аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Аялал жуулчлал хөгжүүлэх сул талууд
1.Булган аймгийн Хөгнө хаан, Элсэн тасархай чиглэлийн урьд сум, Тэшиг сумдаар аялал жуулчлал харьцангуй хөгжсөн .боловч нийт аймгийн хэмжээнд аялал жуулчлал тэргүүлэх чиглэл болж хөгжөөгүй.
2. Нисэх онгоцны үйлчилгээ зогссон учраас ихэнхи тохиолдолд автомашинаар жуулчид ирж, буцах тул цаг хугацаа алдах, замд ядрах тохиолдол бий.
3. Жуулчдын дамжин өнгөрөх газарт түр буудаллах байр байхгүй.
4. Аялал жуулчлалын талаар хийх сурталчилгаа хязгаармагдмал, орон нутгийн засаг захиргааны зүгээс аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэхээр шамдаж байгаа байгууллага, хувь хүмүүсийн бизнесийг байнга дэмжиж, урамшуулах механизм байхгүй.
5. Жуулчны баазууд болон амралт сувиллын газрууд интернетэд бүрэн холбогдоогүй учраас мэдээлэл авахад бэрхшээлтэй.
6. Англи, Герман, Япон, Хятад, Солонгос, Франц зэрэг улсуудын хэл мэддэг, жуулчдын үйлчилгээний мэргэжсэн боловсон хүчин дутагдалтай. Ялангуяа хэлмэрч, хөтөч, тайлбарлагч, тогооч зэрэг хүмүүсийг сургах дадлагажуулах ажил хоцорч байна.
7. Сум бригад, жуулчдын бааз хоорондын зам бартаа ихтэй, одоогийн тээврийн хэрэгсэл, жуулчдыг ая тухтай явах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй.
8. Зочид буудал, үйлчилгээний газруудын муу хөгжсөн, үйлчилгээний соёлын түвшин доогуур, жуулчдыг хүлээн авах байр / буудал,гэр байшин/-ны тохижилт тэр бүрчлэн ариун цэвэр, стандартын шаардлага хангахгүй байна.
9. Жуулчны баазуудад дэд бүтэц сул хөгжсөн , цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны эх үүсвэр муутай.
10. Жуулчны баазуудад жуулчин нийлүүлэх бие даасан сүлжээ, туроператаор байхгүй.
11. Жуулчид хоол унд болон бусад үйлчилгээний төрөл дээр сонголт хийх боломж бүрдээгүй, жуулчны баазуудын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар тааруу, аялал жулчлал эрхлэх менежмент хангалтгүй.
12. Жуулчдад үйлчлэх унааны асуудлыг бүрэн шйидэж чадаагүй.
Эдгээр сөрөг сул талуудад онцгой анхаарч шинээр жуулчдын бааз барьж байгуулах газрыг зөв сонгох, стандартын шаардлага хангуулах, ариун цэвэр соёлч үйлчилгээг чухалчлах, эхнээс нь аялагч, жуулчдын хүсэл сонирхлыг татах нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг шалтгаална.

No comments:

Post a Comment