аялал жуулчлал

Saturday, April 3, 2010

Хөгжилтэй алиалагчгүйгээр инээдмийн баяр төсөөлөгдөнө гэж үү

Үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, уйтгар гунигийг үлдэн хөөдөг, аж жаргалыг хүн бүрт бэлэглэгч тэр юу вэ. Энэ бол мэдээж инээд, хөөр. Тэгвэл өнөөдөр Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг угтан циркийн урлагийн ховордсон төрөл болох алиалагчдын ур чадварыг шалгаруулж, тэднийг алдаршуулан дэмжих Алиалагч-2010 наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

Өнөөдөр энэхүү баярын өдөр бүх нийтэд шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүтсэн Гала тоглолтыг сонирхуулах гэнэ. Бид ч гэсэн танд энэхүү наадмын сонирхолтой хэсгээс сурвалжлан үзүүлэх гэж байна. Өнөөдөр та бүхэн аавдаа, ээждээ, эмээ, өвөөдөө гээд л эргэн тойрны бүх хүмүүстээ аж жаргалаар бялхсан халуун дулаан инээдийг харамгүй бэлэглээрэй.

Бидний зүгээс ч танд энэхүү аз жаргалын өдрийн гал халуун мэндийг хүргэж хүн бүрт инээд бэлэглэгч алиалагчдын сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барьж байна. Та бүхэн мэлмийгээ баясган тухлан сонирхоорой. 
 

No comments:

Post a Comment