн цагаан уул цэцэг хэмээн алдаршуулсан нь бий. Левин, Карпат зэрэг европын өндөр уулаар ургах бөгөөд түүнийг олж авчраад хайртай бүсгүйдээ бэлэглэсэн нэгнийг үлгэрийн баатар мэтээр төсөөлдөг ёс барууныханд байсан боловч одоо бараг олдохоо болиод дэлхийн Улаан номонд оруулахад хүрчээ

Гурамсан хонхлой (хонхонцэцэг)
Түвд нэр нь лүдү-дорже. Махлаг бүдүүн гол үндэстэй олон наст өвс. Заримдаа метр жаахан өндөр ургадаг. Ишний үзүүр хэсгийг дагасан нэлээд том олон тооны хөх цэцэгтэй. Тэдгээрийн зарим нь доош унжсан байрлалтай. Ойт хээрийн бүслүүрт ой болоод татмын чийглэг ба намгархаг нугад ургана.

Хадлангийн газар их ургах тул хатсан ногооноороо өвсийг бүх төрлийн мал иддэг. Үндсэндээ биологийн идэвхт болон будагч бодис ихтэй. Ардын эмнэлгийн холбогдолтой ном сударт “…үйлдэл нь суудлын өвчин, боом, шөрмөс татсан, тамир алдарсанд тустай хэмээжээ. Цаашид чимэглэлийн журмаар тарьж турших боломжтой. Энэ нь хэдийгээр зөгийн бэлчээр дэх балт ургамлын нэг боловч нэн үзэсгэлэнтэй цэцэг.

Нарийн навчит хөвөн оройт
Зарим нутагт зүгээр л хөвөнт гэнэ. Оросоор бол иван-чай. Ихэвчлэн хангайд ойн зах, болоод цоорхойд чийглэг нарлаг газар ургана. Нэн ялангуяа шатсан ойд бусдаас түрүүнд ургаж хоосон орон зайг богино хугацаанд эзлэдэг. долдугаар сарын дундаас Богдхан уулын арын шатсан ой ягаан туяа татуулан тунарч байдгийг хотын төвөөс харсан хүн цөөнгүй буй за. Монголд хоёр зүйл хөвөнт байдгаас нарийн навчит хөвөн оройт нэн элбэг, түүхэд ярвигтай.

Энэ нь метр хүртэл өндөр бутаар ургадаг олон наст өндөр өвс. Нэг дор бөөн ургана. Иш салааны үзүүрт дороосоо аажмаар дэлгэрдэг шөвгөрхүү урт цацаг багцагтай (баг цэцэг). Цэцэг тус бүр нэлээд том, хурц ягаан. Эх орны дайны хүнд жилүүдэд ойн цай буюу хөвөн оройтыг хэдэн зуун тонноор бэлтгэж нийтийн хэрэгцээг хангаж байжээ.

Наймдугаар сард цэцэг бүрээс гарсан арай бүдүүн хуй ханзарч олон жижиг үр гараад алсаас хөвөн мэт цавцайна. Малд тааруухан тэжээл боловч зөгийн бэлчээрийн өвс. Түвд нэр нь дүгмонүн манба боловч манайд ургадаг хэдэн зүйл тэмээн хөхийг бас ийнхүү нэрлэнэ. Тэмээн хөхтэй ойролцоо үйлдэл, чанартай гэж үзвэл энэ нь хорын өвчин, шарх, уушгины халуун, цус ба шарын халуун дэлгэрэх, гэдсээр хатгалахыг илааршуулж чадах ажээ. Огт өөр хоёр овгийн ургамал ийнхүү нэг нэртэй байгаа нь аль алиных нь үс хялгасан нисгүүртэйд орших болов уу.

