аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Гүржид 900 тонн шар айраг асгарчээ

Гүржийн Рустави хотын "Казбеги" шар айрагны үйлдвэрт 19 ширхэг аварга том торх нурж унахад азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй ч 900 тонн шар айраг газар асгарчээ. Энэ тухай тус үйлдвэрийн захирал Гоги Топадзе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

"Үйлдвэрийн шинэчлэл өнөө, маргаашгүй дуусах байлаа. 24 торхоо байрлуулаад шар айргaaр дүүргэчихсэн байсан юм. Хамгийн сүүлчийн торхийг байрлуулаад бэхлэх гэсэн боловч хүчтэй салхины улмаас чадаагүй. Тэр торх унахдаа араасаа 18-ыг татаж унагасан. Тэднийг унаж эхлэхэд ажилтнууд маань тэндээс гарч амжсан" хэмээн Топадзе ярьжээ.

Газарт асгарсан 900 тонн шар айраг 1.5 сая лари буюу ойролцоогоор 900 мянган ам.долларын үнэ хүрнэ. Уг компани ослын улмаас нийтдээ 1.8 сая ам.долларын хохирол амсжээ.

No comments:

Post a Comment