аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

Ялалтын баярт оролцоно

Хэдхэн хоногийн дараа Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн тохиох гэж байна. Энэ ойд дэлхий нийтээрээ ач холбогдол өгч байгаагийн илрэл нь ойд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд болон хоёрдугаар фронтод оролцсон гүрнүүдийн цэргийн парадаа Улаан талбайд оролцуулах гэж байгаа явдал.

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө дэлгэлээ

АНУ нийт 5113 цөмийн зэвсгийн цэнэгт хошуутай болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. АНУ 1961 оноос хойш цөмийн зэвсгийнхээ тухай мэдээллийг анх удаа нийтэд дэлгэсэн нь энэ аж.
"Цөмийн зэвсгийн нөөцийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгох нь энэ төрлийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, зэвсэглэлийг хянах зорилгоор дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд    нэн чухал юм" гэж Пентагоноос тараасан мэдэгдэлд дурджээ.

Далай шоколадан бор өнгөтэй боллоо

Нефтийн тавцангийн ослоос болж Мексикийн буланд асгарсан нефтийн цар хүрээ эрчимтэй томорч зүүн өмнөд Луизиана, Миссиссиппи, Алабама, баруун Флоридагийн эрэгт бараг тулаад байна. Саяхан хүчтэй салхи гарч түүхий нефтийг тогтоон барих хязгаарлагчийг авч шиджээ.
Далайн ёроолд гоожиж буй түүхий нефтийг цэвэрлэх ажил явагдаж буй газар Барак Обама очиж "Бид бүхий л чадлаа цэвэрлэгээний ажилд зориулах ёстой" гэсэн ч байдал улам дордож байгаль орчин, эдийн засагт адилхан хор хохирол учруулж байгаа юм.
Нефть их хэмжээгээр алдсанаас далай шоколадан бор өнгөтэй харагдах болжээ. Нэг өдөрт 40-60 мянган баррель буюу 46.7-71.4 тонн түүхий нефть алдагдаж байна. Америк дахь Бритиш петролюм компанийн дэд ерөнхийлөгч Дэв Нэжил "Бид бүхий л арга хэмжээг авч, түүхий нефтийн урсгалыг зогсоож, далайн эргийг хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.
Мексикийн буланд өнгөрсөн сарын 20-нд Бритиш петролюм компанийн нефтийн тавцан дээр тогтоогдоогүй шалтгаанаар дэлбэрэлт болсон юм. Нефть Миссиссипигийн эрэгт хүрэхэд 10 милл орчим зай үлджээ.

Леонардо Да Винчи


Италийн нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ.

Эцэг нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх  Катерина нь энгийн тариачин хүн байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв. Учир нь түүний эцэг алдартай баян бүсгүйтэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь үр хүүхэд “олоогүй” тул  Пьеро 3 настай хүүгээ авч салжээ. Эхээсээ салсан Леонардо хожмоо алдартай зураач болохдоо бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө бүтээлд ээжийнхээ дүр төрхийг бүтээхийг оролддог байсан юм.

“Хаврын гоёл” наадам эхэлнэ

Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” хамтран зохион байгуулдаг “Хаврын гоёл” наадам энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.

15 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадамд загварын агентлагуудын дизайнер, их, дээд сургуулийн оюутнууд оролцож 2010 оны хавар, зуны гоёлыг тодорхойлох аж.

“Хаврын гоёл” наадам хувцас загвар, интерьер, график дизайн гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд гадаадын шилдэг дизайнерууд урилгаар оролцох юм байна.

Африкт Хөлбөмбөгийн ДАШТ үзэх энгийн аргуудаас

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй, 4 жилд нэг удаа тохиодог дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  тун удахгүй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн олон сая хүний хүсэл мөрөөдөл болсон энэхүү тэмцээнийг үзэх алтан боломжийг спортыг дэмжигч, Монгол Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны түнш Голомт банк харилцагчиддаа олгож байна.

Хөлбөмбөгийн фанатуудтай мөр зэрэгцэн зогсож , хайрлан  хүндэлдэг баг тамирчнаа уухайлан дэмжих нь таны мөрөөдөл биш гэж үү. Мөрөөдлөө бодит боломж болгох энгийн аргуудыг Голомт банк танд  зөвлөж байна.

