аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Харшил гэж юу вэ?

Харшил буюу аллегри гэсэн нэр томьёог Австрийн хүүхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos-өөр, ergon үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.....


Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж.Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхийн дахины томоохон асуудлын нэг болоод байна. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсэдийн 5%, хүүхдийн 15% нь өвчилсөн байна.

Шалтгаан
Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор / шарилжны / хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гистамин нэртэй бодис юм. Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Үр дүнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч, арьс улайна.

Бодисын солилцооний хэвийн ажиллагаа алдагдахад үүсэх хуурамч харшил гэж бий. Хамгийн түгээмэл хэлбэр нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн буюу хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикүүдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн үед бие махбод урьдчилан таахын аргагүйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн харшилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд ч явагддаг.

Оношлогоо
Дөнгөж харшил эхэлж байгаа үед дараах шинжүүд илэрнэ. Үүнд:

Жил болгоны тодорхой улиралд нус гоожих, нулимс урсах
Долоогоос олон хоногоор үргэлжилсэн шуугитнаа, ханиад
Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зүгээр байх
Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх үүсвэрийг нь аль болох хурдан олох хэрэгтэй.

Ямар ч тохиолдолд эмчийн зөвлөгөө, заавраар эмчилгээ хийлгэх чухал шүү.

No comments:

Post a Comment