аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

Хорин минутын газар хоёр цаг явж байна

Их хотын иргэд энэ намрыг дуустал өглөө эртлэн босох хэрэг гарлаа. Ингэхгүй бол өдөр бүр ажлаасаа хоцорч, даргадаа загнуулж, цалингаа хасуулах болно.

Товчхондоо бол 20 минутын газар хоёр цаг "мөлхөж" байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хоцроолгүй хүргэж өгье гэвэл нойроо багасгаарай. Нөхцөл байдалдаа тохируулан амьдрах болж байна.

Нийслэлийн замуудын урсгал засвар болон өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн.


Гурвалжингийн гүүрийн засвар эхэлсэн тул Хан-Уул дүүргээс хотын төв рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслүүд Энхтайваны гүүрээр зорчиж өглөө ажил цуглах, орой тарахтай зэрэгцээд зам таг болсон. Энэ хугацаанд ачааны авто машинууд Геологийн төв лабораторийн зүүн талын замаар Баянхошууны урдуур, хойгуур Хувьсгалчдын гудамж, Их тойруу, Сонсголонгийн зам, ТЭЦ-4-ийн урдуур, Хан-Уул дүүргийн замаар зорчихыг замын цагдаагийнхан зөвлөж байна.

Мөн та зорчих чиглэлээ оновчтой сонгож явбал түгжрэлд бага орох тул дээрх хуваарийг сайтар анхаараарай.

320 орчим автобусны чиглэлийг өөрчлөв
Засвараас болж зарим замыг хааж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний их оврын автобусны 17 чиглэлийн 220 орчим, бага багтаамжийн автобусны 11 чиглэлийн 110 орчим нийт 28 чиглэлийн 320 орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үүнтэй холбогдуулан өөрчилжээ. Үүнд:

1) М:6 "Өнөр хороолол-Хүнсний-1-Халдвартын эмнэлэг",
М:17 "Орбит-Тэнгис кинотеатр",
М:22 "Нисэх-Сонс-голон-Тэнгис кинотеатр",
М:26 "5 шар-МУБИС",
М: 2 7 "5 шар-Баянзүрхийн товчоо",
М'35 "Мах импекс-Тэнгис кинотеатр-Улаанхуаран",
М:37 "Нарангийн гол-Бөмбөгөр-40 мянгат", "Ханын материалын комбинат-Офицерүүдийн ордон" гэсэн чиглэлийн автобус баруун, зүүн хоёр чиглэлдээ "10 дугаар хорооллын буудал"-аас 25 дугаар эмийн сангийн баруун талын уулзвараар хойш эргэж Жалханз хутагт Дамдинбазарын /Модны 2-ын зам/ гудамжаар Амарсанаагийн гудамж хүрэн уруудаж, баруун дөрвөн замын уулзвар хүрч үндсэн чиглэлүүдээрээ явах аж.

2) М:4 "Толгойт-Халдвартын эмнэлэг",
М:5 "Баянхошуу- МУБИС",
М:12 "Ганхийц-ХМК-Зайсан"
М:23 "Зүүнсалаа-13-р хороолол",
М:24 "Их наран-Вокзал",
М:32 "Саппоро-Чулуун овоо-Жанжинклуб",
М:41 "Толгойт-Вокзал-Амгалан" гэсэн чиглэлийн автобус  баруун, зүүн чиглэлдээ "10 дугаар хорооллын автобусны буудал"-аас "Гермис" худалдааны төвийн хажуугаар Нарны зам, Вокзал хүрч, Магсаржавын гудамжны уулзвараар хойш эргэн ТБД андууд дэлгүүрийн буудалд зогсон үндсэн чиглэлээр явна.

3) М:1 "4-р хороолол-Улаанхуаран" чиглэл нь зүүнээс ирэхдээ баруун дөрвөн замын уулзвараар Амарсанаагийн гудамж, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж /Модны 2-ын зам/-аар явж дөрөвдүгээр хорооллын буудал хүрч Аюушийн /3,4-дүгээр хорооллын төв зам/ гудамжаар тойрон буцаж, Амарсанаагийн гудамж хүрч, үндсэн чиглэлээр явна.

4) М:47 "Дэнжийн 1000-Баруун хүрээ хороолол-Вокзал" чиглэл нь Дэнжийн 1000 -3, 4 дүгээр хороолол-3-р эмнэлэг-10-р хороолол- Нарны зам-Вокзал-ТБД андууд-Эх нялхас-Дэнжийн 1000" гэсэн чиглэлээр явна.

5) М:39 "Ар согоот-Бөмбөгөр-Чингэс Соосэ ИС" чиглэл нь Ар согоотоос ирэхдээ Баруун дөрвөн замын уулзвараас Амарсанаагийн гудамж, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж /Модны 2-ын зам/-аар явж 10 дугаар хороолол хүрч үндсэн чиглэлээр явна.

6) Троллейбусны тр:2 "ХМК-Офицерүүдийн ордон" чиглэлээр троллейбусны хөдөлгөөн зогсож автобус явах ба тр:5 "3,4-р хороолол-Офицерүүдийн ордон" чиглэлээр троллейбус явна.

7) Бага оврын автобусууд Хасбаатарын гудамж, Нарны замаар явахаар түр өөрчлөлт оруулжээ.

Баруун хорооллынхон эртхэн босоорой, зам хаагдсан шүү

Гурвалжингийн гүүрний Аюулгүй тойргийн замын засварын ажил өнгөрсөн сарын 21-нээс эхлэн ирэх 15-ныг дуустал үргэлжилнэ. Тиймээс хоёр ээлжээр хөдөлгөөнийг хааж зохицуулах аж. Эхний ээлжинд энэ сарын14-ний 23.00 цагаас 18-ны 23.00 цаг хүртэл тойргийн урд хэсгийн замыг хаана. Харин 18-ны 23.00 цагаас үргэлжлүүлэн 22-ныг дуустал Аюулгүй тойргийн хойд хэсгийн замыг хаана. Зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөн хаагдана гэсэн үг.

Энхтайваны өргөн чөлөө X хорооллын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 1,6 км замын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн. Наймдугаар сарын 25-ныг дуустал засвартай тул дөрвөн ээлжээр хөдөлгөөнийг хааж зохицуулах аж.

Эхний ээлжинд энэ сарын 1-ний 23.00 цагаас 21-ний 23.00 цаг хүртэл 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордны уулзвар хүртэлх замыг хаана. Хоёрдугаар ээлжинд 24-ний 23.00 цагаас зургаадугаар сарын 5-ны 23.00 цаг хүртэл X хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаах аж.

Эрхүүгийн гудамжны замын ажил энэ сарын 29-нд дуусна. Маргааш 23.00 цагаас 10-ны 23.00 цаг хүртэл, 14-ний 23.00 цагаас 17-ны 23.00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хаах хуваарь гаргажээ. Их тойруугийн замд 100 айлын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх засварын ажил энэ сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Баянбүрдийн тойргоос "Хүрд" ХК-ний уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг энэ сарын 14-17-ны 23.00 цаг хүртэл, 21-24-ний 23.00 цаг хүртэл хаана. Баруун Сэлбийн гудамжны замын ажлыг энэ сарын 1-нээс ирэх сарын 15-ныг дуустал хийж замын хөдөлгөөнийг хаах тул зам засварын ажлын үеэр жолооч нар цаг, заваа тооцоолж хөдөлгөөнд оролцоорой.

No comments:

Post a Comment