•Олон улсын карт худалдан авч санхүүгийн эрх чөлөөг мэдэр
•Нандигнан хайрладаг гэрэл зургаа төлбөрийн картынхаа нүүрэн дээр хэвлүүлж санхүүгийн нэрийн хуудсаа шинэчил
•Төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус картаараа хийж  орчин үеийн соёлт хүн гэдгээ харуул

Эдгээр энгийн аргууд таныг алс холын Африкт тивд аялуулж, Хөлбөмбөгийн ДАШТэмцээнээс амьд мэдрэмж авах алтан боломжийг олгоно.

5-р сарын 20-ноос өмнө амжиж олон улсын болон “Нандин” карт шинээр авсан болон төлбөрийн  картаараа сугалаат аяны хугацаанд тавиас дээш мянган төгрөг болон түүнтэй тэнцэх валютаар төлбөр тооцоо хийсэн хэн бүхний өмнө энэ боломж нээлттэй гэдгийг битгий мартаарай.

Танд амжилт хүсье! 5-р сарын 22-ны үдэш С1 телевизээр таныг азтан болсныг бид тунхаглан зарлах болно.

Хорин минутын газар хоёр цаг явж байна

Их хотын иргэд энэ намрыг дуустал өглөө эртлэн босох хэрэг гарлаа. Ингэхгүй бол өдөр бүр ажлаасаа хоцорч, даргадаа загнуулж, цалингаа хасуулах болно.

Товчхондоо бол 20 минутын газар хоёр цаг "мөлхөж" байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хоцроолгүй хүргэж өгье гэвэл нойроо багасгаарай. Нөхцөл байдалдаа тохируулан амьдрах болж байна.

Нийслэлийн замуудын урсгал засвар болон өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн.

Saturday, April 3, 2010

“Хунт нуур” 30 нас хүрэв

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилсан "Хунт нуур" бүжгэн жүжиг 30 нас хүрлээ. П.И.Чайковскийн энэхүү бүтээл нь дэлхийн олон улс оронд бараг үндэснийх нь бүжгэн жүжиг мэт болтлоо тоглогдсон байдаг билээ.
Анх 1970 оны хавар энэ бүжгэн жүжиг тавигдаж байжээ. Мөн анхны гол дүр Одеттад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Л.Энхтуяа, Монгол Улсын ардын жүжигчин Ю.Оюун нар тоглож байсан аж.
Харин дараа нь үе үеийн балетын бүжигчид тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд тоглогдоход нь ардын жүжигчин Ганбаатарын охин Цолмон хар хун, цагаан хунд хоёуланд нь тоглож байжээ.

Хөгжилтэй алиалагчгүйгээр инээдмийн баяр төсөөлөгдөнө гэж үү

Үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, уйтгар гунигийг үлдэн хөөдөг, аж жаргалыг хүн бүрт бэлэглэгч тэр юу вэ. Энэ бол мэдээж инээд, хөөр. Тэгвэл өнөөдөр Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг угтан циркийн урлагийн ховордсон төрөл болох алиалагчдын ур чадварыг шалгаруулж, тэднийг алдаршуулан дэмжих Алиалагч-2010 наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

Өнөөдөр энэхүү баярын өдөр бүх нийтэд шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүтсэн Гала тоглолтыг сонирхуулах гэнэ. Бид ч гэсэн танд энэхүү наадмын сонирхолтой хэсгээс сурвалжлан үзүүлэх гэж байна. Өнөөдөр та бүхэн аавдаа, ээждээ, эмээ, өвөөдөө гээд л эргэн тойрны бүх хүмүүстээ аж жаргалаар бялхсан халуун дулаан инээдийг харамгүй бэлэглээрэй.

Бидний зүгээс ч танд энэхүү аз жаргалын өдрийн гал халуун мэндийг хүргэж хүн бүрт инээд бэлэглэгч алиалагчдын сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барьж байна. Та бүхэн мэлмийгээ баясган тухлан сонирхоорой. 
 

“TB коктейль”-ынхон бие даасан кино хийж байна

“TB коктейль” хамтлагийнхан сүүлийн үед тайз, дэлгэцийн урлагт хүч сориод нэлээд зав муутай байгаа аж. Тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш Улсын драмын эрдмийн театрын “Би эр хүнд хайртай” жүжигт гол дүр бүтээсэн бол, Өөскө буюу А.Өнөржаргал “Би чамд хайртай-2” кинонд хөгжилтэй залуугийн дүрд чадварлаг тоглосон юм.

