аялал жуулчлал

Wednesday, December 16, 2009


Сахиусан тэнгэр заримдаа мартамхай болчихдог

Та заримдаа бүх юм нэг л бүтэлгүйтээд байдгийг анзаарсан уу? Юм хийгээд байхад гараас гарсан бүтээл байхгүй, ар араасаа элдэв таагүй явдлууд тохиолдоод л. Үүнийг тайлбарлах олон арга байж болох юм. Харин танд этгээд нэгэн тайлбарыг хүргэе. Та үүнийг мухар сүсэг гэж хүлээн авах байх, гэхдээ туршаад үзээрэй.
Хүн бүрт өөрийг нь өмгөөлөн хамгаалдаг Сахиусан тэнгэрүүд байдаг гэнэ. Гэхдээ тэд жирийн үхэх үйлтэн бидний л адил заримдаа ааш зан нь хувирч өөрчлөгддөг. Сахиусан тэнгэрүүд хүмүүс шиг л уур хилэн, ядаргааг мэдэрч, сэтгэл гутралд автдаг юм байх. Ийм үед сахиусан тэнгэрүүд хүнийг хамгаалан өмгөөлж, туслах үүргээ умартаж, үүрэг хариуцлагаа мартсанаас таныг янз бүрийн таагүй явдлууд тохиолддог аж. Гай зовлон ч тохиолдож магад. Сахиусан тэнгэрийн мартамхай байдлын илрэлүүд:

-Таны ажйл үйлс, хувийн амьдралд бүтэлгүй үе эхэлсэн мэт болж, азгүй явдлууд ар араасаа цуварч, санасан бодсон зүйл, төлөвлөгөө ээлж дараалан бүтэлгүйтэж гарна.
-Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч эхэлнэ. Таны бие улам улам муудсаар байх болно. Нэг өвчнөөс салж амжаагүй байхад дахин өөр өвчин тусах жишээтэй.
-Та найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт ажиллагсадтай хэл амаа ололцох нь улам хэцүү болж ирнэ. Ажил дээр ба орон гэрт зөрчилт байдал үүсэх нь олширно.
-Хайр дурлалын асуудал бүтэлгүйтнэ.
-Танд санхүүгийн асуудлууд үүсчээ. Хэдийгээр бид бүгд үе үе мөнгөний дутагдалд ордог ч харин энэ тохиолдолд материаллаг байдал эрс муудаж, бараг л ядуугийн туйлд хүрнэ.
Тэгэхээр танд иймэрхүү явдал тохиолдсон бол сахиусан тэнгэр чинь мартжээ гэж дүгнэж болно. Одоо та шалтгааныг тогтоосон болохоор түүнийг урин дуудах арга хэмжээ ав. Танд таагүй зүйл (муу юм) тохиолдмогц чанга дуугаар “Надад ийм явдал учирлаа (тодорхой тоочин дурьд). Энэ бүгд миний сахиусан тэнгэрийн буруу. Тэр намайг ямар ч тусламж дэмжлэггүй орхижээ” гэж хэл. Ингэж хэлснээр та сахиусан тэнгэрт юу ч хийхгүй, өөрийг чинь хамгаалахгүй байгааг ойлгуулна. Мөн Дээд тэнгэр (Оюун ухаан, Бурхан) түүнд арга хэмжээ авах болно. Та мөргө, залбир. Таны чин сэтгэлийн залбирал сахиусан тэнгэрт хүч чадал нэмж, тэрээр тусалж эхлэх төдийгүй дахин ивээлдээ авна. Ингээд таны амьдрал дахин хэвийн байдалдаа буцаж орно.


Аллен Айверсон Филадельфид 2 дахь удаагаа дебютээ хийлээ. Энэ удаагийнх эхнийхийгээ бодвол илүү сэтгэл хөдөлгөсөн байв. Түүний нэрийг зарлагч дуудахад ордонд цугласан үзэгчид бүгд суудлаасаа босон, түүний нэрийг дуудацгаан сайхан угтав. Айверсон талбайн төв дэх багийнхаа логог очиж, үнсээд эргэн багийнхан дээрээ очиж байв. Вачова Центрт 20664 үзэгч цугласан бөгөөд анх удаа бүх тасалбар нь зарагджээ.

