аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Хакухогийн зэс нь цухуйж эхэллээ

Арлын оронд монгол ах дvv нар нэгнээ бэрттэл нь "зодсон" тухай яриа ид хvчээ аваад байна. Бэлтгэлийн vеэр Хакухо аварга хvний хурд хvч бас уур хилэн гэж ямар байдгийг нутаг нэгт Шёотэнрод ёстой vзvvлэх шиг болжээ. Долоон минутын турш босч ирэх тутам нь тулан ноцолдсон аваргын сорилтод Шёотэнро тэсэх гэж ихэд хичээсэн ч эцэстээ баруун євдгєндєє бэртэл аван эмнэлэгт хvргэгдсэн байна.

Аваргын энэхvv сонголт бас тэрхvv их хилэнг єнгєрєгч есдvгээр сарын башёд ємнє нь хєндєлссєнийхєє тєлєє Шёотэнро хvртсэн байна. Бие хаа арал чацаар аваргаас тєдийлєн дутахгvй Шёотэнро ирэх башёд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа тухай шуугиж эхэллээ. Ялангуяа япончуудад хоёр монгол нэгнээ "нvдсэн нь" загатнасан газар маажсан тун таатай vйл явдал болсон байна.

Харин монголчууд бидний хувьд япон гэргийтэй аварга маань элэг нэгтнээ сургаж єгсєн нь лав таатай санагдсангvй. Монголынхоо дэвжээн дээр бол бас яая гэхэв. Гэтэл охиныг нь авч, ард олонд нь баатар мэт хvндлэгдсэн Хакухо арал дээр тийнхvv аашилсан нь сэтгэлийн эмзэг утсыг нэг л доргиочих шиг. Монголчууд нэгнээ тэмцээн дээр биш, vзvvлэх барилдаан дээр ийнхvv япончуудын ємнє "эдэлж", "хэрэгцээнээс гаргаж" байгаа нь vнэхээр л vзэмжтэй vзвэр болсон гэхэд эргэлзэхгvй байна. Vр дvнд нь нэгэн монгол залуу эмнэлэгт хvргэгдэж, харин нєгєєх нь уур хилэнгээ багахан даржээ. Аварга хvн аваргаараа тєрдєг гэдэг нь аварга хvн єрсєлдєгчєє vзэн ядаж, vнс нурам болтол нь дарна гэсэн vг биш. Харин ч єрсєлдєгчєє илvv хvндэлж, vеийнхнээ хайрлан хамгаална гэсэн утга бас агуулагдана. Гэтэл цагтаа доод зиндаанд Шёотэнротой таарч унаж явсан Хакухо их аварга болсныхоо дараа анх таараад бас унаснаа ийнхvv "тэмдэглэжээ". Єєдєєс нь гар сарвайх хэн нэгнийг vтэр тvргэн дарах гэсэндээ тийнхvv боксын мешок шиг байн байн нvдэж, босч ирэх байтугай гэмттэл нь хvч бяраа гайхуулсан хэрэг.

Ямар тэмцээн уралдаан биш, vзvvр тvрvvнд тэд vлдсэн биш ганц нэг тулаад тэр их тэнхээгээ ойлгуулж болоогvй юм байх даа гэж бєх сонирхогчид толгой сэгсэрч сууна. Японыг байлдан дагуулаад буй сумочид маань заримдаа элэг нэгтнээ мэдрэхээ больчихдог юм болов уу. Японоор ярьж, японтой гэрлэж, японоор мэндэлж, япончуудад хvндл vvлэхдээ ємнєєс нь босч буй бор эрийг эх нутгийнх нь хvv гэдгийг эгнэгт санаж явмаар.

No comments:

Post a Comment