Tuesday, May 11, 2010

Интернэт Нобелийн энхийн шагналд дэвшлээЭнэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн 237 хувь хvн, байгууллагын дунд цахим сvлжээ бичигджээ. Эл тоо

Энэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн 237 хувь хvн, байгууллагын дунд цахим сvлжээ бичигджээ. Эл тоо єнгєрєгч оныхоос илvv бєгєєдэнхийн шагналтнаар тодорсон єнгєрєгч онд 205 хувь хvн, байгууллага Нобелийн энхийн шагналд дэвшсэн билээ. Цахим сvлжээний "Wired" олон улсын сэтгvvлийн Итали дахь салбар интернэтийг Нобелийн энхийн шагналд дэвшvvлэх санал гаргасан байна. Сэтгvvлийн тодорхойлолтод интернэт хvмvvс хоорондын харилцаа, мэтгэлцээний шинэ орчин vvсгэж, мэдээллийн асар нєлєєтэй эх vvсвэр, арвин сан болсон гэж онцолжээ. Нобелийн хvрээлэнгийн тэргvvн Геир Лундестадын хэлснээр сайн vйлс бvтээсэн хэмээн эргэн тойрныхондоо хvндлэгдсэн хэдэн мянган хувь хvн, байгууллагыг энхийн шагналд дэвшvvлэх хvсэлтэд Нобелийн хороо дарагдаад байгаа аж.

Тэдний заримыг ердєє зуу орчим юм уу арав гаруйхан, бvр нэг хvний хvсэлтээр дэвшсэн хvн ч байгаа аж. Нобелийн хороо нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг нийтэд дэлгэдэггvй ч зарим хувь хvн, байгууллага нэр дэвшvvлсэн хvн, байгууллагаа зарладаг юм. Энэ оны энхийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын хvний эрхийн тєлєє тэмцэгч Светлана Ганнушкина, Хятадын тэмцэгч Лиу Шиаобо нар байгаа аж. Нобелийн энхийн шагналтан ирэх аравдугаар сарын 8-нд тодорно. Интернэт Нобелийн шагнал хvртэхээр болбол шагналыг хэн гардах нь тодорхойгvй байна. АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама

Дэлхийн дээвэрт гарсан автомашин Suzuki Jimny

Их Британийн Sunday Times сэтгүүлд дурдиснаар 2007 оны 04-р сарын 21- ний өдөр Чилийн хос тамирчид Gonzalo Bravo ба Eduardo Canales нар өөрсдийн тоноглосон Suzuki Jimny авто хөлгөөрөө Ojos del salado ууланд 6688 метрийн (21942 фийт) өндөрт гарч дэлхийн хамгийн өндөрт гарсан автомашины рекордыг тогтоожээ. Suzuki Jimny-н энэхүү амжилтаас хойш ямар ч брэндийн автомашин энэхүү рекордыг эвдэж чадаагүй байна.

Дэлхийн хамгийн өндөрт гарч байсан автомашинуудыг жагсаан бичвэл:

1. Suzuki Jimny – 6688м
2. Jeep wrangler – 6646м
3. Volkswagen touareg – 6080 метрт гарч тус тус рекорд тогтоож байжээ.

Онцгойлох зүйл нь энэ баг нь зөвхөн 2 хүнээс бүрдэж байсан ба ямар нэгэн туслаж дэмжих баг байгаагүй. Зам нь цас мөс ихтэй, галт уулын сул шороо болон замын нугачаа нь хамгийн хүндрэлтэй байснаас гадна, Үйлдвэрлэснээс хойш 16 жил хөлгөлсөн Suzuki Jimny-р рекорд тогтоосон нь бусад рекорд тогтоосон автомашинуудаас эдэлгээ чанарын хувьд илүү гэдгийг илэрхийлжээ.
Suzuki Jimny нь хоёр ч удаа Long Life Design шагналыг аваад байгаа ба энэхүү шагнал нь 10-н жил өөрийн дизайн болон борлуулалтаараа тэргүүлдэг автомашинд өгдөг шагнал юм. Suzuki корпораци нь дэлхий даяар 160 гаруй оронд төлөөлөгчтэй ба Монгол дахь төлөөлөгч нь Бридж групп юм байна.

Wednesday, May 5, 2010

Ялалтын баярт оролцоно

Хэдхэн хоногийн дараа Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн тохиох гэж байна. Энэ ойд дэлхий нийтээрээ ач холбогдол өгч байгаагийн илрэл нь ойд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд болон хоёрдугаар фронтод оролцсон гүрнүүдийн цэргийн парадаа Улаан талбайд оролцуулах гэж байгаа явдал.

