аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

iPhone-ийн ачаар “Apple” компанийн ашиг эрс нэмэгджээ


"Apple" компанийн iPhone гар утас, лэптоп болон ширээний компьютерийн борлуулалт өссөн учир тус компанийн цэвэр ашгийн хэмжээ өсч, хямралын хүнд үеийг хэдийнэ давжээ. Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг "Apple" компани өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хооронд буюу 2009 оны гуравдугаар улиралд 1.67 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дээрх хугацаанд мөн борлуулалт 25 хувиар өсч, 9.87 тэрбум ам.долларт хүрчээ.

Компанийн бүтээгдэхүүн бүрийн борлуулалтыг салгаж авч үзвэл, компьютер болон түүнтэй холбогдох хэрэгслийн борлуулалт 17 хувиар, iPhone-ийн борлуулалт долоон хувиар тус тус өссөн боловч харин iPod тоглуулагчийн борлуулалт найман хувиар буурсан байна. Калифорнид төвтэй "Apple" компанийн хувьцааны үнэ дээрх мэдээллийн дараа өсч, Nasdaq-ийн бирж дээр 189.86 ам.доллар байсан бол 200 ам.доллар болж өсчээ.
Компанийн борлуулалт, ашиг орлогын хэмжээ нэмэгдсэнд "Apple" компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Macintosh компьютер болон Компанийн борлуулалт, ашиг орлогын хэмжээ нэмэгдсэнд "Apple" компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Macintosh компьютер болон iPhone гар утасны борлуулалт урьд өмнө байгаагүй их хэмжээгээр борлогдсоныг онцолсон байна. Өнгөрөгч гурван сарын хугацаанд Macintosh үйлдлийн системтэй компьютерийн борлуулалт 2008 оны гуравдугаар улирлаас 19 хувиар өсч, 3.1 сая хувь зарагдсан аж. Харин iPhone-ийн тухайд дэлхийн зах зээлд ний 7.4 сая хувь борлогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй хагас сая хувиар олон үзүүлэлт гэнэ.

No comments:

Post a Comment