аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

“Google” компани өнгөрсөн улиралд 1.6 тэрбумын ашигтай ажиллажээ



Сүүлийн үед дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал намдаж, интернэтийн зар сурталчилгаа дахин сэргэснээр интернэт хайлтын салбарт тэргүүлэгч “Google” компанийн ашиг орлого өнгөрсөн гурван сарын хугацаанд буюу 2009 оны гуравдугаар улиралд огцом нэмэгджээ. Тус компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланд тусгаснаар гурван сарын хугацаанд “Google” компани 1.64 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин нийт орлогын хэмжээ 4.38 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Гэтэл санхүүгийн шинжээчид компанийн орлогын хэмжээг 1.29 тэрбум ам.доллар байна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байсан юм. “Google” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Эрик Шмидт санхүүгийн тааламжтай үр дүнгийн талаар ярихдаа “Хямралын хүнд хэцүү үе ард хоцорлоо” гэжээ. Мөн тэрбээр “Энэ үр дүнг харахад цаашид ирээдүйг өөдрөгөөр харах итгэл төрж байна” хэмээн ярьсан байна. Дээрх санхүүгийн баримтыг олон нийтэд таницуулсны дараа компанийн хувьцааны үнэ 3.1 хувиар өсч, 16.44 ам.доллар болжээ.

No comments:

Post a Comment