аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Жорж Буш: Хиллари Клинтон бүдүүн өгзөгтэй


Жорж Бушийн хэвлэлийн төлөөлөгч байсан Мэтт Латимерын ном Америкт шуугиан тарьж байна. Тэрбээр төрийн албанд байхдаа ерөнхийлөгчийн амнаас гарсан үг бүрийг тэмдэглэж байснаа ийнхүү эмхтгэн гаргаад байгаа юм.

"Speech-less: Tales of A White House Survivor" буюу монголчилбол "Хэлэх үггүй-Цагаан ордноос амьд гарагсдын түүх" хэмээн Латимер номоо нэрлээд, Буш бусдыг бодит байдал дээр юу гэж боддог, тэднийг хэрхэн шоглодог байсныг нь тоочжээ. Вашингтонд хүн болгон хов жив, цуу ярианд дурлацгаадаг. Тиймдээ ч, уг ном тун борлуулалт сайтай байна. Ямартаа ч, Цагаан ордны хөшигний цаана муур хулгана болж тоглох дуртай хүмүүсийн талаар уншихад зугаатай байгаа аж.
Гэхдээ л нэгдсэн улсын ерөнхийлөгч байж хүмүүсийг хэтэрхий гоочилж байсан нь илэрхий, хэрэв үнэн бол.Хамгийн анхаарал татахуйц нь Буш өөрийн замд хөндөлссөн, өрсөлдөгчид болон Хиллари Клинтоны талаар хэлсэн үгс. Одоогийн Төрийн нарийн бичгийн даргыг Буш "бүдүүн бөгст" хэмээн нэрлэдэг байв. "Та нар харж л байгаарай, энэ бүдүүн бөгстэй хүүхэн нэг л өдөр миний суудал дээр залрах вий" хэмээн хошигнож байсан удаатай гэнэ.Мөн Барак Обамаг ерөнхийлөгчийн албанд тэнцэхгүй хэмээжээ. "Юу ч мэдэхгүй банди" гэж тэрбээр Обамаг нэрлэдэг байлаа.
"Дэлхий ертөнц байнгын аюул заналхийлэлд байдаг. Энэ банди яагаад ч үүнийг зохицуулж чадахгүй" гэж Буш өөрийн залгамжлагчийг тодорхойлж байжээ.
Тухайн үед Аляск мужийн амбан захирагч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэмжсэн Жон Маккайны орлогч байсан Сара Пелинийг Жорж Буш Засгийн газарт ажиллаж байхдаа танимхайрч, энэ чинь хэнсэн билээ, Гуамын амбан захирагч уу? хэмээн санахыг оролдож байлаа. Жорж В.Буш зөвхөн улстөрчдийг гоочлоод зогссонгүй.Харри Поттерын тухай цуврал зохиолыг бичсэн Ж.К.Роулинг гэгч эмэгтэйг шулмын ид шидийг дэлгэрүүлэгч гэжээ. Тиймээс Британийн зохиолч эмэгтэйд өсвөр насныхны соёл боловсролд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АНУ-аас найрамдлын одонгоор шагнахаар төлөвлөөд байсныг олгохоос татгалзсан гэнэ.Ингээд дуусчихсангүй, Бушийн талаар өөр олон зүйлийг Латимер ил гаргав...Санхүүгийн хямрал нүүрлэх үед Бушийн Засгийн газар ямар өрөвдөлтэй, хүчин мөхөс байсныг Латимер номдоо дурдсан байна. 2008 оны есдүгээр сард АНУ эдийн засгийн нэлээд хүнд байдалд орсон нь тодорхой болоход аль эрт дампуурчихаад байгаа банкны систем руу 700 тэрбум ам.долларыг цутгасан нь Засгийн газрын хийж чадах ганц ажил байсан гэнэ.Ингээд олон нийтийн өмнө ерөнхийлөгч хямралын эсрэг авсан арга хэмжээнийхээ талаар мэдэгдэл хийх ёстой болжээ. Гэтэл хурал эхлэхээс хэдхэн цагийн өмнө Буш ярих гэж байгаа зүйлээ огт ойлгоогүй байсан гэнэ. "Би өөрийнхөө ойлгохгүй байгаа зүйлийг яагаад хүлээн зөвшөөрсөн юм бол?" хэмээн ерөнхийлөгч асан Буш Латимераас асууж байжээ.
Жорж Бушийн үнэнч хамсаатнууд энэ номыг худал хуурмаг хэмээн эсэргүүцсэн байна. Латимерийн удирдлагаар ажиллаж байсан Уильям Макгурн түүнийг, хэнд ч хэрэггүй нөхөр байсан гэж тодорхойлоод байна.Гэвч найман жилийн турш ерөнхийлөгчийн хэлэх үгийг бэлдэх үүрэгтэй байсан Латимер хэдийгээр жул нөхөр байсан ч байлаа, хангалттай ихийг сонсч, хангалттай материал цуглуулж амжсан ажээ.Үүнээс харахад, бохир тэмцэл аль эрт эхэлсэн бололтой

No comments:

Post a Comment