аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Монгол Гэр

Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн , хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ.Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг.
Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй , хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс унины цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг онцлогтой,Монгол хээ маш олон янз байна , Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана , унь, хаалга) , харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг. Эдгээр дээр хээ угалз зурна. Үүний дараа хээ угалз солонгорон гэрийн тавилга , Монгол хувцас зэрэг гэрийн доторх зүйлс дулаан өнгөнд нэгдэн зохицно. Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргал эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж , үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл , билэгдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
Гэрийн модонд:
1.Хана
2.Хаалга
3.Тооно
4.Багана
5.Унь
6.Шал Гэрийн бүрээс:
7.Цаваг
8.Дээвэр
9.Туурга
10.Гэрийн гадуур цагаан бүрээс
11.Өрх

No comments:

Post a Comment