аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

“Nikon” D3S нэртэй өндөр зэрэглэлийн мэргэжлийн фото камер гаргалаа



Дэлхийд тэргүүлэгч Японы “Nikon” корпораци нэгэн шинэ бүтээлээ хэрэглэгчдэд хүргэжээ. D3S хэмээн нэрлэсэн өндөр үзүүлэлт бүхий D-SLR загварын мэргэжлийн фото камер нь 12.1 мегапиксель дурантай, орчны гэрэл маш бүдэг буюу тун тааруухан нөхцөлд ч гайхалтай агшинг буулгах чадвартай учир спорт болон мэдээллийн салбарт ажилладаг гэрэл зурагчдын анхаарлыг татаж байна. D3S камер нь HD бичлэг хийх чадвартай бөгөөд 720 цэгийн нягтаршлаар секундэд 24 дүрс буулгах хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн чанга яригчны оролттой учир хийсэн бичлэг нь стерео дуутай байх ажээ.
Мөн D3S камер нь “Save Selected” тусгай сонголттой учир бичсэн бичлэгнээсээ хүссэн агшнаа сонгож, өөрөөр хэлбэл бичлэгнээс өндөр үзүүлэлт бүхий гэрэл зураг буулгах боломжтой юм. Дээрхээс гадна D3S камерны нэг давуу тал нь хурдан хөдөлгөөнтэй, тогтворгүй биетийг авахад ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд 51 цэг бүхий автофокусын системийг суурилуулсан байна. Мөн папарацци нарт зориулагдсан төгс шийдэл болох “Quiet shutter” горимд ажиллана. Ингэснээр дуранг сунгах, хураах, шилжүүлэх, гэрэл зураг авах зэрэгт ямар ч чимээ гарахгүй учир папарацци нараас гадна зэрлэг байгалийн сэдвээр гэрэл зураг сонирхогчдод туйлын хэрэгтэй бүтээл юм. Түүнчлэн багтаамжийг ихэсгэх зорилгоор “Nikon” компаниас D3S камерыг CF картны оролттой байхаар бүтээсэн учир хэрэглэгч энгийн мемори болон CF картны алинд нь ч зураг, бичлэгээ хадгалах боломжтой ажээ. 3.0 инчийн LCD дэлгэцтэй D3S камер туслах хэрэгсэлгүй, дангаараа 5200 ам.доллараар худалдаалагдах гэнэ.

No comments:

Post a Comment