аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Ногоон дэлхий бизнес боллоо

"Ногоон дэлхий" хэмээх дэлхийн байгаль орчноо хамгаалах арга хэмжээг анх 1970 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Дөчин жилийн нүүрийг үзэж байгаа тус арга хэмжээ сүүлийн гурван жилд бизнесийн шинэ чиглэл болж хөгжсөн билээ. "Ногоон дэлхий"-н нээлтийн өдрөөр Нью-Йорк хотын дэлгүүр болгоноор ногоон өнгөтэй чихмэл тоглоом болон бусад нэрийн бараануудыг худалдаалах болсон.....


АНУ-ын засгийн газар анх энэхүү арга дэлхий боллоо хэмжээг санаачлан дэлхийн хүн бүр байгаль дэлхийгээ хамгаалахаар их цэвэрлэгээ, хот цэцэрлэгжүүлэлт болоод цэвэр орчин хэмээх хөдөлгөөн хийдэг билээ. Тэгвэл энэ жил тус арга хэмжээ нь ёс төдий болоод өнгөрсөн хэмээн эрх баригчид шүүмжилж байна. Харин энэхүү арга хэмжээнд Нью-Йорк болон бусад хотын том, жижиг компаниуд хамгийн ихээр ач холбогдол өгч байгаа гэнэ.

"Ройтерс" агентлагт өгсөн нэгэн нийтлэлд "Тус компаниуд "Ногоон дэлхийн долоо хоног" хэмээн арга хэмжээ зохиох болсон аж. Арга хэмжээнд компанийн салбар худалдааны дэлгүүрүүд бүх бараагаа ногоон өнгөтэй болгон тэр ч байтугай хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ тэмдэг шошгыг мөнх ногоон гацуураар дүрслэх болсон" хэмээн бичжээ.

Харин Холливудын одод энэхүү өдрийг яг утгаар нь тэмдэглэдэг гэнэ. Жүжигчин Брэд Питт болон түүний эхнэр Анжел ина Жоли нар тус өдрөөр дүүргийнхээ иргэдийг уриалан мод тарьж, бие биетэйгээ тасалгааны цэцэг солилцдог гэнэ.

No comments:

Post a Comment