аялал жуулчлал

Monday, May 24, 2010

"Google"-ын шинэ үйлчилгээ "Buzz"

“Google” компани “Buzz” нэртэй олон нийтийн сүлжээг ашиглалтад оруулахаар болсон байна. Үйл ажиллагааны хувьд одоогийн Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээтэй ойролцоо эл систем одоогоор 170 сая орчим хэрэглэгчтэй тус компанийн “Gmail” үйлчилгээгээр дамжих аж. “Google”-ийн энэ алхам 2004 онд нээгдэж, 400 орчим сая хэрэглэгчтэй болоод байгаа “Facebook” тэй өрсөлдөх зорилготой.

Мэргэжилтнүүд “Buzz” -ийн тухай “Олон шинэ үйлчилгээг багтаасан, гар утсаар холбогдох боломжтой энэ сүлжээнд сонирхол татах юм олон байх ч аль хэдийнэ байр сууриа олсон Facebook, Twitter-ийн үйлчлэгчдийг өөртөө татаж ашиг олж чадах эсэх нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт огчээ. Тэгвэл “Google buzz”-ийн менежер Тодд Жэксон Бид шинэ ертөнц нээж байна гэж мэдээлэв.
Тус компани олон нийтийн сүлжээ ажиллуулах гэж байгаа анхны оролдлого нь энэ биш. “Orkut” нэртэй сүлжээг 2004 онд нээсэн нь Бразил, Энэтхэг зэрэг томоохон орнуудын зах зээлд амжилт олсон ч Facebook -ийн сүүдэрт дарагдан алга болсон. Google-ийн хүчтэй өрсөлдөгч Yahoo компани өөрийн хэрэглэгчдэд мэйлээсээ Facebook. Flickr сүлжээнд нэвтэрч, мэдээлэл солилцох, шинэчлэх зэрэг бүх үйлчилгээг хийх боломжийг санал болгоод удаж байна.

No comments:

Post a Comment