аялал жуулчлал

Thursday, March 25, 2010

Биологийн нөхөн сэргээлт хангалтгүй байна


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 19 аймагт ашигт малтмалын хайгуул явуулж буй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хэрхэн хийж байгааг шалгажээ. Шалгалт хийсэн аймгуудаас Өвөрхангай, Орхон, Төв аймгийн шалгалтын дүн одоогоор ирээгүй байгаа аж.

Өнгөрсөн онуудад улсын хэмжээнд уул уурхайн олборлолтод өртсөн газруудын нийт талбай, нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг гаргаж чаддаггүй байсан бол энэ онд нэгтгэн гаргажээ. Урьдчилсан байдлаар олборлолтод өртсөн нийт талбай 117 мянга гаруй га газар байгаа аж. Энэ оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 59 хувь хийсэн байна.

Мөн хууль бус ашигт малтмалын олборлолтын улмаас байгаль орчин ихээхэн сүйдэж байгаа.

Шалгалтын дүнгээс харахад алтны шороон орд олборлогч аж ахуйн нэгжүүдийн техникийн нөхөн сэргээлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч биологийн нөхөн сэргээлт хангалтгүй байгаа гэнэ. Мөн орон нутагт олборлолт явуулж байгаа томоохон байгууллагууд ч нөхөн сэргээлт хийдэггүй болох нь уг шалгалтаар тогтоогджээ. Цаашид хуучин олборлолт явуулж байсан газар нөхөн сэргээлт хийсний дараа дахин зөвшөөрөл олгохгүй байх, тухайн аймгийн удирдлагын төвшинд ярилцсаны эцэст шийдвэрлэх зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment