аялал жуулчлал

Tuesday, May 11, 2010

Дэлхийн дээвэрт гарсан автомашин Suzuki Jimny

Их Британийн Sunday Times сэтгүүлд дурдиснаар 2007 оны 04-р сарын 21- ний өдөр Чилийн хос тамирчид Gonzalo Bravo ба Eduardo Canales нар өөрсдийн тоноглосон Suzuki Jimny авто хөлгөөрөө Ojos del salado ууланд 6688 метрийн (21942 фийт) өндөрт гарч дэлхийн хамгийн өндөрт гарсан автомашины рекордыг тогтоожээ. Suzuki Jimny-н энэхүү амжилтаас хойш ямар ч брэндийн автомашин энэхүү рекордыг эвдэж чадаагүй байна.

Дэлхийн хамгийн өндөрт гарч байсан автомашинуудыг жагсаан бичвэл:

1. Suzuki Jimny – 6688м
2. Jeep wrangler – 6646м
3. Volkswagen touareg – 6080 метрт гарч тус тус рекорд тогтоож байжээ.

Онцгойлох зүйл нь энэ баг нь зөвхөн 2 хүнээс бүрдэж байсан ба ямар нэгэн туслаж дэмжих баг байгаагүй. Зам нь цас мөс ихтэй, галт уулын сул шороо болон замын нугачаа нь хамгийн хүндрэлтэй байснаас гадна, Үйлдвэрлэснээс хойш 16 жил хөлгөлсөн Suzuki Jimny-р рекорд тогтоосон нь бусад рекорд тогтоосон автомашинуудаас эдэлгээ чанарын хувьд илүү гэдгийг илэрхийлжээ.
Suzuki Jimny нь хоёр ч удаа Long Life Design шагналыг аваад байгаа ба энэхүү шагнал нь 10-н жил өөрийн дизайн болон борлуулалтаараа тэргүүлдэг автомашинд өгдөг шагнал юм. Suzuki корпораци нь дэлхий даяар 160 гаруй оронд төлөөлөгчтэй ба Монгол дахь төлөөлөгч нь Бридж групп юм байна.

No comments:

Post a Comment