аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Шинэ үйлдлийн систем Windows 7

Энэхүү үйлдлийн систем нь 2006 онд гарсан Windows Vista-г халж оронд нь гарч ирж байгаа аж. Vista худалдаанд гарсан цагаасаа хойш худалдан авагчдын сэтгэлд төдийлөн нийцэж чадахгүй, компьютер дээр суулгах гэж маш их асуудал үүсгэж зарим програм Vista дээр ажиллахгүйгээс болж 2001 онд гарч байсан хуучин XP-гээ хэрэглэх хүмүүс олон байсан....


Windows 7-г өмнөх үйлдлийн системээсээ харьцангуй дэвшилттэй уридын алдаа дутагдлаа зассан орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн үйлдлийн систем болсон гэж Microsoft мэдэгдэж байгаа юм.

Энэхүү үйлдлийн системийн орчинд суулгах болон ашиглахад маш хялбар,багтаамж ихтэй мөн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хийгдснээрээ онцлог хэмээн үзэж байгаа аж. Windows 7 үйлдлийн систем худалдаанд гарсантай холбогдуулан зарим компьютерийн дэлгүүрүүд шөнө дунд үүд хаалгаа нээж анхныхаа хэрэглэгчдэд шинэ үйлдлийн системийг санал болгосон байна.

Шинэхэн гарсан үйлдлийн системийг худалдан авахаар Вашингтонд байрлалтай Fry’s Electronics-н үүдэнд хүмүүс эгнэн зогсож нээхийг нь хүлээцгээж байжээ. Үйлдлийн системийн нээлт нижгэр болж өнгөрчээ. Windows 7 үйлдлийн систем хуучин Vista-гаас илүү хурдан мөн илүүц байсан үйлдлүүдийг хасаж хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байхаар хийж өгсөн байна.

No comments:

Post a Comment