Энэ жил “TB коктейль” хамтлагийн таван жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд ойдоо зориулан бие даасан кино хийхээр болжээ. Одоогоор киноныхоо зохиолыг бичиж дуусаад байгаа гэнэ. Энэ долоо хоногт “TB коктейль”-ынхон зураг авалтдаа орохоор болжээ. Хошин өнгө аястай энэ киноныхоо гол дүрд “TB коктейль”-ынхон өөрсдөө тоглох юм байна.

Saturday, March 27, 2010

Улаанбаатар хотын тvvх

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын тvvх бол монголчуудын эрх чєлєє, тусгаар тогтнолын тєлєє тэмцэл, тусгаар тогтносон орны улс тєр, эдийн засаг, шашин, соёлын тєвийн тvvх, монголчуудын бэлгэдэлюм. Нийслэл хотынхоо vvсгэн байгуулагдсан тvvхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх тvvхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын vvсэл нь XVII зууны vеийн монгол орны улс тєрийн байдалтай нягт холбоотой.

Их хvрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нvvж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын vvсэл хєгжлийг дараахь шатанд хувааж vзэж болох юм. Нvvдлийн єргєє /1639-1778/ 1639 онд одоогийн Євєрхангай аймгийн Бvрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргvvнээр Занабазарыг єргємжлєхдєє тvvнд зориулж Орд-Єргєєг байгуулж єгчээ. Энэ єргєє нь єнєєгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын vvсэл болсон гэж vздэг.

1640-1778 оны хооронд Єргєє хот єргєжин тэлж Их хvрээ болсон байна. Єргєє нь:- Монголын шарын шашны тєв- Халх Монголын улс тєрийн тєв - Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Єєрєєр хэлбэл, Єргєє нь жинхэнэ хот болон хувирах хєгжлийн шинэ vедээ орсон байна. Их хvрээ /1778-1910/ Энэ vеийн гол онцлог нь Их хvрээ суурьшиж хот болон хєгжиж эхэлсэн явдал юм. Их хvрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын тєв хэсэг байгаа Сэлбийн голын хєндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сvм дуганыг барьж байгуулахдаа vндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хєгжvvлсний зэрэгцээ Хятад, Тєвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

XIX зууны vед Их хvрээ зєвхєн шашны тєв тєдийгvй Монгол орны улс тєр, засаг захиргаа, соёлын чухал тєв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ vед Их хvрээний нийт хvн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж vздэг. Их хvрээ хотод Гандан, Зvvн хvрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хvрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс тєр, худалдаа, vндэсний болон нийгмийн зєрчил тэмцлийн гол зангилаа тєв болж чадсан юм. Нийслэл хvрээ /1911-1921/ Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон vе.

Нийслэл хvрээ улс орны амьдралд онцгой vvрэг гvйцэтгэх болсон. Улаанбаатар хот /1921 оноос одоо хvртэл/ 1924 оны 10 дугаар сарын 29-ний єдрийн 14 дvгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн єєрчлєхєєр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хєгжvvлэх 20 жилийн хэтийн ерєнхий тєлєвлєгєєг боловсруулж хэрэгжvvлж эхэлсэн. 1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн vр дvнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бvрэлдэхvvнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ vндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Vндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мєн” гэж заасан юм. Нийслэл нь єєрийн туг, бэлэг тэмдэгтэй.

Хотын дарга нар - Моононгийн Баяр 1924-1926 он - Санжийн Батсvх 1926-1927 он - Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он - Ламжавын Мижиддорж 1929-1930 он - Бадамын Цэдэндамба 1931-1932 он - Єлзийн � авдан 1932.07.04-08.27 - Дансранбилэгийн Догсом 1932-1933 он - Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он - Лодойн Тавхай 1939.05-11 - Єлзийцогтын Мажиг 1940-1941 он - Ломбодонойн Дамдин 1941. 07-08 - Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он - Содномын Шагдар 1942-1944 он - Гvндийн Багаа 1944-1956 он - Бадрахын Ламзав 1956 он - Будын Батжаргал 1956-1959 он - Санжийн Батаа 1959-1962 он - Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он - Догсомын Цэдэв 1965-1971 он - Сономын Лувсангомбо 1971-1972 он - Сvрэнжавын Балбар 1972-1976 он - Очирын Цэнд 1976-1978 он - Самбуугийн Мєнхжаргал 1978-1990 он - Лхамсvрэнгийн Энэбиш 1990-1992 он - Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он - Жанлавын Наранцацралт 1996-1998 он - Миеэгомбын Энхболд 1999 он-2005 он -Цогтын Батбаяр 2005 он-2007 он - Тvдэвийн Билэгт 2007-2008 он

