Wednesday, May 19, 2010
Бэлэгээ ямар өнгийн туузаар гоёх вэ?
Алтан шар – Тансаг, баяр баясгалантай
Мөнгөлөг – Баяр хөөр, инээд баясал, итгэл
Гүн ногоон – Мэргэн оюун ухаан, төгс төгөлдөр
Ягаан – Анхаарлыг нь татах гэсэн сонирхол
Ухаа ягаан - Хайр дурлал
Цайвар ногоон - Өршөөл уучлал хүсэх
Хар – Хувь заяагаа даатгах
Нойр таныг ханиднаас хамгаалж чадах уу?
Та хангалттай нойр авдаг уу? Хэрвээ тийм биш бол энэ байдал нь таныг өвчин тусахад хүргэж болзошгүй юм. Тэдгээр хүмүүсийн 88% нь ханиад хүрсэн бөгөөд тэдний 43%д нь хамар бөглөрөх, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ханиадны шинж тэмдгүүд илэрсэн байна. Судлаачид чухам хүний нойр бага байх нь ханиаданд яагаад холбоотойг сайн тодруулж чадаагүй боловч бага нойр авах нь хүний дархлааны системийн чадварыг алдагдуулдаг хэмээн үздэг байна. | |
Амьдралд тустай дөрвөн зөвлөмж
Нарны тосыг хэрхэн зөв сонгох вэ?
Наранд биеэ шарахдаа төдийгүй гадаа удаан хугацаагаар байх нөхцөлд нарны тос хэрэглэж хэвших нь зүйтэй.
-Нарны тосыг сонгохдоо юун түрүүнд UVA болон UVB хэмээх хамгаалах туяа буй эсэхийг шалгаарай. Мөн нарнаас хамгаалах чадвар нь /SPF/ багаар бодоход 15 байх ёстой.
-Түүнчлэн хэрэв та дасгал хийх, эсвэл усанд сэлэх гэж байгаа бол ус, хөлсний хамгаалалттай тосыг сонгох хэрэгтэй. Хэрэв та аминхүчлийн харшилтай бол найрлагандаа хүчил агуулаагүй хамгаалах тос ч байдаг. Түүнээс гадна тослог арьстай хүмүүст зориулсан тослогын агууламж багатай тос байдаг.
-Үнэтэй бүхэн чанартай байдаггүйг санаарай. Зарим үнэтэй тос сайхан үнэртэйгээс бус хамгаалах чадвар нь адилхан байх нь бий.
-Ингээд сонгосон тосоо хэрэглэхийн өмнө сайн сэгсрэх хэрэгтэй. Учир нь найрлаганд дахь зарим бодис хадгалалтын явцад тунасан байдаг. Ингээд түрхэхдээ жигд, бүрэн түрхсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Найрлагаасаа шалтгаалан бага хэмжээтэй нимгэн түрхэх ёстой нарны тос байдгийг санаарай.
-Наранд ил гарах биеийн бүхий л хэсгээ тослоорой. Ялангуяа чих, тахим, хөл, гараа мартав аа.
-Гадагш гарахаасаа 30 минутын өмнө мөн усанд орж, хөлөрснийхөө дараа дахин тосоо түрхэх нь хамгийн зөв хамгаалалт болно.
Сармис ийм л тустай эд дээ
Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд залуужуулах, эрүүлжүүлэх, чалх сайжруулах үйлчилгээтэй олон зүйл байдгаас өндөр настнуудад илүүтэй хэрэгтэй ганц зүйл бол сармис юм. Сармисыг хамгийн их хэрэглэдэг улсад азийхан орно. Тэр дундаа хятадууд. Сармисыг хэрэглэх нь нойронд сайн. Ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Идээт шархыг ч анагаана. Тэр бүү хэл судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Өргөссөн судсыг ч агшаана гээд бодохоор олон талын ач холбогдолтой нь тодорхой. Иймээс сармисны ашиг тусын талаар цөөн хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ.
Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгагдан цэвэршдэг.
Шүд өвдөхөд гавар сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөх нь гайгүй болно.
Чихний идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж өдөрт 2-3 удаа дусаахад хурдан намдана.
Цагаан сармисыг зөөлөн гал дээр чанаж болгоод шахаж гаргасан шүүсийг өвчтэй чихэндээ дусааж бөглөхөд зуурдын бөглөөг бүр мөсөн арилгах чадвартай.
Хамар битүүрэн шархирч нус, ус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж гавар түрхвэл зүгээр болно.
