аялал жуулчлал

Monday, May 24, 2010

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал Ирина Бокова Монгол Улсад айлчилна

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын урилгаар энэ оны дунд үеэр Монгол Улсад айлчлахаа албан ёсоор мэдэгдлээ.

Монголын олон нийтийн дунд багагүй шуугиан тарьж амжсан биет бус соёлын өвийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ оны 2 сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр хатагтай Ирина Боковатай санал солилцож, түүнийг тааламжтай үеэдээ Монголд айлчлахыг санал болгосон аж.

Хатагтай Ирина Боковаг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.

No comments:

Post a Comment