аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Цөлжилт иргэдийн амьжиргаанд нөлөөлнө

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэлийг улс орнуудын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүд гаргадаг байна. Үүнтэй холбогдуулж манай улс "Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл 2009"-ыг гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танилцуулав.

Илтгэлд манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, хэрэгжсэн төслийн талаар дурьджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн илэрч байгаа, цаашид хэрхэх талаар бичсэн байна. Тухайлбал, манай орны экосистем, байгалийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна уулын мөнх цас, цэвдэг хайлах, бэлчээр, усны нөөц хомсдох гол шалтгаан нь болох аж.

Түүнчлэн цөлжилт эрчимтэй нэмэгдэж, мал аж ахуй, газар тариалангийн салбар ихээхэн хүнд байдалд орох гэнэ. Энэ нь манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд нөлөөлөх юм. Иймд цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдлыг багасгах чиглэлд анхаарах шаардлагатай аж.

No comments:

Post a Comment