аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө дэлгэлээ

АНУ нийт 5113 цөмийн зэвсгийн цэнэгт хошуутай болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. АНУ 1961 оноос хойш цөмийн зэвсгийнхээ тухай мэдээллийг анх удаа нийтэд дэлгэсэн нь энэ аж.
"Цөмийн зэвсгийн нөөцийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгох нь энэ төрлийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, зэвсэглэлийг хянах зорилгоор дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд    нэн чухал юм" гэж Пентагоноос тараасан мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын цөмийн цэнэгт төхөөрөмжийн тоо 1967 онд 31255 байсантай харьцуулахад 84 хувиар, 1989
оны төвшинтэй харьцуулахад 75 хувиар буурчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан.

Уг гэрээний заалтаар хоёр тал ирэх долоон жилийн хугацаанд цөмийн цэнэгт төхөөрөмжийнхөө тоог тус бүр 1550 хүртэл, цэнэгт хошуу тээгч төхөөрөмжийн тоог 800-аас хэтрэхгүй хэмжээгээр хорогдуулах ёстой.

No comments:

Post a Comment