аялал жуулчлал

Saturday, March 27, 2010

Монголын талаар мэдээлэл өгөх цэг Парист байгуулагдав

Францын жуулчид Монголын аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийдэг байна. Тухайлбал, өнгөрсөн онд 6000,2008 онд 7000-аад жуулчин манай улсад хөл тавьсан. Иймд тэдэнд чиглэсэн тодорхой маркетинг сурталчилгааны ажлыг идэвхжүүлж, мэдээллийн суваг нээх шаардлагатай байгаа аж.
Энэ үүний дагуу Монголын аялал жуулчлалын холбогдолтой мэдээлэл түгээх цэгийг БОАЖЯ Францад байгууллаа. Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны байранд энэ цэг байрлаж байна. Ингэснээр манайхыг сонирхсон жуулчид мэдээллээр хангагдах төдийгүй Монголын энэ төрлийн бизнес эрхлэгчид тус улсад үйл ажиллагаагаа танилцуулах мэдээллийн суваг бий боллоо гэсэн үг.
Мөн манай улсын аялал жуулчлалын салбарынхан Францад болдог олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалтаар тогтмол оролцох боломж нээгджээ. Жил бүрийн гуравдугаар сард Парис хотноо болдог аялал жуулчлалын "Эм Эй Пи" үзэсгэлэнд 2011 оноос Монголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, БОАЖЯ-ны нэгдсэн зохион байгуулалтаар оролцохоор талбай захиалан гэрээ хийв. Үзэсгэлэнд оролцсоноор тус улсаас манайд зочлох жуулчдын тоо нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

No comments:

Post a Comment