аялал жуулчлал

Wednesday, May 12, 2010

Монгол улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10-т бичигдэж байна

Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болоод байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30, экспортын орлогын 80 орчим хувийг эрдэс баялгийн салбар бий болгож байна. ”Behre Dolbeare” компанийн 2008 онд хийсэн судалгаагаар Монгол улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10-рт бичигджээ. Олон жил дуншсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойш Монголыг чиглэх хөрөнгийн урсгал мэдэгдэхүйц эрчимжсэнийг тодорхой судалгаа харуулдаг. Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд манай улсад 284,1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 157,7 сая доллар буюу 2,2 дахин өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистакийн хорооныхон мэдээлсэн билээ.

Харин энэ жил манай уул уурхайн салбарыг чиглэх гаднын хөрөнгийн урсгал багаар бодоход нэг тэрбум доллараас давах дүр зураг ажиглагдаж байна гэж эдийн засагчид тодорхойлж байна. Өнгөрсөн онд Монгол улсад нийт 801,1 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 61,3 хувийг БНХАУ- дангаараа оруулжээ. Манай оронд 100 орчим улс хөрөнгө оруулдаг боловч нийт хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг БНХАУ, Канад, БНСУ, Япон, Виржиний арлууд, ОХУ, АНУ, Нидерланд, Сингапур, Их Британи улсууд эзэлдэг байна. 2005 онд манай уул уурхайн салбарт 183,9 сая доллар орж ирж байсан бол таван жилийн дотор энэ хэмжээ 3,5 дахин нэмэгджээ. Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед ч Монголын эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн юм. Өнгөрсөн онд манай уул уурхайн салбарт гадаадын аж ахуйн нэгжүүд 643,4 сая ам долларын хөрөнгө оруулсан байна.

No comments:

Post a Comment