Улаанбаатар хот нь Хатан Туулын хєвєєнд, Хан Богдын хормойд Монгол улсын тєвийн бvсэд, далайн тvвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дvvрэг, 132 хороодод хуваагддаг. Нийслэлийн сvлд тэмдэг Нийслэлийн сvлд тэмдэг нь мєрєвчит дугуй дvрсний тєвд байрласан Богдхан уулын уламжлалт шvтээн Хангарьд байна. Хангарьд нь бат тvвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот єргєжин хєгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.

Нийслэлийн сvлд тэмдэг Хангарьд нь магнайдаа тєрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа тvмэн олондоо vvд хаалгаа цэлгэр сайхнаар нээж єєдлєн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт тvлхvvртэй, зvvн гартаа энэлэн vгvй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын vндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна. Нийслэлийн туг нь мєнх хєх тэнгэрийн єнгєтэй байна. Хєх дэвсгэр дээр Нийслэлийн сvлд тэмдгийг цагаан торгоор дvрслэн алтлаг єнгийн утсаар зээглэн урлана.

Нийслэлийн туг нь Нийслэлчvvд ариун цагаан сэтгэлээр тєрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бvхэлдээ агуулна. Тугны єргєн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна. Хvн ам 2007 оны 4 дvгаар сарын байдлаар, Улаанбаатар хотын хvн ам нь 1000000 боллоо, vvнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хvн ногдож байна. Нийт хотын хvн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бєгєєд vvнээс 30% нь 16-аас доош насны хvvхдvvд байна. Цаг агаар Улаанбаатар хот нь 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм Жилийн дундаж чийгшилт 69% Агаарын дундаж температур 2.2єС Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хvртэл vргэлжлэх бєгєєд дунджаар 5єС, хаврын цагтаа модны навчис цэцэгс дэлгэрсэн сайхан дулаахан єдрvvдтэйгээс гадна хавсарга тавьсан сэрvvхэн ч єдрvvдтэй. Мєн гэнэт цасан шуурга ч тавьж мэднэ. Харин зуны улирал нь дунджаар 15єС дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мєндєр ч ордог. Намрын улиралд нарлаг налгар єдрvvд удаанаар vргэлжилдэг бєгєєд дундаж дулаан нь 7єС. Мододын навчис шарлаж, аажмаар хvйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хvйтэн євєл болдог. Дундаж температур нь -19єС хvрдэг. Євєл хэдийгээр хvйтэн ч ямар ч vvлгvй нарлаг єдрvvд мєн болдог.Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сvлжээ, эдийн засаг, аялал жуулчлал єдрєєс єдєрт єргєжин хєгжиж байхын сацуу vндэсний уламжлалт єнгє тєрхєє хадгалсаар ирсэн тvvхтэй хот юм.

Монголын талаар мэдээлэл өгөх цэг Парист байгуулагдав

Францын жуулчид Монголын аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийдэг байна. Тухайлбал, өнгөрсөн онд 6000,2008 онд 7000-аад жуулчин манай улсад хөл тавьсан. Иймд тэдэнд чиглэсэн тодорхой маркетинг сурталчилгааны ажлыг идэвхжүүлж, мэдээллийн суваг нээх шаардлагатай байгаа аж.
Энэ үүний дагуу Монголын аялал жуулчлалын холбогдолтой мэдээлэл түгээх цэгийг БОАЖЯ Францад байгууллаа. Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны байранд энэ цэг байрлаж байна. Ингэснээр манайхыг сонирхсон жуулчид мэдээллээр хангагдах төдийгүй Монголын энэ төрлийн бизнес эрхлэгчид тус улсад үйл ажиллагаагаа танилцуулах мэдээллийн суваг бий боллоо гэсэн үг.
Мөн манай улсын аялал жуулчлалын салбарынхан Францад болдог олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалтаар тогтмол оролцох боломж нээгджээ. Жил бүрийн гуравдугаар сард Парис хотноо болдог аялал жуулчлалын "Эм Эй Пи" үзэсгэлэнд 2011 оноос Монголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, БОАЖЯ-ны нэгдсэн зохион байгуулалтаар оролцохоор талбай захиалан гэрээ хийв. Үзэсгэлэнд оролцсоноор тус улсаас манайд зочлох жуулчдын тоо нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