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө дэлгэлээ

АНУ нийт 5113 цөмийн зэвсгийн цэнэгт хошуутай болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. АНУ 1961 оноос хойш цөмийн зэвсгийнхээ тухай мэдээллийг анх удаа нийтэд дэлгэсэн нь энэ аж.
"Цөмийн зэвсгийн нөөцийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгох нь энэ төрлийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, зэвсэглэлийг хянах зорилгоор дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд    нэн чухал юм" гэж Пентагоноос тараасан мэдэгдэлд дурджээ.

Далай шоколадан бор өнгөтэй боллоо

Нефтийн тавцангийн ослоос болж Мексикийн буланд асгарсан нефтийн цар хүрээ эрчимтэй томорч зүүн өмнөд Луизиана, Миссиссиппи, Алабама, баруун Флоридагийн эрэгт бараг тулаад байна. Саяхан хүчтэй салхи гарч түүхий нефтийг тогтоон барих хязгаарлагчийг авч шиджээ.
Далайн ёроолд гоожиж буй түүхий нефтийг цэвэрлэх ажил явагдаж буй газар Барак Обама очиж "Бид бүхий л чадлаа цэвэрлэгээний ажилд зориулах ёстой" гэсэн ч байдал улам дордож байгаль орчин, эдийн засагт адилхан хор хохирол учруулж байгаа юм.
Нефть их хэмжээгээр алдсанаас далай шоколадан бор өнгөтэй харагдах болжээ. Нэг өдөрт 40-60 мянган баррель буюу 46.7-71.4 тонн түүхий нефть алдагдаж байна. Америк дахь Бритиш петролюм компанийн дэд ерөнхийлөгч Дэв Нэжил "Бид бүхий л арга хэмжээг авч, түүхий нефтийн урсгалыг зогсоож, далайн эргийг хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.
Мексикийн буланд өнгөрсөн сарын 20-нд Бритиш петролюм компанийн нефтийн тавцан дээр тогтоогдоогүй шалтгаанаар дэлбэрэлт болсон юм. Нефть Миссиссипигийн эрэгт хүрэхэд 10 милл орчим зай үлджээ.

Леонардо Да Винчи


Италийн нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ.

Эцэг нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх  Катерина нь энгийн тариачин хүн байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв. Учир нь түүний эцэг алдартай баян бүсгүйтэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь үр хүүхэд “олоогүй” тул  Пьеро 3 настай хүүгээ авч салжээ. Эхээсээ салсан Леонардо хожмоо алдартай зураач болохдоо бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө бүтээлд ээжийнхээ дүр төрхийг бүтээхийг оролддог байсан юм.

“Хаврын гоёл” наадам эхэлнэ

Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” хамтран зохион байгуулдаг “Хаврын гоёл” наадам энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.

15 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадамд загварын агентлагуудын дизайнер, их, дээд сургуулийн оюутнууд оролцож 2010 оны хавар, зуны гоёлыг тодорхойлох аж.

“Хаврын гоёл” наадам хувцас загвар, интерьер, график дизайн гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд гадаадын шилдэг дизайнерууд урилгаар оролцох юм байна.

Африкт Хөлбөмбөгийн ДАШТ үзэх энгийн аргуудаас

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй, 4 жилд нэг удаа тохиодог дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  тун удахгүй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн олон сая хүний хүсэл мөрөөдөл болсон энэхүү тэмцээнийг үзэх алтан боломжийг спортыг дэмжигч, Монгол Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны түнш Голомт банк харилцагчиддаа олгож байна.

Хөлбөмбөгийн фанатуудтай мөр зэрэгцэн зогсож , хайрлан  хүндэлдэг баг тамирчнаа уухайлан дэмжих нь таны мөрөөдөл биш гэж үү. Мөрөөдлөө бодит боломж болгох энгийн аргуудыг Голомт банк танд  зөвлөж байна.

•Олон улсын карт худалдан авч санхүүгийн эрх чөлөөг мэдэр
•Нандигнан хайрладаг гэрэл зургаа төлбөрийн картынхаа нүүрэн дээр хэвлүүлж санхүүгийн нэрийн хуудсаа шинэчил
•Төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус картаараа хийж  орчин үеийн соёлт хүн гэдгээ харуул

Эдгээр энгийн аргууд таныг алс холын Африкт тивд аялуулж, Хөлбөмбөгийн ДАШТэмцээнээс амьд мэдрэмж авах алтан боломжийг олгоно.