Гэвч Филли 10 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Чонси Биллапс 31 оноо авч, Айверсоны эргэн ирэлтийг “баллав”. Айверсон 11 оноо, 6 оновчтой дамжуулалт, 5 самбараас авалт авсан бөгөөд талбай дээр байх хугацаанд нь баг нь хожиж байсан. 65:61-ээр Филли хожиж байхад Айверсон нөөцөнд суусан бөгөөд үүнээс хойш Денвер 11 оноо дараалан авчээ. Улмаар Денвер үлдсэн хугацаанд онооны давамгайллаа хадгалж чадсанаар хожил авчээ. Кармелло улирал эхэлснээс хойш анх удаа 20 хүрэхгүй оноо авсан байна.


“Улаанбаатар фавиньон-2009” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн нь 4 дэх жилдээ манай нийслэлд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсын шигшээ баг, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн оютны шигшээ баг, ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн баг болон эрхүү хотын сагсан бөмбөгийн шигшээ баг оролцож байна. Тэмцээний нээлт өчигдөр СТО-нд болсон бөгөөд Cолонгосын сагсан бөмбөгийн холбоо, оросын багийн төлөөлөл, манай улсын спортын салбарын удирдлагууд нээлтэд оролцлоо.

“Улаанбаатар фавиньон-2009″ тэмцээнийг солонгосын талаас ивээн тэтгэж зохион байгуулалцаж байгаа юм. Өчигдөр олон улсын тэмцээний эхний тоглолтууд болсон. Манай улсын шигшээ баг Буриадын улсын их сургуулийн шигшээ багтай нээлтийн тоглолтыг хийж 4 үеийн турш илүүрхсээр 15 онооны зөрүүтэй хожсон юм. Харин дараа нь Сөүл хотын оюутны шигшээ баг, Эрхүү хотын шигшээ багтай тоглож ялалт байгуулжээ. Өнөөдөр олон улсын тэмцээний 2 дахь тоглолтууд СТО-ны А танхимд үргэлжилнэ.

Sunday, December 13, 2009

Ногоон карт

Ногоон Картны сугалаа гэж юу вэ?АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос жил тутамд Diүersity Visa Lottery буюy Ногоон Картны сугалааг зохион байгуулдаг юм. Тус сугалааны үндсэн зорилго нь АНУ-д цөөн цагаач илгээдэг улсуудын иргэдэд Ногоон карт авах бололцоо олгох зорилготой байдаг. Үүнд оролцож шалгарсан хүмүүс гэр бүлийн хамт (эхнэр/нөхөр болон 21 нас хүртэлхи хүүхдүүд) АНУ-д Байнгын оршин суух өргөдөл гаргах эрхтэй болох юм. Мөн тухайн жилд явуулах сугалааг түүний дүн гарч, шалгарагсдад Ногоон Карт олгох жилээр дугаарладаг.
Жишээ нь: 2004 онд явагдах сугалааг ‘DV-2006’ буюу ‘2006 онд олгох сугалаа’ гэж нэрлэнэ.
Ногоон Картны сугалаанд хэдэн хүн оролцож, тэдгээрээс хэд нь шалгардаг вэ?Ногоон Картны сугалаанд жил тутам дэлхийн 200-гаад улсын нийт 10-13 сая орчим хүн оролцдогоос 100.000 сугалааг компьютераар сонгон шалгаруулж, тэдгээрээс 55.000-д нь Ногоон карт олгодог.Тухайн жилд олгох 50 мянган Ногоон картыг 6 тивд хүн амын тоогоор хуваарилдаг бөгөөд нэг улсад нийт 7% хувь буюу 3,500 илүүгүй Ногоон карт оногдуулах зарчим баримталдаг байна.Зарим улсад тус сугалаанд бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж олон зуун мянган хүнийг хамруулдаг тул тэдгээрээс мөн олон шалгардаг байна.
Жишээ нь: 2003 оны DV-2005 сугалаанд дараахи 15 улсаас хамгийн олон шалгарсан байна.

