аялал жуулчлал

Sunday, May 23, 2010

Хүмүүс хэдэн хэлээр ярилцдаг вэ?

Урьд нь би та бүхэндээ дэлхийн хамгийн олон хүн ярилцдаг 10 хэлийг танилцуулж байсан бол энэ удаа үүнийгээ арай дэлгэрүүлэн хүргэж байна. Дэлхийн 6 миллиард хүний ярьдаг 3000 гаруй хэл байдаг боловч дэлхийн хүн амын тал нь15 хэлээр л ярьдаг байна. Хятадын Мандарин хэлээр хамгийн их хүн ярилцдаг гэнэ. Хэдийгээр Хятадад бичгийн хэл нь ижил боловч хүн амын 70% нь Мандарин хэлээр ярьдаг тул хойд нутгийнхан нь өмнөд нутгийнханыхаа яриаг ойлгодоггүй гэнэ.

Африкт ойролцоогоор 1000 орчим хэл байдаг ч саяас илүү хүн ярилцдаг хэл нь 30-хан байдаг. Энэтхэгт 800 гаруй хэлээр ярьдаг. Энэхүү хүн амын нягтрал ихтэй улсад 12км явахад л ярилцдаг хэл нь өөрчлөгддөг гэнэ.

Шинжлэх ухааны үүднээс үзвэл хүн төрөлхтөн анх ойрхи дорнодод үүссэн бөгөөд дэлхийд хоёр хэсэг болж тархсанаар удамшлын хөгжил өөр болсон гэж үздэг. Жишээ нь Хятад, Япон зэрэг дорнын улсуудын удамшлын шинж чанар төстэй байхад Европчууд, Өмнөд Африк, Дундад Ази, Энэтхэгчүүд нь ойролцоо байдаг.

Хүн төрөлхтний удамшлын энэ ялгаа нь хэл ярианд ч ижил байдаг. Онолын дагуу МЭӨ 7500 жилийн тэртээ хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж, амьтдыг гэрийн тэжээвэр болгож эхэлсний дараа ойрхи Дорнодоос Европ, Өмнөд Африк, Энэтхэг рүү их нүүдэл хийх болжээ. Эдгээр их нүүдлийн давлагаанд хэлний гурван эх язгуур хэл бий болсон байна.

Хэлийг түүхэн үүсэл, язгуураас нь шалтгаалж бүлэглэн хуваана. Одоогийн байгаа бүх хэлийг 1. Энэтхэг-Европ язгуурын хэл 2. Урал-Алтай язгуурын хэл 3. Хами-Сами язгуурын хэл гэж хувааж үздэг. Энэтхэг-Европ хэлний язгуурт англи, франц зэрэг хэл багтдаг. Харин монгол, эскимос зэрэг хэлнүүд Урал-Алтайн язгуур хэлэнд багтдаг юм. Урал – Алтайн хэлний бүлэг нь дотроо хэд хэд хуваагддаг. Энэ бүлгүүдэд нь Солонгос, Япон хэл багтдаг. Хами-Сами хэлний язгуурт араб хэл багтдаг. Хятад-Төвд, Кавказын хэл, Австрали, Африк, Америкийн уугуул нутгийн хэлнүүд нь энэ том ангилалд ордоггүй.

Түүнээс гадна хэлийг хэлний бүтцээр нь 4 ангилж үздэг. 1. Үгс нь богино, нөхцөл авалгүйгээр өгүүлбэрийн доторх байрлалаараа утга илэрхийлдэг хэл (Хятад, Вьетнам г.м) 2. Цаг хугацаа, эзэн бие, үгүйсгэсэн утга зэрэг байдлыг үгийн үндсэн дээрээ нөхцөл залган илэрхийлдэг хэлнүүд (Монгол, Турк г.м) 3. Хэлний дүрэм нь үгийн үндсийг өөрчлөн утга илэрхийлдэг хэлнүүд (Энэтхэг-Европ, Хами-Сами язгуурын хэлнүүд) 4. Үгийн үндсэнд нөхцөл залгаснаар өгүүлбэр нь ганц үгнээс бүтдэг хэлнүүд (Эскимос г.м) Жишээлбэл эскимос хэлэнд “такусариарторумагалуарнэрпа” гэсэн үг нь “тэр үнэхээр ийм зүйлээр хийхийг хүсч байгаа гэж бодож байна уу?” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

No comments:

Post a Comment