аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Монголыг бүхэлд нь хамарлаа

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллахаар боллоо.

Саяхан НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын Үндэсний төвийн захирал Д.Бямбаа, "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн үндэсний багийн дарга С.Баярбат, хөтөлбөрийн менежер Т.Батдулам нар Европын холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр 2010 онд шинээр хамрагдаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хороо байгуулахаар Засаг дарга нартай гэрээ байгуулаад иржээ.

Мөн дээрх аймгуудын “Тэгш дүүрэн” хорооны гишүүн болох 30-аад хүнд сургалт зохион байгуулжээ. Сургалтын үр дүн нь оролцогчид орон нутагтаа очоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлэх судалгааг хийж, илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, тоо баримтад тулгуурлан аймгийнхаа төвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар цаашид авах арга хэмжээ, бодлогыг боловсруулж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад оршиж байгаа аж.

No comments:

Post a Comment