Хоолойн өвчинд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.
Судас хатуурсан, цусны даралт ихэдсэн үед өдөр бүр 2-3 ширхэг сармис идэж байвал сайн бөгөөд судас өөхжин хатуурахаас сэргийлдэг талтай.
Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур шаналгаа аажмаар арилна.
Идээтэй шарханд сармис тавьж боовол түргэн илааршина.
Мөн шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.
Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.
Бүсгүйчүүдийг урхидах таван жор
Хэрүүлийн үед тэнэгээ гайхуулах хэрэггүй
Хамгийн ойрын хамаатнууд хэрэлдэж байвал яах ёстой вэ? Хэн нэгнийх нь талд орох уу? Эсвэл төвийг сахих ёстой юу? -Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх мэт алдарт үгийг хэлмээр үе зөндөө байдаг. Даанч хэрүүл хийж байгаа хүмүүсийн хэн нь ч сонсохгүй. Тэр бүү хэл хүн бүхэн таны дэмжлэгийг хүсч эхлэх юм бол байдал бүр дордоно. Хэрүүлийн нэг хууль байдаг. Хэрүүл хүчтэй байхын хэрээр шалтаг нь жижигхэн байдаг ажээ. Гэтэл том асуудал тулгарах үед хүмүүс аль болох тайван шийдэхийг хичээдэг байна. Гэхдээ шалтаг шалтгаан хоёр ондоо. Хэрүүлийн шалтгаан голдуу хүмүүсийн ядаргаа, уур цухал, сэтгэл санааны тавгүй байдал, өнгөрсөн нүүдлийн өшөө авалт зэрэг байдаг. Харин өчүүхэн жижиг оч үсэрч хэрүүл эхэлнэ. Энэ тохиолдолд та энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх хэрэг огт байхгүй. Яагаад гэвэл хэрүүл хийж байгаа хүмүүсийн цаад шалтгааныг мэдэхгүй бөгөөд заримдаа хэзээ ч мэдэх боломжгүй. Ер нь ойр дотны хүмүүс хэрэлдэж байгаа үед төвийг сахих нь чухал. Та тэдний хэнийг ч гомдоох ёсгүй. Хэрэв чи аль нэг талд нь орох аваас хэрэлдэгсэдийн нэг болно. | |
Туръя гэвэл эхлээд сайхан сэтгэлтэй болоорой
Эмэгтэй хүн бур гоо сайхныг хүсдэг. Тэгээд сайхан хувцаслаж, нүүр амаа будаж янзлана. Энэ бүхэн гоо сайханд заавал хэрэгтэй. Гэвч дутуугүй хэрэгтэй хэд хэдэн зүйл бий. Чийрэгжилт Өглөө босоод нэг их халуун биш шүршүүрт орж сурах хэрэгтэй. Хүйтэн ус таашаалын дааврыг ихээр ялгаруулдаг. Өглөө ийнхүү усанд орсон хүн өдөр олон асуудалд их тайван хандаж сурдаг байна. Нойр Эмэгтэй хүн ханатлаа унтаж байх хэрэгтэй. Тэр тохиолдолд яг хатан хаан шиг харагдана. Аль болох эрт унтахаар хэвтэж өглөө боломжоороо орой босч байгаарай. Сайхан сэтгэл Эмэгтэй хүний уруул зөвхөн будсан үед гоё харагддаг юм биш. Харин эелдэг, сайхан сэтгэлийн үгс урсаж байгаа уруул гоо харагддаг. Зарим эмэгтэйг ойлгоход их хэцүү. Тэд байдгаараа идэж таргалаад дараа нь гоолиг болох гэж байгаа нь энэ хэмээн өөрийгөө баахан тамладаг. Уг нь сайхан сэтгэлтэй байх аваас эмэгтэй хүн хэвийн жинтэй байдаг. Энэ тухай шашны сургаалуудад тодорхой бичсэн нь бий. Гоолиг сайхан байхын тулд ердөө л бусад хүнийг хайрлаж, тэдэнтэй хоолоо хуваалцах хэрэгтэй.