Thursday, March 25, 2010

Уушги сэтлэм утаагаа яах ёстой вэ


Манай улсын хvн амын дийлэнх нь Улаанбаатарт амьдардаг. Хєдєєнєєс хот руу шилжилт хєдєлгєєн нэмэгдээд л байна. Тэднийг нийслэл рvv оруулахгvй гэх эрх хэнд ч байхгvй. Яагаад гэвэл тэд ч, бид ч бvгдээрээ Монгол улсын иргэн, тэгш эрхтэй хvмvvс. Нийслэлчvvд тэднийг хажиглаж, хєдєєгийнхнєєс л болж хотын утаа ихэссэн гэж ярьдаг. Хэрэг дээрээ хотын утаа ихсэхэд олон зvйл нєлєєлсєн. Єнєєдєр нийслэлийн хэмжээнд машинтай хvн хэд байдаг билээ. Зарим бэл бэнчинтэй нэг нь хоёроос гурван машинтай байх тохиолдол ч бий. Vvний дээр хотод хэдэн арван жил хуримтлагдсан хур хогны асуудал. Vхсэн нохойны ємхий vнэр хамар цоргиж, хашаа байшингийн булан тохой ялгадсаар дvvрч, хєгжилтэй орны нохой ч жигшмээр зvйл энэ хотод олон бий. Энэ л дvр зураг бидний, эх орны минь тєрх болсоор удлаа. Хэн ч тоохгvй, баахан бичиг цаасан дээр хэрэгжих хуулийн дор хэдий хvртэл ингэж амьдрах вэ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь зуны дэлгэр цагт хотын утааны талаар хэн ч ам нээхгvй. Дорвитойхон шиг ажил хийж байгаа хvн ч байхгvй. Намрын сэрvvн орохоор амтай хvн бvгдийн ярьдаг ганц сэдэв нь утаа болж хувирна. Хэдэн cap дуугvй суусны эцэст єнєє л гэнэт ухаан орсон юм шиг утаанаас болж бид чинь уушгигvй боллоо, урагт нєлєєллєє хэмээн адгацгаана. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишvvдийн дийлэнхийнх нь мєрийн хєтєлбєрт "Хотын утааг багасгана, хотыг утаагvй болгоно" гэсэн амлалт бий. Энэ ч бас иргэдэд зориулж тараасан мєрийн хєтєлбєрийн цаасан дээр л хоцорно. Хотын утааг багасгах талаар дорвитой ажил хийлгvй байсаар нийслэлчvvд бас нэгэн шинэ утаат євлийг угтав.

Энэ жилийн агаарын бохирдол ємнєх жилийнхээс хэд дахин илvv байгаа талаар албаны хvн мэдээлж байсан. Утаа их гаргадаг машины дугаарыг хурааж, шахмал тvлш айлуудаар тараасан нь ямар ч нэмэр болсонгvй.
Энэ жил нийслэлийн Агаарын чанарын албанаас утааг багасгах талаар хэд хэдэн ажил явуулжээ. Харамсалтай нь ямар ч vр дvнд хvрсэнгvй. Шинэ технологи боловсруулсан ч зєвхєн туршилт маягаар л хэрэгжсэн аж. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зєвлєлгєєн дээр Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Б.Инжиннаш "Хотын утааг ганц агаарын чанарын алба дийлэхгvй байна. Vvнд олон байгууллага нэгдэж, тєсєв хєрєнгє гаргаж байж л хийгдэх ажил" хэмээн цєхрєнгєє барсан байдалтай ярьж зогссоныг санаж байна.

Нээрээ ч тvvний хэлдэг зєв. Дан ганц байгууллага битгий хэл нийслэл хот даяараа утаатай тэмцэхэд дийлдэхгvй болчихоод байна шvv дээ. Яг амаа аван зуларсан агсам морь шиг. Гэхдээ ярьж суухаас илvv ажил хэрэг болгох нь л хамгийн чухал болсон. Нийслэлийн Агаарын чанарын албанаас хийж хэрэгжvvлж байгаа ажил нь агаарын бохирдлыг хэмжих болжээ. Бууруулж чадахгvйгээс хойш хэмжээд ч болтугай хvмvvст хор хєнєєлийг нь сануулж байгаад талархах хэрэгтэй ч юм шиг. Нийслэлийн агаарын чанарын албанаас зургаан дvvргийн хороодын нутагт агаарын чанарын хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр угаарын хийн агууламж ихэнх дvvргvvдэд манай улсын стандартын зєвшєєрєгдєх хэмжээнээс бага байна гэсэн судалгаа гарсан аж. Харин энэ нь Европийн стандартаас ихээхэн давсан vзvvлэлт юм. Тvvнчлэн угаарын хий нь тvлшний дутуу шаталт болон цогшуулсан зуухнаас ихээр ялгарч байгааг хэмжилтээр тогтоосон байна. Тэдний ажил энэ мэт цаасан дээр л хэрэгжив. Жил жилийн євєл асуудал болдог утааг арилгахгvй хэрнээ зуны дэлгэр цагийг зугаалж vдсээр л байх уу.

