аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

Ялалтын баярт оролцоно

Хэдхэн хоногийн дараа Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн тохиох гэж байна. Энэ ойд дэлхий нийтээрээ ач холбогдол өгч байгаагийн илрэл нь ойд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд болон хоёрдугаар фронтод оролцсон гүрнүүдийн цэргийн парадаа Улаан талбайд оролцуулах гэж байгаа явдал.

Тухайлбал Хятадын Ерөнхийлөгч Ху Жиньтао тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох ялалтын баярт оролцоно хэмээн Хятадын ГХЯ нотлов. Хятадын төрийн тэргүүн энэ сарын 8-нд Москва хотод айлчилж, нацистуудыг ялсны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор болжээ.

Оросын Улаан талбайд болох ялалтын баярын жагсаалыг Германы Канцлер Ангела Меркель зэрэг дэлхийн улс орнуудын 25 төрийн тэргүүн, удирдагч үзэж сонирхох юм. Түүнчлэн ялалтын баярын жагсаалд Их Британи, АНУ, Францын цэргийн анги нэгтгэл оролцох бөгөөд энэ арга хэмжээ нь гадаадын зэвсэгт хүчин оролцсон анхны жагсаал болох билээ.

Ялалтын баярын жагсаалыг анх 1945 оны зургадугаар сарын 22-нд Москва хотноо анх зохион байгуулжээ. Дэлхийн II дайнд 55 сая гаруй хүн амь насаа алдсан гэх тоо баримт бий.

No comments:

Post a Comment