аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

БУЛГАН АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

2007-04-03
Нэг. Нийтлэг үндэслэл
Булган аймагт хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариалан хөгжсөн, өргөн уудам тал нутаг, ой хөвч, ан амьтан элбэгтэй, олон арван дурсгал бүхий газар олон бий. Газар зүйн байршлын хувьд ч ОХУ-тай хиллэхээс гадна Монгол орны аялал жуулчлалын үндсэн нутаг болох Төв, Сэлэнгэ. Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Архангай аймгуудтай хил залгаа оршиж байгаа нь аялал жуулчлал хөгжих стратегийн чухал ач холбогдолтой юм.
Булган аймаг Орхон-Сэлэнгийн сав газарт Монгол улсын бараг төв хэсэгт уул тал, ой хээр хосолсон 49.8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг шилмүүст болон навчит ой эзэлдэг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай , жилийн дундаж температур +1.50С, өвөлдөө дээд тал нь -400С хүрч хүйтэрдэг, зундаа +330С С хүрч дулаардаг, жилд дунджаар 250 мм хур тунадас унадаг.
58.5 мянган хүн амтай. 16 сум, 1 тосгон, 73 багтай. Аймгийн төв нь Булган хот . 11926 мянган оршин суугчтай.
2004 оны байдлаар 5 төрлийн 1.2 сая толгой малтай, 20032.9 тн үр тариа, 1485.8 тонн төмс хурааж авсан байна.
Үйлдвэр аж ахуйн газрууд жилд 1211.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Худалдаа үйлчилгээний 350 гаруй цэг, салбарт үйлдвэр үйлчилгээ явуулж жилд 1 тэрбум орчим төгрөгийн бараа гүйлгээ хийдэг.
Сум бүр сургууль, хүн эмнэлэг,цэцэрлэг , соёлын төвүүдтэй.
Аймгийн нутаг дэвсгэр дээр 16 жуулчны бааз, 2 анчдын отог, 10 амралтын газар ажилладаг бөгөөд эдгээрээс 1 зэрэглэлд “Хоёр загал” “Хөгнөговь”, “Хөгнөхаан”, ”Эмт”, “Монгол-Алтай тур” 2 дугаар зэрэглэлд “Тавьт”, Эден тур, Бичигт хад, 3 дугаар зэрэглэлд Монгол хаад, “Эм Жи Ти” жуулчны баазууд тус тус ордог. Эдгээрээс Уран тогоо, Анаг-тур ХХКиас бусад жуулчны баазууд Улаанбаатар хот болон өөр аймаг хотын харъяалалтай. Жилд дунджаар 3000 орчим гадаадын жуулчид , 4000 гаруй дотоодын аялагчид ирж амардаг.
Аймгийн хэмжээнд нийт 220 гаруй ортой, 70 орчим өрөөтөй, 24 зочид буудал байгаагаас нэгч буудал улсын нэгдсэн зэрэглэлд хамрагдаагүй. Анаг-тур ХХК –ийн амралтын газар 60 хүн, Зулзган түшиг зочид буудал 30 хүн хүлээн авах чадалтай . Бусад буудлууд нь ихэвчлэн 4-8 хүн хүлээн авах чадалтай.

No comments:

Post a Comment