Хотын утаанаас ангажрахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах нь чухал байгаа юм. Бvр болдоггvй юм аа гэхэд гэр хорооллын айлгуудыг ус, цахилгаанд холбох хэрэгтэй. Одоо зарим айлууд цахилгаанаар халаалтын асуудлаа шийддэг болсон байна билээ. Энэ мэт цэвэр, бохир усны шугам тавьж, халаалтыг нь хангалттай єгєєд байхад заавал нvvрс тvлж, хєє тортогтой зууралдана гэж зvтгэх хvн гарахгvй л болов уу. Тэгээд ч агаарын бохирдол багасана. Айлууд нvvрсэнд зарцуулж байгаа мєнгєє цахилгаандаа хэрэглэж болно шvv дээ. Нэг нь шинэ санаа гаргаж, нєгєє нь тvvнийг vгvйсгэж, гурав дахь нь хоёуланг нь шvvмжилдэг заншлаар хэдий хvртэл явах вэ.

Цаасан мэндчилгээнээс татгалзав


Єнгєрсєн жил Улсын Дээд шvvхээс тєсвийн мєнгєєр шинэ жил тэмдэглэхгvй байх санал гаргасан. Энэ саналыг Улсын Ерєнхий прокурорын газар, ЦЕГ зэрэг хуулийн байгууллагууд дэмжсэн юм. Энэ жил ч хуулийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгvй байхаар шийджээ. Дээд шvvхийнхэн энэ тухайгаа гахайн томууны халдвар тархаж буйтай ч холбон тайлбарлаж байлаа. Тэд цаасан мэндчилгээнээс татгалзаж, интернэтээр мэндчилгээ дамжуулах хэлбэрийг сонгожээ.

Биологийн нөхөн сэргээлт хангалтгүй байна


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 19 аймагт ашигт малтмалын хайгуул явуулж буй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хэрхэн хийж байгааг шалгажээ. Шалгалт хийсэн аймгуудаас Өвөрхангай, Орхон, Төв аймгийн шалгалтын дүн одоогоор ирээгүй байгаа аж.

Өнгөрсөн онуудад улсын хэмжээнд уул уурхайн олборлолтод өртсөн газруудын нийт талбай, нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг гаргаж чаддаггүй байсан бол энэ онд нэгтгэн гаргажээ. Урьдчилсан байдлаар олборлолтод өртсөн нийт талбай 117 мянга гаруй га газар байгаа аж. Энэ оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 59 хувь хийсэн байна.

Мөн хууль бус ашигт малтмалын олборлолтын улмаас байгаль орчин ихээхэн сүйдэж байгаа.

Шалгалтын дүнгээс харахад алтны шороон орд олборлогч аж ахуйн нэгжүүдийн техникийн нөхөн сэргээлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч биологийн нөхөн сэргээлт хангалтгүй байгаа гэнэ. Мөн орон нутагт олборлолт явуулж байгаа томоохон байгууллагууд ч нөхөн сэргээлт хийдэггүй болох нь уг шалгалтаар тогтоогджээ. Цаашид хуучин олборлолт явуулж байсан газар нөхөн сэргээлт хийсний дараа дахин зөвшөөрөл олгохгүй байх, тухайн аймгийн удирдлагын төвшинд ярилцсаны эцэст шийдвэрлэх зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

Хөвсгөл аймгийн хориог дахин сунгалаа


Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт их байгаагаас өнгөрсөн сарын 28-наас долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон.

Хөл хорио тогтоохын өмнө гахайн ханиадны сэжигтэй тохиолдол 35 илэрснээс дөрөв нь H1N1 вирусийн халдварт өвчин авсан байсан. Харин өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол 45 болж халдвар авсан хүний тоо 10 хүрчээ.

