аялал жуулчлал

Monday, May 24, 2010

40 насанд амьдрал эхэлдэг

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл ирэх сарын 22-нд 40 нас хүрнэ. Оросын тэрбумтан Владислав Доронин хонгортоо зориулан нэлээд хэдэн сая ногооныг төсөвлөөд байгаа тухай ойрын эх сурвалж нь "Нью Йорк Пост" сонинд мэдээлсэн байна. Францын үдэшлэг нь тансаг идээ ундаа, супер одууд, улстөрийн томчууд гээд дутуу зүйлгүй болох аж. Тавдугаар сарын 19-30-нд төрсөн өдрийн баярт Лазурын эрэгт хийх тансаг дэлхийн кино урлагийн томчууд бараг бүгд Каннын фестивальд оролцохоор Францад цуглах тул тэд нэг сумаар хоёр туулай буудах нь.....


Харин бусад салбарын төлөөлөгчдийг хаа байгаа газраас нь Францад авчрах ажээ. Аяллын бүх зардлыг барууныхнаас "Москвагийн Дональд Трамп" хэмээх нэр авсан оросын олигархи даах аж. "Нью-Йорк Пост"-д хэвлэгдсэн ярианаас иш татъя. "Наомигийн төрсөн өдрийг саяхан 40 нас хүрсэн Шон Конбс, Жей Зи, Саймон Коуэлл зэрэг бусад оддынхоос дутуугүй тансаг хийнэ. Одууд урилгаа аль хэдийнэ гардсан байгаа. Ихэнх оддын адилаар төрсөн өдөр шинийн 1, 2, 3 гээд хэдэн ч өдөр үргэлжилж магадгүй. В.Доронин хайртдаа 40 насанд амьдрал дөнгөж эхэлдэг гэдгийг харуулж сэтгэл санааг нь өргөхийг хичээж байгаа юм. Учир нь Наомигийн биеийн галбир эвдэрч, архинд донтох болсон".

В.Доронин хамгийн тансаг үдэшлэг хийдэг гэсэн алдрыг Роман Абрамовичоос булааж авч чадах болов уу. "Челси" багийн эзэн Карибын тэнгисийн Сен Бертс арал дээр хийсэн төрсөн өдөртөө зардлыг нь тооцоход ч хэцүү тансаг үдэшлэг хийж байсан юм. Тэрбээр Бейонси, Принц, Гвен Стефани нарт ганцхан үдэш ая дуугаа өргөснийх нь төлөө тус бүрт нь 500 мянган фунт стерлинг төлж байсан гэдэг. Зөвхөн хоол унданд гэхэд 1.8 сая фунт "хаяж", Линдси Лохан, Орландо Блум, Миранда Керр нарыг авчрахын тулд онгоц хөлсөлж байжээ.

No comments:

Post a Comment