аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Америкт сурахад баян байх албагүй

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Харь нутагт сурч, амьдрахад хэлний бэрхшээлээс эхлээд халаасны мөнгө, ажлын байр, тухайн улс орны ёс заншил гээд олон талын мэдээлэл хэрэг болдог.
Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно.............
..
Сүүлийн үед БНХАУ-д суралцах сонирхолтой залуус олон болсон. БНХАУ-ын их дээд сургуулиудын сургалтын систем нь ерөнхийдөө хуучин социалист систем дээр тулгуурласан боловч бас дотроо шинэ арга барилыг зохих хэмжээгээр тусгасан байдаг. Суралцахыг хүсэгч 10 жилийн сургууль болон нэг жил их дээд сургуульд суралцсан боловсролтой байх шаардлагатай. Сургуульд орохын өмнө хэлний бэлтгэлийг нэг жилийн хугацаанд (хичээлийн хоёр улирал) хийх ба улирлын төгсгөлд хэлний төвшин тогтоох HSK шалгалтад орж тэнцсэн байх ёстой. Байгалийн ухааны чиглэлээр суралцах бол HSK гуравдугаар зэргийг, нийгмийн ухааны чиглэлээр бол HSK дөрөвдүгээр зэргийг хангасан байх ёстой (HSK нь 1-8 зэрэг байдаг). Хэрэв элсэгч хятад хэлний зохих мэдлэгтэй бол шууд НВК шалгалтыг өгч болно.

Хятадын их дээд сургуульд, элсэх:
Хятадын ихэнх сургууль элсэлтийн шалгалт шаардахгүй. Гэхдээ зарим нэг томоохон сургуулиуд, ялангуяа Бээжингийн сургуулиудад (Бээжингийн Их Сургууль, Рэи Мингийн Их Сургууль, Цинг Хуа их Сургууль зэрэг) элсэх нь нэлээд хэцүү.

Хичээлийн жил эхлэхээс дор хаяж хоёр долоо хоногийн өмнө сургуульдаа очиж бүртгүүлж хэлний бэлтгэлдээ орох хэрэгтэй.

Бүрдүүлэх материал: Хэрвээ хэлний биш мэргэжлээр сурах гэж байгаа бол ерөнхийдөө Монголдоо дээд сургуульд нэг жил сурсан тухай тодорхойлолт, дүнгийн хуулбар орчуулгатайгаар, өргөдөл, цээж зураг гэх мэт багтана. Хятад хэл сурах гэж буй бол ямар нэгэн шалгалт өгөхгүй шууд орж болно. Мэргэжлийн ангид суралцах гэж байгаа бол хэлний бэлтгэлдээ шууд орох боловч зарим сургууль улирлын төгсгөлд суурь хичээлээр шалгалт авдаг журам байдаг.

Сургалт, дүрэм журам, төлбөр:
Хэлний бэлтгэл дууссаны дараа ирэх жилийнхээ есдүгээр сараас мэргэжлийн хичээлдээ суух ба ихэнх мэргэжил дөрвөн жил суралцдаг. Хичээлийн жил манайхтай ойролцоо намар эхэлж, өвөл амраад хавар долдугаар сарын дундуур дуусна. Суралцагчийн зүгээс суурь хичээлийн мэдлэгийг (математик, нийгэм, хими, физик г.м) нэлээд өндөр төвшинд шаарддаг. Бие даалтын гол сургалтын хэлбэртэй. Багш оюутантай шууд харьцаж хичээлийн зөвлөгөө өгөх нь ховор. Хичээл нь ихэвчлэн лекц хэлбэрээр ордог. Цөөн тооны хичээлээс бусад ихэнх хичээлүүдийг сонгох боломжгүйгээр шууд цаанаас нь хуваарилсан байна. Нэг улиралд 5-13 төрлийн хичээл үздэг. Хятад оюутнуудын хувьд хичээлээс бусад цаг завыг гэрийн даалгавраа хийх, хичээлээ давтах зэрэгт л зориулдаг байна.

Дотуур байр: Гадаад оюутнууд тусгай дотуур байранд амьдардаг. Нэг өрөөнд хоёр оюутан, зарим тохиолдолд нэг оюутан байрлах боломжтой. Байрны үнэ нь хоногийн 2,5-15 ам.доллар.

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөр дунджаар жилийн 1500-2500$-д хэлбэлзэнэ. Томоохон хотуудын нэр хүндтэй сургуулиудын хувьд 2000$-аас дээш байдаг. Төлбөрийн хувьд жил бүр өөрчлөгддөг учраас яг тод гэж тогтооход хэцүү.

