аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хэрэгжүүлэх арга хэрэгсэл
1.Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
2.Аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварын орлогыг тухайн орон нутагт нь авах, хяналт тавих санхүүгийн механизмд шилжих асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх
3.Жуулчны баазуудын материаллаг бааз, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх , аялалын сүлжээний дагуу шинээр жуулчны бааз байгуулах, зочид буудлын сүлжээнд холбогдоход нь дэмжлэг үзүүлэх
4.Жуулчны улирлыг уртасгах
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц нь дараахи үндсэн чиглэл байна.
Нэг. Аялал жуулчлалыг тодорхой бодлого чиглэлтэйгээр нутаг дэвсгэрийн хэмжээнд бүсчлэн хөгжүүлэх талаар системтэй арга хэмжээ авч аймгийн газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар 4 бүс нутгаар хөгжүүлнэ.
а/ Тал хээрийн бүс. Энэ бүсэд Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумд хамрагдах бөгөөд төв нь Рашаант сум байна.
б/ Дотоодын аялал жуулчлалын бүс. Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт сумд хамрагдах бөгөөд төв нь Баян-Агт сум байна.
в/ Төвийн бүс. Булган, Бүрэгхангай, Орхон сумд хамрагдах бөгөөд төв нь Булган сум байна.
г/ Хойд бүс. Хутаг-Өндөр, Тэшиг сумд хамрагдах бөгөөд төв нь Хутаг-Өндөр сум байна.
д/ Зүүн бүс. Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат сумд хамрагдах бөгөөд төв нь Хялганат тосгон байна.
Аялал жуулчлалын бүс нутаг тус бүр нь өөр өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц үйлчилгээ, үзүүлбэрүүдийг нарийвчлан тусгасан реклам сурталчилгаа, мэдээлэл хөтөлбөрүүдтэй байна.
Хоёр. Аялал жуулчлалын шинэ төрөл, үзвэр үйлчилгээг өргөжүүлснээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болно. Үүний тулд аялал жуулчлалын бүс бүрт
- Амралт эмчилгээ сувилгаа
- Хурал, зөвлөгөөн, уулзалт /найрсаг дотно/
- Ургамал, амьтны аймаг, байгалийн үзэсгэлэнт газартай танилцах
- Түүх соёлын дурсгалт газар, шашин сүм хийдийн зан үйлтэй танилцах
- Урлаг спортын арга хэмжээнд оролцох
- Монгол наадам наадгайгаар тоглох
- Ан ав хийх, ховор ан сонирхох
- Нүүдэлчний аж ахуй ёс заншил соёлтой танилцах
- Морь, тэмээ, үхэр, үхэр тэргээр аялах
- Ууланд авирах гэх мэт олон төрөл ангиар үйлчилгээ явуулах боломжтой байна.
Гурав. Аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг их, дээд тусгай мэргэжлийн сургуулиуд гэрээ захиалгаар суралцуулж бэлтгэх олон улсын байгууллага, гадаад улс орон, компани пүүсүүдтэй хамтран боловсон хүчин бэлтгэх, зарим оронд түр хугацаагаар дадлага хийлгэх боломжийг судалж хэрэгжүүлэх.
Дөрөв. Аялал жуулчлалын байгууллагыг аймагт нэгтгэн удирдах удирдлагын бүтэц бий болгох зохион байгуулалтыг нь боловсронгуй болгоно.
Аялал жуулчлалын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хэмжээнд бодлого боловсруулж түүнийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зохицуулах, мэргэжлийн хяналт тавих бүхий аялал жуулчлалын байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллага бий болгох түүнчлэн бүртгэл статистик мэдээллийн санг бүрдүүлэх систем тогтооно.
Аялал жуулчлалын талаар аймгаас авч хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын ажлын хүрээнд дараахь асуудлууд анхаарлаа хандуулах болно.
Үүнд:
-Засгийн газрын шугмаар ирэх гадаад орнууд, олон улсын байгууллагаас авах зээл тусламжийн тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулах
-Аялал жуулчлалын салбарт гадны хөрөнгө оруулалт оруулахыг бүхий л талаар дэмжих
-Гадаад дотоодын сурталчилгааг төрөл бүрийн чиглэл, мэдээллийн хэрэгслээр эрчимтэй явуулж гэрээ хэлцэл байгуулах, суралцах, туршлага солилцох ажилд байнга дэмжлэг үзүүлэх
-Аялал жуулчлалын салбарт шаардлагатай үед төрөөс санхүүжүүлж авах боломжийг хайх, зээл буцалтгүй тусламж үзүүлэхэд анхаарах
-Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хөхүүлэн дэмжиж дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Аймгийн ангийн нөөцийг түшиглэн гадаадын анчин жуулчдад ан агнуулах зөвшөөрлийг Засгийн газар болон холбогдох газруудаас авч энэ чиглэлийг хөгжүүлэх.
-Аялал жуулчлалын бүхий л байгууллагуудтай өргөн хүрээтэй холбоо тогтоож тэдний дэмжлэгийг авч харилцан ажиллах
Арван хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2005-2015 онуудад дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нэг дүгээр үе шат: 2005-2010 Аялал жуулчлалын салбарт оруулах дотоод , гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг нь сайжруулах замаар хангайн бүсийн болон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамрулж стандартын шаардлагыг хангасан аялал жуулчлалын баазын тоог олшруулна.
Хоёрдугаар үе шат: 2011-2015 Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж, аймгийн эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.

No comments:

Post a Comment