аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

үргэлжлэл

Гамшиг ослын нөхцөл байдлын тухай

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жилд дараах томоохон гамшиг ослуудад отрядын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай сайн гүйцэтгэж ирлээ.

1.Үер усны аюул

Үер усны аюулын дуудлаганд нийт 280 гаруй удаа үүрэг гүйцэтгэснээс 95 хүний амь насыг аварч , усанд осолдсон 260 гаруй хүний цогцсыг эрэн хайх аврах ажиллагаа явуулан олж холбогдох байгууллага хүмүүст хүлээлгэн өгч ажиллаа

2. Нуранги

Отрядын бие бүрэлдэхүүн нурангийн дуудлагаар нийт 24 удаа ажиллаж 5 хүний амь насыг аварч 14 хүний цогцосыг аврах ажиллагаа явуулан олж гаргаж холбогдох байгууллага хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

3. Цацраг идэвхит болон химийн хорт бодис

Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт химийн бодис осол 7 удаа гарч ,үүний улмаас 4 хүн амь насаа алдсан 15 хүн, хүнд , 32 хүн, дунд , 84 хүн , хөнгөн хордолт авч байснаас отрядын бүрэлдэхүүн очиж ажиллан үүргээ осол авааргүй гүйцэтгэсэн

4. Хүн малын гоц халдварт өвчин

Хан-Уул дүүргийн Өлзийт хороо ,Баянзүрх дүүргийн Туул зөрлөг , Богд Хан-Уулын Харганат , Арцатын аманд гарсан малын галзуу өвчин 2001 , 2006 онд Чингэлтэй , Сүхбаатар , Хан-Уул дүүргүүдэд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний үеэр хөл хорио тогтоож , шүлхий өвчнөөр өвчилсөн мал амьтдыг устгах , вакцинжуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн

5. Ой хээрийн түймэр

Тус отряд нь Архангай , Булган ,Сэлэнгэ ,Завхан ,Дорнод ,Хэнтий ,Төв аймаг , Нийслэлийн ногоон бүсэд гарсан 570 гаруй мянган га газрын ой хээрийн түймрийг унтрааж 210 айл , 150000 мал ,130 гаруй өвөлжөө 1500 тонн өвсийг ой хээрийн түймрээс хамгаалж үүргээ сайн гүйцэтгэсэн байна.

Бусад ажил

Их Монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойг угтаж тус отрядын бие бүрэлдэхүүн 12 төрлийн бүтээлч ажил санаачлан 500 гаруй мянган төгрөгийн фонд цулуулан зарцуулж отрядын байрлалыг тохижуулж аврагч албан хаагчдын ажиллаж , амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Ажилчин албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүсэлт тавьснаар 3 албан хаагчдыг 5 ханатай иж бүрэн гэр шагнууллаа. Тус отрядын бие бүрэлдэхүүн материаллаг баазаа бэхжүүлэн аврагч нарын мэдлэг ур чадвараа дээшлүүлэн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртөй биелүүлж Онцгой байдлын албаны бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.


No comments:

Post a Comment