Сумдад сургуулийн насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр учир аймгийн засаг даргын захирамжыг дахин долоо хоног сунгахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд бүх сумын сургууль, цэцэрлэг ажиллахгүй юм байна.

Солонгост суралцуулна гэсэн зар бүхэнд итгэх шаардлагагүй


“Солонгос улсад суралцуулна. Суралцангаа ажиллах боломжоор хангана. Виз гарсны дараа төлбөрөө өгч болно” гэсэн зар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их цацагдах болжээ. Харин энэ зар нь үнэхээр бодит байна уу гэдэг дээр өнөөдөр “Монгол Солонгосын боловсролын гүүр” байгууллагаас мэдээлэл хийлээ.

Солонгос улсын их, дээд сургуульд бакалавр, магистрт суралцах гэж байгаа хүн 6 сарын өмнө материалаа өгч тухайн сургуульдаа хандах ёстой. Хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа хүн 3 сарын өмнө бүртгүүлдэг байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тухайн оюутныг сургах эсэх, сургах бол төлбөр төлөх, виз мэдүүлэх гэх мэт үйл ажиллагаа явагддаг байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 25-ны дотор бүртгүүлчих л юм бол бүх зүйл ОК болно гээд байгаа нь үнэн хэрэгтээ үгүй ажээ.

Харин хичээл нь хэзээ эхэлдэг вэ. Олон хүүхэд өрсөлддөг улсын чанартай томоохон сургуулиуд нь гурав болон есдүгээр сард хичээл нь эхэлдэг байна. Тэгэхээр энэ хугацаанаас 6 сарын өмнө тооцож материалаа явуулах учиртай.

Заасан хугацаанд материалаа өгсний дараа тухайн сургуулиас нь тэнцсэн гэх хариу нь ирэхдээ төлбөр тушаах талаар нэхэмжлэхийн хамтад нь явуулдаг байна. Ингээд та өөрийнхөө орох сургуульд төлбөрөө төлөхөд мөн танд төлбөр төлсөн баримт болон элсэн суралцах эрхийн бичгийн хамтаар явуулна. Энэ бичгийнхээ дагуу визээ мэдүүлнэ.

Энэ талаар виз мэдүүлэгчийн талаарх заавар бүхий зарлалыг Солонгосын ЭСЯ-ны үүднээс очоод уншсан ч болох юм. Энд бүтэн жилийнхээ төлбөрийг төлсөн байх ёстой гэсэн шаардлага байдаг. Гэтэл одоо явж байгаа зарууд нь гурав болон зургаан сараар төлбөрөө төлөх боломжтой мэтээр ярьж байгаа нь Солонгос улсаас тавьж байгаа шаардлагатай үл нийцэж байгаа юм.

Зараар явж байгаа бас нэг зүйл бол суралцангаа ажиллах боломж. Харамсалтай нь тус улсад суралцаж байгаа гадны орны оюутан суралцах эхний зургаан сарынхаа хугацаанд ажил хийх эрхгүй хэмээн хуулиндаа заасан байдаг ажээ. Хэрвээ энэ хугацаанд ажил хийж байгаад баригдвал шууд тухайн улс руу нь буцаадаг байна. Тиймээс сайхан үгтэй зард хууртагдаж очсон олон залуус амьдралаараа хохирох боломж байгааг анхааруулж байна.

Оюутнуудаа, халтиргаа гулгаанаас өөрсдийгөө болон өрөөлийг аварцгаая!


Хүйтний эрч чангарч гадуур халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед иргэд халтирч унан хөл гараа гэмтээх тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбоо /МОХ/, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Оюутны хөдөлмөрийн биржтэй хамтран оюутнуудаар нийслэлийн зам талбайн цас цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тус цэвэрлэгээг энэ амралтын өдөр явуулахаар төлөвлөсөн бөгөөд Оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 300 орчим оюутныг цалинтайгаар хотын төвийн халтиргаа гулгаа ихтэй явган хүний зам талбайн цас мөсийг арилгуулахаар болсон байна.

“Оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй нийт 300 оюутныг дөрвөөс таван цаг ажлуулахаар болсон. Ажилласан нэг цагийн хөлсийг бид мянган төгрөгөөр тооцож үнэлнэ” гэж МОХ-ны дэд ерөхийлөгч Х.Батсайхан ярилаа.