5-р сарын 20-ноос өмнө амжиж олон улсын болон “Нандин” карт шинээр авсан болон төлбөрийн  картаараа сугалаат аяны хугацаанд тавиас дээш мянган төгрөг болон түүнтэй тэнцэх валютаар төлбөр тооцоо хийсэн хэн бүхний өмнө энэ боломж нээлттэй гэдгийг битгий мартаарай.

Танд амжилт хүсье! 5-р сарын 22-ны үдэш С1 телевизээр таныг азтан болсныг бид тунхаглан зарлах болно.

Хорин минутын газар хоёр цаг явж байна

Их хотын иргэд энэ намрыг дуустал өглөө эртлэн босох хэрэг гарлаа. Ингэхгүй бол өдөр бүр ажлаасаа хоцорч, даргадаа загнуулж, цалингаа хасуулах болно.

Товчхондоо бол 20 минутын газар хоёр цаг "мөлхөж" байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хоцроолгүй хүргэж өгье гэвэл нойроо багасгаарай. Нөхцөл байдалдаа тохируулан амьдрах болж байна.

Нийслэлийн замуудын урсгал засвар болон өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн.

Saturday, April 3, 2010

“Хунт нуур” 30 нас хүрэв

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилсан "Хунт нуур" бүжгэн жүжиг 30 нас хүрлээ. П.И.Чайковскийн энэхүү бүтээл нь дэлхийн олон улс оронд бараг үндэснийх нь бүжгэн жүжиг мэт болтлоо тоглогдсон байдаг билээ.
Анх 1970 оны хавар энэ бүжгэн жүжиг тавигдаж байжээ. Мөн анхны гол дүр Одеттад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Л.Энхтуяа, Монгол Улсын ардын жүжигчин Ю.Оюун нар тоглож байсан аж.
Харин дараа нь үе үеийн балетын бүжигчид тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд тоглогдоход нь ардын жүжигчин Ганбаатарын охин Цолмон хар хун, цагаан хунд хоёуланд нь тоглож байжээ.

Хөгжилтэй алиалагчгүйгээр инээдмийн баяр төсөөлөгдөнө гэж үү

Үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, уйтгар гунигийг үлдэн хөөдөг, аж жаргалыг хүн бүрт бэлэглэгч тэр юу вэ. Энэ бол мэдээж инээд, хөөр. Тэгвэл өнөөдөр Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг угтан циркийн урлагийн ховордсон төрөл болох алиалагчдын ур чадварыг шалгаруулж, тэднийг алдаршуулан дэмжих Алиалагч-2010 наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

Өнөөдөр энэхүү баярын өдөр бүх нийтэд шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүтсэн Гала тоглолтыг сонирхуулах гэнэ. Бид ч гэсэн танд энэхүү наадмын сонирхолтой хэсгээс сурвалжлан үзүүлэх гэж байна. Өнөөдөр та бүхэн аавдаа, ээждээ, эмээ, өвөөдөө гээд л эргэн тойрны бүх хүмүүстээ аж жаргалаар бялхсан халуун дулаан инээдийг харамгүй бэлэглээрэй.

Бидний зүгээс ч танд энэхүү аз жаргалын өдрийн гал халуун мэндийг хүргэж хүн бүрт инээд бэлэглэгч алиалагчдын сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барьж байна. Та бүхэн мэлмийгээ баясган тухлан сонирхоорой. 
 

“TB коктейль”-ынхон бие даасан кино хийж байна

“TB коктейль” хамтлагийнхан сүүлийн үед тайз, дэлгэцийн урлагт хүч сориод нэлээд зав муутай байгаа аж. Тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш Улсын драмын эрдмийн театрын “Би эр хүнд хайртай” жүжигт гол дүр бүтээсэн бол, Өөскө буюу А.Өнөржаргал “Би чамд хайртай-2” кинонд хөгжилтэй залуугийн дүрд чадварлаг тоглосон юм.

Энэ жил “TB коктейль” хамтлагийн таван жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд ойдоо зориулан бие даасан кино хийхээр болжээ. Одоогоор киноныхоо зохиолыг бичиж дуусаад байгаа гэнэ. Энэ долоо хоногт “TB коктейль”-ынхон зураг авалтдаа орохоор болжээ. Хошин өнгө аястай энэ киноныхоо гол дүрд “TB коктейль”-ынхон өөрсдөө тоглох юм байна.