аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа Оху, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг.

Газрын гадаргуу

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан ууьлын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Усан хангамж

Хөвсгөл нуур

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.

Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.

No comments:

Post a Comment