аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

ШУУРХАЙ БҮЛЭГ 105: түүний танилцуулга

Нийслэлийн нутаг дэвсгэрт томоохон гамшгаас гадна аюулт үзэгдэл осолд хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгө нэрвэгдэж, шуурхай тусламж авч чаддаггүйн улмаас амь, нас эрүүл мэндээр хохирох, мал амьтан хорогдож, хүрээлэн буй орчин бохирдох, эд хөрөнгө өртсөнийг авран хамгаалах Шуурхай бүлэг 105-ыг байгуулан 2006 оны 11 дүгээр сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Бүтэц: 29 албан хаагчтай 4 тасагтай. 4 нэгж техниктэй Бүлгийн дарга – 1, тасгийн дарга – 4, эмч-аврагч - 4, жолооч холбоочин – 8, аврагч - 12

Зорилго: Аюул, ослын тухай дуудлагаар шуурхай арга хэмжээ авч, аврах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдэд анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх, гамшгийн хөнөөл өргөжин дэлгэрэхийг хязгаарлах, таслан зогсоох.
Үйл ажиллагаа:Шуурхай бүлэг 105 байгууладсанаас хойш 2 жилийн хугацаанд аюул ослын нийт 1460 гаруй удаагийн дуудлагаар гарч ажиллан 1071 хүнийг аварч , 1068 хүнд анхан шатны тусламж үзүүлж , 982 хүнийг холбогдох эмнэлгийн байгууллагад хүргэн ,158.7 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Шуурхай бүлэг 105 нь: - Гал түймрийн дуудлага хүлээн авах 101, Яаралтай тусламжийн төв буюу эмнэлгийн 103-ын гүйцэтгэх үүрэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх төрлийн дуудлага, цагдаагийн 102-т өгөх гэмт хэргийн талаарх дуудлагаас бусад хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зам тээврийн болон, үйлдвэрлэл, технологийн ноцтой осол /дарагдсан, хавчуулагдсан, олон хүн амь насаа алдсан, гэмтсэн, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдсан/

-Олон хүний амь нас , эрүүл мэнд хохирох, мал амьтан хорогдох , хүрээлэн байгаа орчин , өмч хөрөнгөд ихээхэн хохирол учруулах нөхцөл үүсч болзошгүй тохиолдолд .
-Барилгын хийц болон бусад материалд хүн , мал амьтан дарагдсан хавчуулагдсан , өндөрт гацсан , нүхэнд унасан хүнийг аврах гал түймэр гарах болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах нөхцөл бүрдсэн байр , орон сууцны цоожтой хаалга цонхыг онгойлгох зэрэг дуудлагыг хүлээн авч ажиллахаас гадна
-Хаалга цоож онгойлгох , мал амьтан авруулах , хэвтрийн дэглэмтэй хүнд өвчтөн тээвэрлэх зэрэг тус бүлэгт ашиглагддаг авто машин , багаж хэрэгслийг ашиглан тусламж авахыг хүссэн байгууллага , аж ахуйн нэгж , иргэдийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно.

No comments:

Post a Comment