| |
Турах тийм ч хэцүү биш
Хоол унд бэлтгэх зуураа бохь зажлах нь гарт тааралдсан амттан болгоноос амсч, амандаа хийхгүй. Ингэснээр хооллохоос өмнө бадарсан хооллох дуршлыг бууруулж, хэт их идэхээс сэргийлдэг сайн талтай. Цангаагаа хяна Ам цангалаа гээд чихэрлэг ундаа их уух огт хэрэггүй гэдгийг сана. Хийжүүлсэн, чихэрлэг ундаанаас аль болох зайлсхий. Үүний оронд уух ундаандаа ногоон болон ургамлын цай, ханд, цэвэр ус, кофе түлхүү байлгах нь зүйтэй. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас хэтрүүлж болохгүй. Өөх тосыг үзмээр шатаа Үзэм нь амтлаг бөгөөд ашиг тустай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Хамгийн гол нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингээлтэд сайн тул төрөл бүрийн ногооны салат, зуушинд үзмийг нэмж өгөх хэрэгтэй. Зүгээр дангаар нь идсэн ч болно. Хувцаслахдаа бүжиглэ Өдөр тутмын аахар шаахар гэр орны ажил хийхдээ аль болох хөдөлгөөнтэй бай гэсэн үг л дээ. Тухайлбал шал болон хивсээ цэвэрлэхдээ индүүдэх, аяга шанагаа угаахдаа илүүдэл өөх тосыг шатаах зорилго агуулж хий. Эцэст нь бие хөнгөрч, бүсэлхий нарийссан байхыг мэдэрнэ шүү. Хоолны тавгаа хоослох хэрэггүй Зөвхөн 75 хувийг нь идэхэд хангалттай. Тавгандаа бага ч гэсэн хоол үлдээж сур. Эсвэл хэт овоолж таваглалгүйгээр хооллож занш. Ингэснээр өдрөөс өдөрт бага хэмжээгээр идэж сурнa. Төмс ид Гэхдээ хүүхдийн амтархан иддэг чипс, шарсан төмс биш л дээ. Харин зүгээр л чанаж жигнэж болгосон төмс нь дархлааг сайжруулах олон ашигтай бодис агуулдаг тул түлхүү хэрэглэж бай. Таргална гэж айлтгүй. Хатуу архинаас татгалзаж сур Архи хүний бие махбод дахь өөх тосыг ердийнхөөс маш удаан шатаадаг. Тиймээс гашуун нясуун ундаанаас заримдаа ч болов татгалзаж суpax хэрэгтэй. Өдөрт 10 мянгаас доошгүйг хий Энэ нь мэдээж алхаа шүү дээ. Явган явах ойр зуур дугуйгаар явах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүн бүр мэддэг ч гэрээсээ гаруутаа л тав алхалгүй л унаанд суучихдаг шүү дээ. Тиймээс ойр зуур явган явахаас бүү залхуур. Нохойгоо салхилуулангаа хөнгөн алхах, спорт алхаагаар шогшвол бүр ч сайн. Жингээ нэмэхгүй байх зальд суралц Үүний тулд өдөр тутмын 10000 алхаагаа 2000-аас хэтрүүлэлгүй илчлэгтэй хоол хүнс хэрэглэж занших. Бага идэж, их хөдөл гэсэн уриаг ямагт санаж байх хэрэгтэй. Спортын болон чийрэгжүүлэх заал танхимд чихэлдэх хэрэггүй. Ялангуяа дэлгэр зуны улиралд агаар салхинд гарч агаарын болон ширээний теннис, гар бөмбөг, сагс хөл бөмбөг гээд хөгжөөнт тоглоом тогловол хамаагүй илүү үр дүнтэй байна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй биз ээ. | |
Ном унших нь стрессээс гарах хамгийн сайн арга
Сахар хүнд хар тамхи шиг үйлчилдэг гэнэ
Өдөрт 30 минут спортоор хичээллээрэй
Өдөр бүр 30 минутын туршид спортоор хичээллэж, биеийн эрчимтэй ачаалалтай байх нь хорт хавдрын өвчин тусах аюулыг 50 хувиар багасгадаг байна. Финландын Оулу, Куопио хотын хоёр их сургуулийн эрдэмтэд энэ баримтыг тогтоолоо гэж Лондоны "Дейли телеграф" сонинд бичжээ.
Гүйх, усанд сэлэх, сэлүүрт завь, унадаг дугуйгаар явах, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей тоглох болон спортын бусад төрлөөр хичээллэх нь бие махбодийн хамгаалалтын үүргийг идэвхжvvлж, элдэв аюултай өвчнийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг байна.
