аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Техник технологийн ертөнцөөр аялцгаая “Lenovo” шинэ загваруудаа танилцуулав

 Компьютерийн технологийн салбарт манлайлагчдын нэг “Lenovo” групп шинэ загварын компьютеруудаа танилцууллаа. Шинэ бүтээлүүд нь тус компанийн IdeaPad гэгддэг лэптоп болон IdeaCenter нэртэй ширээний компьютерийн төрөлд харьяалагдах бөгөөд тодруулбал, IdeaPad-ын U150, U550, Y550P болон IdeaCenter-ийн B500, K300 болон H230 серийн компьютерууд юм. Эдгээрийн онцлог нь бүгд “Windows 7” үйлдлийн системтэй ажээ.

IdeaPad Y550P нь 15.6 инчийн Dolby Home Theater дуугаралттай мультимедиа чиглэлийн лэптоп юм. Үзүүлэлтийн тухайд Y550P нь Intel Core i7 CPU-тэй, NVIDIA график карттай бөгөөд 1149 ам.долларын үнэтэй ажээ. Харин IdeaPad U150 нь 13.5 мм зузаантай, 1.35 кг жинтэй нимгэн лэптоп бөгөөд 11.6 инчийн дэлгэцтэй, хар болон улаан өнгөний сонголттой гэнэ. Түүнчлэн Inter Core 2 Duo CPU-тэй ба 8GB хүртэлх багтаамжтай RAM-тай байх юм. Харин үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч 650 ам.доллараас эхлэх юм байна. Intel Core 2 Duo процессортой IdeaPad U550 лэптоп нь 15.6 инчийн дэлгэцтэй, 24 мм зузаантай бөгөөд үнэ нь 650 ам.доллараас эхлэх гэнэ.
Ширээний компьютерийн тухайд олны анхаарлыг татаж буй компьютер нь all-in-one загварын IdeaCenter B500 юм. 8GB RAM-тай, 1TB багтаамжтай, 23 инчийн HD нягтаршил бүхий дэлгэцтэй, сайжруулсан JBL чанга яригчтай уг компьютер үзүүлэлтээсээ хамаарч үнэ нь 649 ам.доллараас эхлэх ажээ. Мөн “Lenovo” компаниас шинээр гаргасан IdeaCenter K300 нь Core 2 Quad CPU-тэй бөгөөд мөн л үзүүлэлтээсээ хамаарч 499 ам.доллараас дээш үнэтэй байх юм.


No comments:

Post a Comment