Монголчуудын хувьд чухам хэдэн хүн оролцож байгааг тодорхойлох аргагүй байгаа боловч бидний тооцоогоор сүүлийн жилүүдэд 4-7 мянган хүн тогтмол оролцож байгаа бололтой. Эдгээрээс дараахи байдлаар шалгарч ирсэн байна:
Сугалааны Он
Сугалааны Дугаар
Шалгарсан Тоо
Дээрхи тоонуудаас үзэхэд тус сугалаанд Монголчууд харьцангуй цөөн шалгарч байгаа нь хүн ам багатайгаас бус харин нийт оролцож байгаа хүний тоо бага байгаатай холбоотой болох нь тодорхой юм.
Жишээ нь: Монголтой дүйцэхүйц 2.9 сая хүн амтай Армян улсаас 2003 оны сугалаанд 1004 хүн шалгарсан байна.
Тус сугалаанд Монголчууд цөөн оролцож байгаагийн үндсэн шалтгаан нь мэдээлэл зар хүрэхгүй, мөн сүүлийн жилүүдэд зарим байгууллага, хувь хүмүүс төлбөртэй бүртгэл хийж, тэдгээрийн зарим нь зөвхөн мөнгөнд шунахайрч бодит байдалд шаардлага хангахуйц бүртгэлийг оруулалгүй олныг хохироож итгэл алдуулж байсантай шууд холбоотой юм.Иймд тус сугалаанд аль болох олныг хамруулж АНУ-ын Ногоон картанд хүрэх Монголчуудын тоог эрс нэмэгдүүлэх зорилгоор энэ оны бүртгэлийн ажиллагааг U.S.Mongols компани Монголын зарим олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ивээн тэтгэж Улаанбаатар болон Дархан хотуудад үнэ төлбөргүй бүртгэхээр зохион байгуулж байгаа билээ.Ногоон Картны сугалаанд хэн оролцох эрхтэй вэ?Ногоон Картны сугалаанд арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал болон байдал зэрэг аливаа зүйлээр ялгаварлахгүй дэлхийн ихэнхи улсын иргэд оролцох тэгш эрхтэй байдаг бөгөөд харин дараахи зарим нөхцөл байдаг. Үүнд:1. ХаръяалалАНУ-д жилдээ 50 мянгаас илүү цагаач илгээдэг улсын иргэд Ногоон картны сугалаанд оролцох эрхгүй байдаг.
Жишээ нь: 2004 оны DҮ-2006 сугалаанд Канад, Мексик, Колумб, Доминикан улс, Эл Сальвадор, Гаити, Ямайк, Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Их Британи болон Оросын Холбооны улс зэрэг улсын иргэд дээрхи шалтгаанаар оролцох эрхгүй болсон байна.
Эдгээрээс бусад аливаа улсын иргэд Ногоон Картны сугалаанд оролцох эрхтэй байдаг.
Жишээ нь: Монголд, АНУ-д болон дэлхийн бусад аливаа улсад оршин суугаа Монголын иргэд тус сугалаанд оролцох бүрэн эрхтэй юм.
2. БоловсролНогоон Картны сугалаанд оролцогсод наад зах нь бүрэн дунд боловсролтой эсвэл 2-оос доошгүй жилийн тусгай мэргэжлийн туршлагатай байх шаардлагатай байдаг.
Жишээ нь: Монголын 10 жилийн сургууль эсвэл техник-мэргэжлийн сургууль төгсөгчид тус шаардлагыг хангах юм.
3. НасНогоон Картны сугалаанд оролцогсдод насны хязгаар заадаггүй боловч дээрхи боловсролын шаардлагаас үзэхэд 18-аас доош насныхан оролцох бололцоогүй юм.4. Оролцох тооНогоон Картны сугалаанд оролцогсод зөвхөн нэг л өргөдөл гаргах эрхтэй байдаг, тухайн хүний нэр бүхий өргөдөл давхардсан тохиолдолд аль алиныг нь хүчингүйд тооцдог байна. Харин гэр бүлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргаж болох юм.
5. АНУ-д оршин суугаа гадаадын иргэд
Ногоон Картны сугалаанд АНУ-д оршин суугаа (дээр заагдсанаас бусад) аливаа улсын иргэд оролцох бүрэн эрхтэй бөгөөд үүнд тэдгээрийн статусын төрөл болон хугацаа, мөн аливаа өөр үндэслэлээр Ногоон картанд хандсан байдал зэрэг нь хамааралгүй байдаг.

