аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Хятадын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид тусламжийн гараа сунгалаа

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны Томуугийн A(Н1N1) халдварт өвчний эмчилгээний багийн төлөөлөгчид энэ сарын 19-23 ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Айлчлалын хугацаанд тус багийн төлөөлөгчид ХӨСҮТ-д зочлон өнгөрсөн хугацаанд томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай хэрхэн тэмцэж, сэргийлж, оношлож эмчилж, ямар арга хэмжээ авч байсан талаар харилцан мэргэжлийн мэдээлэл солилцож бие биендээ сургамж туршлагаа ярьж, тус төвийн үйл ажиллагаа, шинжилгээний лабораториуд, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа......


Өнөөдөр тэд тусламжийн гараа сунгаж ХӨСҮТ-д 70.000 орчим ам доллорын өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгслэл тусламжийн зүйлс гардуулж байна. Үүнд томуугийн цартахлын тамифлю эм 1000 хүн тун, хамгаалалтын хувцас, хамгаалах маск, томуугийн А(H1N1) вирүсийн лабораторийн оношлуурууд бэлэглэж байна.

Мөн цаашид хөрш зэргэлдээ орших хоёр орны адил төстэй мэргэжлийн байгууллагуудын хувьд халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх хариу арга хэмжээ авах талаар хэрхэн хамтарч ажиллах, мэдээ мэдээлэл солилцох, харилцан туршлагаа солилцох, хамтарсан уулзалт хурал зөвлөгөөн зохион байгуулах, эмч мэргэжилтнээ солилцож суралцуулах гэх зэрэг асуудлуудаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцлоо.

No comments:

Post a Comment