аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Жи-Мобайл корпораци H1N1 вирүстэй тэмцэхэд хувь нэмрээ орууллаа



Монгол улсад А хүрээний H1N1 вирүс хурдацтай тархаж 10 сарын 30 ны байдлаар уг өвчнөөр халдварласан хүний тоо 591 д хүрч хэд хэдэн хүн амь насаа алдаад байна. Байдал нэлээд хүндэрч байгаагаас ЭМЯ аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан нийт эмч эмнэлэгийн ажилтнууд уртасгасан цагаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа билээ.
Нийтийг хамарч болзошгүй аюулт өвчний тархалтыг багасгахад өөрийн хувь нэмэрээ оруулж үндэсний оператор Жи-Мобайл корпораци ЭМЯ-д харилцаа холбоогоо түргэн шуурхай хангахад нь зориулж өөрийн сүлжээндээ жилийн турш хязгааргүй ярих ЖИ-10 дугаарыг 100 ширхэг гар утасны хамт бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Энхболд, Жи-Мобайл корпорацийн Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганбаатар нар байлцсан бөгөөд “Хувийн хэвшлийн байгууллагуудаас анх удаа ийм сайхан санаачлага гаргаж эмч, эмнэлгийн байгууллагуудад хандив туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Та бүхний чин сэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү утас төхөөрөмжийг бид харилцаа холбоо онц шаардлагатай өрхийн эмнэлгүүд мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэрэгцээнд зориулах болно” гэж ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон цохон тэмдэглэлээ.

Мөн түүнчлэн Жи-Мобайл корпораци гахайн ханиадаас хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн газрын заавар зөвлөмжийг цаг тухай бүрт нь өөрийн 270 гаруй мянган хэрэглэгчиддээ мессежээр илгээж байна.

No comments:

Post a Comment