Хятадад гадаадын оюутнуудыг ихээр авдаг гол гол сургуулиуд бий. Зарим нь жилд 4000 гаран оюутан авах нь ч бий гэнэ. Эдгээр сургуулиас нэрлэвэл: Бээжингийн их сургууль, Цинг Хуагийн их сургууль, Рэн Мингийн их сургууль, Фу Даний их сургууль, Зиао Тонгийн их сургууль, У Ханийн их сургууль, Минг Зугийн их сургууль, Бээжингийн хэл ба соёлын их сургууль, Гуо Зи Зинг Мао-ийн их сургууль.

Сургуулийн журам: Хятадад суралцах бүх хугацааны явцад 25-с дээш кредит хичээл дээр хангалтгүй дүн үзүүлбэл мэргэжлийн зэргээ авч чадахгүй байх хатуу дүрэм ихэнх сургуульд үйлчилдэг. 25-аас дээш кредит гэдэг нь ойролцоогоор долоон хичээл гэсэн үг. Дахин шалгалт өгөөд тэнцсэн байсан ч түүний кредит цагийг тооцохгүй. Улирлын дүнг улирлын эцсийн шалгалтаар тодорхойлно. 60%-с дээш бол тэнцсэнд тооцдог юм байна.

Шведэд суралцахыг хүсвэл энэ сард багтаж өргөдлөө өгөөрэй
Швед улсад хэрхэн суралцах талаар мэдээлэхдээ Шведийн Уппсала Их сургуулиар жишээ татахаар шийдлээ. Тус их сургууль нь 1447 онд байгуулагдсан, одоогоор найман салбар сургуульд нь нийт 37 мянган оюутан суралцаж байна. Хичээлийн жилийн намрын анги нь есдүгээр сараас эхлэн нэгдүгээр сарыг дуустал, хаврын анги нь нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн зургадугаар сарыг хүртэл хичээллэдэг. Жил бүрийн хичээлийн жилийг намар болон хаврын гэж хуваадаг. Чирисийн баяраар гурван долоо хоног амардаг. Амралт болон хичээл эхлэх, төгсөхийг тухайн үедээ сургууль нь өөрсдөө шийддэг байна. Хичээлийн жил эхлэхээс өмнө наймдугаар сарын сүүлчээр шинэ оюутнууддаа сургуулийнхаа талаар мэдээлж танилцуулдаг. Сургуульд элсэн орох өргөдлийг өгөхдөө намрын ангид дөрөвдүгээр сарын 30-ны дотор, хаврын ангид арваннэгдүгээр сарын 01-ний дотор өгөх ёстой. Оюутан Швед хэлний мэдлэгтэй бол сургуульдаа шууд элсч болно. Харин Швед хэлний зохих мэдлэгтэй боловч хичээл үзэх хэмжээний мэдлэггүй гадаадын хүнд зориулсан англи хэлээр явуулах хичээлийн хөтөлбөр гэж байдаг.

Их сургуульд элсэх өргөдөл: Энэ улсад суралцахын тулд жил бүр хэдэн оюутан элсүүлэхийг тухайн сургууль өөрсдөө тогтоодог. Эх хэлийг нь зохих хэмжээнд эзэмшсэн байх ёстой. Элсэж орохыг хүссэн сургуулийнхаа интернэт хаягаар орж өргөдлөө явуулна. Ингэхдээ дээр дурдсан хугацаанаас өмнө явуулахыг анхаараарай. Жилийн төлбөр нь жил болгон өөрчлөгдөж байдаг учраас тухайн үедээ http://www.inter.uadm.uu.se/ хаягаар нь орж мэдээлэл авч болно.

Шведэд мэргэжлийн хичээлд суух болон магистрантур, докторантурт сурах гэж байгаа бол тухайн салбарын факультеттэй харилцана. Өргөдөл гаргагч боловсролын тодорхойлолт, холбогдох диплом, сурлагын байдал, суралцагчийг баталсан эрдэмтдийн захиа, судалгааны чиглэл, санхүүгийн эх үүсвэр зэргээ бүрэн тодорхойлж өргөдөлдөө хавсаргасан байх ёстой. Магистр болон докторантурт суралцах гэж байгаа элсэгчдийн гол шалгуур Швед хэл биш. Харин англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Нэг жилийн амьдралын зардал 6700 крон буюу ойролцоогоор нэг сая 300 мянга орчим монгол төгрөг байдаг бөгөөд гурваас дөрвөн жилийн хугацаатай суралцдаг байна.

Эрх чөлөөний оронд тавтай морил
Америкийн коллежууд төлбөр өндөртэй байдаг учраас мөнгөтэй л хүн сурах боломжтой гэсэн ойлголт байдаг. Гэхдээ туйлаас их хүсч уйгагүй зүтгэвэл энэ нь боломжгүй зүйл биш юм. Ялангуяа англи хэлний сайн мэдлэгтай, сайн сурлагатай залуучууд мөнгөгүй байсан ч Америкт суралцах боломж нээлттэй гэнэ.

No comments:

Post a Comment