АНУ-д байх хугацаанд виз болон статусын зөрчил гаргасан (жишээ нь, виз статусын хугацааг хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй ажилласан буюу суралцсан г.з.) гадаадын иргэд сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт авахад тодорхой хүндрэл учрах боловч АНУ-ын цагаачлалын хуулийн зарим тусгай заалтыг (жишээ нь, 245(i) дугаар зүйл г.з.) үндэслэн АНУ дотор Ногоон картанд өргөдөл гаргаж болох юм.
Харин АНУ-д гэмт хэрэг үйлдсэн, мөн ямар нэгэн шалтгаанаар АНУ-аас албадан гаргасан, эсвэл хил дээрээс буцааж АНУ-д орох эрхээ хасуулсан гадаадын иргэд тус сугалаанд оролцож болох боловч шалгарсан тохиолдолд өмнө АНУ-ын хууль зөрчсөн байдлаас шалтгаалан Ногоон карт авах бололцоогүй болохыг анхаарна уу.Ногоон Картны сугалаа хэзээ явагддаг вэ?Тухайн жилд Ногоон Картны сугалаа явуулах хугацааг АНУ-ын Төрийн Департаментаас тогтоодон зарлаж жилийн эцсээр явуулдаг.
Жишээ нь: 2004 онд явагдах DҮ-2006 сугалааг 2004.11.05-наас 2005.01.07-ныг хүртэл нийт 63 хоногийн хугацаанд явуулахаар тогтоосон байна.

Ногоон Картны сугалаанд оролцох бүртгэлийг зөвхөн дээрхи хугацаанд хүлээж авдаг бөгөөд түүнээс өмнө буюу хойно ирүүлсэн өргөдлийг хүчингүй болгодог.
Жишээ нь: 2002 онд явагдсан DҮ-2004 сугалаанд нийт 13 сая гаруй өргөдөл ирүүлснээс 3 сая гаруйг нь хугацаанаас өмнө буюу хойно ирүүлсэн шалтгаанаар хүчингүй болгосон байна.

Ногоон Картны сугалаанд хэрхэн оролцох вэ?
АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос Ногоон картны сугалаанд оролцогсдыг өөрийн Интернетын вэбсайтаар дамжуулан үнэ төлбөргүй бүртгэдэг билээ. Иймд Интернет болон англи хэлний зохих мэдлэгэтэй хувь хүн тэдний вэбсайтанд орон маягтыг бөглөж, фото зургаа шаардагдсан стандартын дижитал форматаар оруулан өөрсдөө бүртгүүлж болно.
U.S.Mongols компани нь ийм бололцоогүй Монголчуудыг тус сугалаанд хамруулах зорилгоор бүртгэлийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулж байгаа бөгөөд дараахи байдлаар бүртгүүлнэ:
Улаанбаатар хотод INFO сонины газар очиж маягтыг бөглөж бүртгүүлнэ (фото зургийг газар дээр нь авна);
Дархан хотод Хараа зочид буудал дээр фото зурагаа авч очиж маягтыг бөглөж бүртгүүлнэ;
АНУ болон гадаадын бусад улсад суугаа Монголчууд шууд манайд бүртгүүлнэ. Ингэхэд энд хавсаргасан маягтыг бөглөж фото зураг болон үйлчилгээний хураамжийн хамт бидэнд шуудангаар илгээнэ.
1. Маягт
Ногоон Картны сугалаанд оролцоход энд хавсаргасан маягтыг хэвлэн гаргаж зааврын дагуу гаргацтай бөглөж манай хаягаар шуудангаар илгээнэ.
Ногоон Картны сугалааны бүртгэлд бичигдсэн мэдээлэл нь дутуу тохиолдолд тухайн бүртгэлийг хүчингүй болгодог, мөн түүнд заагдсан мэдээлэл нь сугалаанд шалгаран Ногоон Карт авахаар мэдүүлсэн бичиг баримтаас зөрсөн тохиолдолд тухайн хожилыг хүчингүй болгох учир маягтанд заагдсан бүх асуултанд бүрэн, үнэн бөгөөд зөв мэдээлэл олгох нь нэн чухал юм.
2. Фото зураг
Ногоон Картны сугалаанд оролцогч болгон өөрийн, мөн гэр бүлтэй бол эхнэр/нөхөр, хүүхэд тус бүрийн цээж зураг нэг хувийг илгээнэ. Тус зураг нь энгийн цаасан фото зураг байх бөгөөд тэдгээрийг бид шаардлагын дагуу дижитал форматанд оруулж өргөдөлд хавсаргана.
Илгээх фото зураг нь дараахи шаардлагыг хангасан байна. Үүнд:
Фoтo зураг нь 5см Х 5см хэмжээтэй дөрвөлжин байна;
Фoтo зургийн дүрс нь нийт зургийн 50% орчимыг эзэлсэн, эгц урдаас цайвар фононд тод авсан байна: эргэсэн буюу хазайсан дүрстэй, фокус муутай, хэт бараан буюу хээтэй фононд авсан зургийг хүлээж авахгүй;
Нүдний шил, малгай болон нүүр халхалсан бусад зүйл бүхий зургийг хүлээж авахгүй;
Фoтo зургийн ар талд овог нэрээ харандаагаар бичсэн байна.
Ногоон Картны сугалааны өргөдөлд хавсаргасан фото зураг нь дутуу, эсвэл хэмжээ буюу бусад аливаа шаардлагыг хангахгүй тохиолдолд тухайн өргөдлийг хүчингүй болгох учир тэдгээрийг чанд мөрдөх нь нэн чухал юм.
3. Төлбөр, хураамж
АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос Ногоон картны сугалаанд оролцогсдыг өөрийн Интернетын вэбсайтаар дамжуулан үнэ төлбөргүй бүртгэдэг билээ. Харин түүнд оролцуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчилгээний хөлс авдаг бөгөөд тэдгээр нь $40-$150 орчим байдаг байна.
U.S.Mongols компани Ногоон картны сугалаанд Монголоос оролцогсодыг үнэ төлбөргүй бүртгэнэ.

