аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Түүх дурсгалт соёл урлаг

1924 онд Монгол улсын нийслэлээр тунхаглан зарласан Улаанбаатар хот шинэ цагийн соёл эрдмийн түүхээ, бичиж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот нь орчин цагийн шинэ залуу хот боловч хотод байрлах зуу зуун жилийн түүхт сүм хийдүүд, музей, гэр музейгээр баялаг хот юм.
Музей
Байгалийн дурсгалт зүйлсийг үзмэр хэлбэрээр хадгалж олонд таниулж байдаг музей бол Байгалийн түүийн музей юм. Байгалийн түүхийн музей нь 1924 онд 200 орчим үзмэртэй байгуулагдаж улс орныхоо байгалийн олдвор дээжийг тавьж үзмэрүүдийн үндсэн хэсгийг бүрдүүлснээр суурь нь тавигджээ.
Удаан хугацааны турш үндэсний түүхийн музейн салбар байснаа 1992 онд Байгалийн түүхийн музей , Үндэсний түүхийн музей гэж хоёр салсан. Музейн хамт олон үзмэр сан хөмрөгөө баяжуулсаар үзмэрийн танхимуудаа сэргээн шинэчлэж, тохижилт соёлжилтыг нь байнга сайжруулснаар гадаад дотоодын олон мянган үзэгчдийн сонирхлыг татах үйл ажиллагаа тогтворжсоноор одоогийн байдлаар 2700м2 талбай бүхий үзмэрийн 10 танхимтай. Үзмэрийн маршрут 1.5-2 цаг үргэлжилдэг. 1500 орчим үзмэртэй. Жилд 50.000 гаруй үзэгчдэд үйлчилдэг монгол улсын томоохон музөйнүүдийн нэг юм.
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон.

No comments:

Post a Comment