аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Нийтийн тээвэрт аттестатчилал хийгдэнэ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 15-наас аттестатчилал явуулахаар болжээ. Энэ шалгалт нь хууль дүрэм, стандартын дагуу нийт 36 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар байнга үйлчлүүлдэг зорчигч иргэдийн санал хүсэлтийг сонсож үнэлгээндээ тусгах юм байна.

Эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана.

Дараа нь их багтаамжийн автобусны компаниуд шалгалтад оролцох юм байна. Энэ жилийн тухайд зорчигчдын сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээг үзүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг гол үзүүлэлт болгож дүгнэх аж. Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах юм байна.

No comments:

Post a Comment