Гэхдээ өдөр бүр, 30 минутаас багагүй хугацаагаар хичээллэх хэрэгтэй. Ингэхдээ спортын төрлүүдийг сольж болно. Эрч хүч шаардсан зугаалга ч маш сайн гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Спортын бөмбөгтэй тоглоомууд хорт хавдрын өвчин тусахаас сэргийлэхэд хамгийн их үр нөлөөтэйг финийн мэргэжилтнүүд бас тогтоосон байна.
Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ
Хүүгээ гэрлэсний дараа хоёр эх тутмын нэг нь өөрсдөө ч ухамсарлалгvй гэр бүлийг нураах гэж оролддог гэнэ. Харин охиноо эрд гаргасан 20 эх тутмын нэг нөхрөөс нь салгахыг үнэхээр хүсдэг байна. Хадам эх, хүргэний хооронд зөрчилдөөн үүсдэг хэдэн үндсэн шалтгаан байдаг.
Нэг. Орчин үед гэр бүлд эмэгтэй хүн голлох үүрэгтэй болсон. Гэрийн аж ахуй, үр хүүхдээ хүмүүжүүлэх, өрхийн төсөв бүрдүүлэх, зарцуулах гэх мэт. Ихэнх эмэгтэй ийм ачаа үүрсээр дасчихсан, охиноо гэрлэсний дараа түүний гэр бүлийг мөн л үүрэх гэж оролддог. Харин өрхийн тэргүүн эрх мэдлээ алдахгүйг хичээнэ. Иймээс тэдний хооронд зөрчил үүсдэг.
Хоёр. Хоёр өөр үзэл бодол, амьдралын хандлага, өссөн орчин нөлөөлдөг. Хадам эх өөрийгөө хэдэн оймс илүү элээсэн, ухаантай амьдралын туршлагатай гэж тооцдог. Ингээд өөрийн мэргэн, туршлагаас хуваалцахыг эрмэлздэг. Харин хүргэн хүү өөрийн үзэл бодлоо хамгаалж, хадмыгаа хоцрогдсон гэж тооцдог. Харилцан бие биеэ буруутгадаг. Хэн нь хогоо асгах вэ, эр нөхөр цалингаа бүгдийг авчирч өгөх эсэх, баяр, амралтын өдрүүдэд эцэг эхийндээ очих үеэр ахуйн жижиг асуудлуудлаас болж зөрчилдөх нь бий.
Гурав. Хадам эх ганц бие, эсвэл нөхөр нь түүнийг басамжилж, дорд үздэг бол өөрийн хүүхдээ өөрөөр амьдруулахын тулд хамаг хүчээ дайчилдаг.
Биелээгүй хүсэл мөрөөдлийг нь хэрэгжүүлээсэй гэсэндээ тэр. Эсвэл хүргэн хүүгээ эр хүн шиг хүлээн авч, анхаарлыг нь татах гэж оролдон, охиныхоо гэр бүлийн амьдралыг улам хэцүү болгодог.
Дөрөв. Залуу хосын аль нэг нь дандаа хэн нэгнээр заалгаж, удирдуулсаар сурчихсан, эсвэл эелдэг зангаасаа болж эхийгээ гэр бүлийн амьдралдаа хутгалдуулдаг. Хадам эх эрх мэдлийн амтыг мэдэрмэгц улам даварна. Эрт орой хэзээ нэгэн цагт залуу хосын хэн нэгнийх нь тэвчээр алдарч, зөрчил, маргаан үүсдэг.
Хадам эх, хүргэний хоорондын зөрчлийн талаар өөр олон шалтгааныг тоочиж болно. Энэ үед залуу эхнэр их хэцүү байдалд ордог. Эхийнхээ талд орох уу, эсвэл нөхрөө өмөөрөх үү? Гэхдээ чухам түүний ухаалаг үйлдлээс гэр бүлийн тайван амьдрал хамаарна. Иймээс та нөхөр, ээж хоёроо аль болох цөөн уулзуулахыг хичээ. Хэрэв ээжтэйгээ уулзмаар байвал ганцаараа очоорой. Харин дараа нь ээжийнхээ айлдсан сургамжийн дагуу нөхрөө хүмүүжүүлэх гэж бүү оролд. Тэгсэн цагт нөхөр чинь таныг дуртайяа явуулна. Гэр бvлийнхээ амьдралын нарийн ширийн зvйлийг ээждээ бvv ярь. Тэр тусмаа нөхөртэйгээ маргалдаж, зөрчилдсөнөө хэлж болохгvй. Хэрэв хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдвал найзууддаа ярь.