Түүнчлэн МОХ-ын зүгээс сургуулиудаар явж цас цэвэрлэх ажилд сайн дураар оролцохыг оюутнуудыг уриалж байгаа юм байна. Одоогоор Хан-Уул дүүрэгт орших Тэнгэр дээд сургуулийн 200 оюутан уг уриалгыг дэмжиж сургуулийн ойр орчмын зам талбайг цэвэрлэхээр болжээ.

Залуу нас эрч хүчээр дүүрэн оюутан залуустаа өөрсдийнхөө эрүүл мэнд, аюулгүй орчны төлөө энэ ажилд ханцуй шамлан оролцохыг уриалж байна.

Багш нар Ерөнхий сайдтай уулзана


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа авсныхаа дараа боловсролын салбарынхантай уулзсан нь тэдэнд ихээхэн найдлага төрүүлсэн. Багш нар хамгийн түрүүнд цалингийн асуудлыг авч үзэх байх гэж найдсан ч тэрбээр их дээд сургууль төгсөгчид, тэдний ажлын байр, сургалтын чанарын тухай нэн түрүүнд авч үзэх тухай хэлж байсан юм.

Харин багш нар их дээд сургуульд анхаарлаа хандуулах нь зөв зүйтэй алхам ч багш нарын цалин, урамшуулал учир дутагдалтай байгаа тухайгаа дурьдаж байсан. Тэд өнөөгийн багш нарын цалин бага, ар гэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь цаашид мэдлэгээр дулимаг сурагч олширч, ажлын байранд тэнцэхгүй оюутан элбэгшихэд нөлөөлж байгаа хэмээн тайлбарлаж байна.

Ирэх сарын эхний ням гаригт Монголын багш нарын өдөр тохионо. Үүний дараа нийслэлийн хэд хэдэн томоохон сургуулийн бага, дунд ангийн багш нар цалин, урамшууллын асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж санал хүсэлтээ хүргэх аж.

Улсад 27 жил ажилласан, гурван жилийн дараа 50 нас хүрч тэтгэвэртээ суух багш өнөөдөр хамгийн өндөр зэрэглэлээр цалинждаг хэдий ч гар дээрээ 180 мянган төгрөг авдаг аж. Үндсэн цалин нь 268 мянган төгрөг гэдэг ч элдэв янзын татвар, энэ тэр гэсээр хасагддаг аж. Мөн cap бүр олгож байхаар тогтсон урамшуулалт цалинг нь дансанд мөнгө ороогүй, дутуу ирсэн, гэх шалтгаанаар хасч бодож олгодог гэсэн гомдол сургууль бүрт ижил байсан юм.

МУЗН малчдад тусламж үзүүлж байна


МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовжоор ахлуулсан баг энэ сарын 14-18-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж 12 сумын 295 өрхөд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг хүргээд иржээ.

Энэ нь Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас зудад нэрвэгдсэн Монголын малчдад олгосон 550 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн нэг хэсэг юм.

МУЗН болон холбогдох байгууллагуудын судалгаа, мал өвөлжилтийн мэдээг үндэслэн Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдын 1200 малчин өрхөд тусламж олгож байна.

Дээрх хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нэг өрхөд гурван сарын хүнсний хэрэглээний зориулалтаар 75 кг гурил, 15 кг будаа, 3 кг элсэн чихэр, 3 кг давс, 3 литр ургамлын тос, 3 ширхэг цай зэрэг хүнсний багц, мөн хүүхэд, том хүний дулаан хувцас, эсгий гутал зэрэг зүйлс малчдын гар дээр очиж байгаа аж.

Монгол Улсын баруун хязгаарын тус аймаг нь 2001 оноос хойш жил дараалан ган зудад нэрвэгдэн байгалийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Өнгөрсөн намар 2,2 сая орчим толгой мал тоолуулсан Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар 600 мянга орчим малаа зудад алдаж 1000 орчим айл огт малгүй болон хотоо харлуулаад байна.

Он гарснаас хойш тус аймагт төр засгийн болон байгууллага хувь хүмүүсийн хандиваар нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн тусламж хүргэсэн хэдий ч хаврын тарчиг энэ өдрүүдэд нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Монгол оронд хаврын сар гарч урин цагийн амьсгал орж байгаа боловч баруун зүгийн уулархаг бүс нутгуудаар хүйтний эрч хасах 30 градустай, зарим газраа цасны зузаан 3 метрт хүрч байгаа аж.