аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

Далай шоколадан бор өнгөтэй боллоо

Нефтийн тавцангийн ослоос болж Мексикийн буланд асгарсан нефтийн цар хүрээ эрчимтэй томорч зүүн өмнөд Луизиана, Миссиссиппи, Алабама, баруун Флоридагийн эрэгт бараг тулаад байна. Саяхан хүчтэй салхи гарч түүхий нефтийг тогтоон барих хязгаарлагчийг авч шиджээ.
Далайн ёроолд гоожиж буй түүхий нефтийг цэвэрлэх ажил явагдаж буй газар Барак Обама очиж "Бид бүхий л чадлаа цэвэрлэгээний ажилд зориулах ёстой" гэсэн ч байдал улам дордож байгаль орчин, эдийн засагт адилхан хор хохирол учруулж байгаа юм.
Нефть их хэмжээгээр алдсанаас далай шоколадан бор өнгөтэй харагдах болжээ. Нэг өдөрт 40-60 мянган баррель буюу 46.7-71.4 тонн түүхий нефть алдагдаж байна. Америк дахь Бритиш петролюм компанийн дэд ерөнхийлөгч Дэв Нэжил "Бид бүхий л арга хэмжээг авч, түүхий нефтийн урсгалыг зогсоож, далайн эргийг хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.
Мексикийн буланд өнгөрсөн сарын 20-нд Бритиш петролюм компанийн нефтийн тавцан дээр тогтоогдоогүй шалтгаанаар дэлбэрэлт болсон юм. Нефть Миссиссипигийн эрэгт хүрэхэд 10 милл орчим зай үлджээ.

No comments:

Post a Comment