аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Уушги сэтлэм утаагаа яах ёстой вэ


Манай улсын хvн амын дийлэнх нь Улаанбаатарт амьдардаг. Хєдєєнєєс хот руу шилжилт хєдєлгєєн нэмэгдээд л байна. Тэднийг нийслэл рvv оруулахгvй гэх эрх хэнд ч байхгvй. Яагаад гэвэл тэд ч, бид ч бvгдээрээ Монгол улсын иргэн, тэгш эрхтэй хvмvvс. Нийслэлчvvд тэднийг хажиглаж, хєдєєгийнхнєєс л болж хотын утаа ихэссэн гэж ярьдаг. Хэрэг дээрээ хотын утаа ихсэхэд олон зvйл нєлєєлсєн. Єнєєдєр нийслэлийн хэмжээнд машинтай хvн хэд байдаг билээ. Зарим бэл бэнчинтэй нэг нь хоёроос гурван машинтай байх тохиолдол ч бий. Vvний дээр хотод хэдэн арван жил хуримтлагдсан хур хогны асуудал. Vхсэн нохойны ємхий vнэр хамар цоргиж, хашаа байшингийн булан тохой ялгадсаар дvvрч, хєгжилтэй орны нохой ч жигшмээр зvйл энэ хотод олон бий. Энэ л дvр зураг бидний, эх орны минь тєрх болсоор удлаа. Хэн ч тоохгvй, баахан бичиг цаасан дээр хэрэгжих хуулийн дор хэдий хvртэл ингэж амьдрах вэ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь зуны дэлгэр цагт хотын утааны талаар хэн ч ам нээхгvй. Дорвитойхон шиг ажил хийж байгаа хvн ч байхгvй. Намрын сэрvvн орохоор амтай хvн бvгдийн ярьдаг ганц сэдэв нь утаа болж хувирна. Хэдэн cap дуугvй суусны эцэст єнєє л гэнэт ухаан орсон юм шиг утаанаас болж бид чинь уушгигvй боллоо, урагт нєлєєллєє хэмээн адгацгаана. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишvvдийн дийлэнхийнх нь мєрийн хєтєлбєрт "Хотын утааг багасгана, хотыг утаагvй болгоно" гэсэн амлалт бий. Энэ ч бас иргэдэд зориулж тараасан мєрийн хєтєлбєрийн цаасан дээр л хоцорно. Хотын утааг багасгах талаар дорвитой ажил хийлгvй байсаар нийслэлчvvд бас нэгэн шинэ утаат євлийг угтав.

Энэ жилийн агаарын бохирдол ємнєх жилийнхээс хэд дахин илvv байгаа талаар албаны хvн мэдээлж байсан. Утаа их гаргадаг машины дугаарыг хурааж, шахмал тvлш айлуудаар тараасан нь ямар ч нэмэр болсонгvй.
Энэ жил нийслэлийн Агаарын чанарын албанаас утааг багасгах талаар хэд хэдэн ажил явуулжээ. Харамсалтай нь ямар ч vр дvнд хvрсэнгvй. Шинэ технологи боловсруулсан ч зєвхєн туршилт маягаар л хэрэгжсэн аж. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зєвлєлгєєн дээр Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Б.Инжиннаш "Хотын утааг ганц агаарын чанарын алба дийлэхгvй байна. Vvнд олон байгууллага нэгдэж, тєсєв хєрєнгє гаргаж байж л хийгдэх ажил" хэмээн цєхрєнгєє барсан байдалтай ярьж зогссоныг санаж байна.

Нээрээ ч тvvний хэлдэг зєв. Дан ганц байгууллага битгий хэл нийслэл хот даяараа утаатай тэмцэхэд дийлдэхгvй болчихоод байна шvv дээ. Яг амаа аван зуларсан агсам морь шиг. Гэхдээ ярьж суухаас илvv ажил хэрэг болгох нь л хамгийн чухал болсон. Нийслэлийн Агаарын чанарын албанаас хийж хэрэгжvvлж байгаа ажил нь агаарын бохирдлыг хэмжих болжээ. Бууруулж чадахгvйгээс хойш хэмжээд ч болтугай хvмvvст хор хєнєєлийг нь сануулж байгаад талархах хэрэгтэй ч юм шиг. Нийслэлийн агаарын чанарын албанаас зургаан дvvргийн хороодын нутагт агаарын чанарын хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр угаарын хийн агууламж ихэнх дvvргvvдэд манай улсын стандартын зєвшєєрєгдєх хэмжээнээс бага байна гэсэн судалгаа гарсан аж. Харин энэ нь Европийн стандартаас ихээхэн давсан vзvvлэлт юм. Тvvнчлэн угаарын хий нь тvлшний дутуу шаталт болон цогшуулсан зуухнаас ихээр ялгарч байгааг хэмжилтээр тогтоосон байна. Тэдний ажил энэ мэт цаасан дээр л хэрэгжив. Жил жилийн євєл асуудал болдог утааг арилгахгvй хэрнээ зуны дэлгэр цагийг зугаалж vдсээр л байх уу.

Хотын утаанаас ангажрахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах нь чухал байгаа юм. Бvр болдоггvй юм аа гэхэд гэр хорооллын айлгуудыг ус, цахилгаанд холбох хэрэгтэй. Одоо зарим айлууд цахилгаанаар халаалтын асуудлаа шийддэг болсон байна билээ. Энэ мэт цэвэр, бохир усны шугам тавьж, халаалтыг нь хангалттай єгєєд байхад заавал нvvрс тvлж, хєє тортогтой зууралдана гэж зvтгэх хvн гарахгvй л болов уу. Тэгээд ч агаарын бохирдол багасана. Айлууд нvvрсэнд зарцуулж байгаа мєнгєє цахилгаандаа хэрэглэж болно шvv дээ. Нэг нь шинэ санаа гаргаж, нєгєє нь тvvнийг vгvйсгэж, гурав дахь нь хоёуланг нь шvvмжилдэг заншлаар хэдий хvртэл явах вэ.

No comments:

Post a Comment