Болбол өөрөөс чинь эгч, бүрэн бvтэн, аз жаргалтай амьдралтай хүнд сэтгэлээ уудал. Хэрэв ээждээ хэлбэл та хоёрыг эвлэрсний дараа ч эх тань тэр тухай сануулсаар байх болно. Ээжтэйгээ маргалдсан бол нөхөртөө тодорхой бүү ярь. Ихэнх эрчүүд хорон үг чулуудах боломжийг алддаггүй. Энэ нь гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлнө. Зарим үед эцэг эхдээ “Бидний амьдралд хөндлөнгөөс бүү оролц” гэж шууд хэлэх зоригтой байх хэрэгтэй. Мэдээж зөрчил, маргаан үүснэ. Гэхдээ та нөхөртэйгээ эв зохицолтой амьдаръя гэвэл ингэхээс өөр аргагүй. Эцэг эх тань эрт, орой нэгэн цагт таныг өөрийн үзэл бодолдоо дээр хатуу зогсдогийг ойлгоно.
Бүсгүй хүн хайнга байж болохгүй
Учир нь тэр жижиг өө таны гоо сайхныг бvрэн далдалж устгадаг хэн хүнээс ч илүү хамгийн том дайсан гэдэг нь маргашгүй үнэн юм шүү. Бас даашинз чинь үл мэдэг ханзарсан, трико чинь жаахан л хөвөрсөн бол та түүнийг өмсч гадагшаа гарах хэрэггүй. Энэ бүгд бүсгvй таныг хормын төдийд ямар ч үнэ цэнэгүй эмэгтэй болгон хувиргах ид шидтэй. Дахин хэлэхэд эмэгтэй хүн гэдэг хэзээ ч гаргаж болохгүй аймшигтай алдаа байдаг. Цаашлаад эмэгтэй хүн үл мэдэг хиртэй сам цүнхэлж, будаг нь халцарсан хумстай явж болохгүй. Энэ нь эр хүний харцанд шууд л өртөж намайг хараарай гэх шиг тэнэг байдалд оруулна. Тиймээс эр хүний тантай хамт байх хүсэл тэр дорхноо хийсч орхидог. Ер нь бүсгүй хүн бусдын харцыг татах бардам сэтгэлтэй байх хэрэгтэй. Түүний тулд ердөө ч цаг хугацаа, эд хөрөнгө орохгүйгээр дээрх алдааг л засах болно. Бүсгүй минь хичээгээрэй. Энэ хорвоогийн хамгийн муухай хүн бол хайнга эмэгтэй байдаг.
Үсээ хэрхэн гялалзсан торгомсог болгох вэ?
| |||||
![]() | ![]() | ![]() |
Эрчүүдийг хүчирхэг харагдуулдаг 11-н зүйлс
1. Зангиа
Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.
2. Чагтан товч буюу ( cufflink)
Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.
3. Мөнгө хавчигч буюу ( money clip)
Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.
4. Бүс
Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.
5. Цүнх
Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.
6. Нэрийн хуудсын сав
Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.
7. Үзэг
Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн, эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?
8. Цаг
Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа.
9. Шүхэр
Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.
10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий
Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.
11. Асаагуур
Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.
1. Зангиа
Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.
2. Чагтан товч буюу ( cufflink)
Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.
3. Мөнгө хавчигч буюу ( money clip)
Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.
4. Бүс
Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.
5. Цүнх
Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.
6. Нэрийн хуудсын сав
Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.
7. Үзэг
Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн, эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?
8. Цаг
Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа.
9. Шүхэр
Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.
10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий
Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.
11. Асаагуур
Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.
Хүнийг царай төрхөөр нь шинжихүй
Шантгар хамартанд ч бас итгэ Хүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за. Нүд Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу. Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг. Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ. “Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна. Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг. Харин тогтворгүй “гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг. Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй. Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй. Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн үг. Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг. Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж. Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа. Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг. Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог. Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн. Эрэгтэй хүний зүүн нүд нь баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй. Үүний адил эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг. Хамар Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг. Сод хүн том хамартай байдаг. Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг. Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте-Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ. Мөгөөрслөг, ясархаг хамар их зантй , үглээ хүнийг бусдаас члгаж өгдөг. Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь иэдэж болно. Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан. Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн. Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/, Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй, шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1-р Павел, Нерон/ шинж мөн. Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг. Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг, хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий , идэвхитэйхүмүүс байдаг. Өргөн самсааг их зантйа, онгироо хүний шинж гэдэг. Өөрийн авъасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг. Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөдөн хамартай байдаг. Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэлцэнэ. | |