АНУ-д болон гадаадын бусад улсад суугаа Монголчууд манайхаар дамжуулан бүртгүүлэхэд өргөдөл тус бүрт $20 доллар, нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргахад нийт $30 долларын үйлчилгээний хураамж төлөх бөгөөд үүнийг бэлэн мөнгө буюу банкны чекээр бүртгэлийн маягтын хамт бидэнд шуудангаар илгээнэ.

Гадаадад суугаа Монголчуудаас орсон үйлчилгээний хураамжийн нийт орлого нь Монголд нийтийг хамарсан бүртгэлийн ажиллагааг зохион байгуулах, байрны түрээс, ажилчдын цалин болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зар мэдээг хүргэх зэрэгт зарцуулагдах болно. Өөрөөр хэлбэл гадаадад суугаа Монголчууд Монголд байгаа ах дүү нараа тус сугалаанд оролцуулахыг шууд ивээн тэтгэх юм!Ногоон Картны сугалааг хэзээ дүгнэдэг вэ?

Тухайн жилийн Ногоон Картны сугалааны дүнг дараахи жилийн дундуур гаргаж тив тус бүр болон улс тус бүрээс хэдэн сугалаа шалгарсаныг мэдээлдэг.

Ногоон Картны сугалаанд шалгарагсдад дараахи жилийн 6-8 саруудад албан ёсны мэдэгдэл илгээдэг, харин амжилтанд хүрээгүй бол ямар нэгэн хариу ирдэггүй, иймд 9 сарыг дуустал ийм мэдэгдэл ирээгүй тохиолдолд амжилтгүй болсонд тооцож болох юм.

Жишээ нь: 2004 онд явагах DV-2006 сугалааны дүн 2005 оны 6-8 сард гарч, мөн хугацаанд шалгарагсдад албан ёсны мэдэгдэл илгээнэ.

АНХААР! Ногоон Картын сугалаанд шалгарсан тухай хуурамч мэдэгдэл өгч өндөр хэмжээний төлбөр шаардсан email илгээх явдал олон гарч байна. Гэтэл тус сугалаанд шалгарсан тохиолдолд албан ёсны мэдэгдэлийг АНУ-ын Төрийн Департаментаас шуудангаар илгээдэг тул дээрхи email-үүдэд залилагдаж ямар нэгэн хэлбэрийн төлбөр төлөхөөс болгоомжилно уу.

Сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт хэрхэн авах вэ?

Тухайн жилийн сугалааны шалгарагсдад тухайн жилийн 10 дугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаанд Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгодог бөгөөд тус хугацаанаас хойш хожил нэхэмжлэх эрхгүй болдог.

Жишээ нь: 2004 онд явагдах DҮ-2006 сугалааны шалгарагсад 2005.10.01-нээс 2006.09.30-ны хооронд Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болно. Хэрэв тус хугацаанд Ногоон карт авах өргөдөл гаргаагүй эсвэл гаргасан боловч асуудал нь шийдэгдэж амжаагүй тохиолдолд тухайн хожилыг хүчингүй болгодог.

Мөн Ногоон Картны сугалаанд жил тутамд нийт 100 мянган хүн шалгаруулдаг боловч зөвхөн 50 мянгад нь Ногоон Карт олгодогийг анхаарах нь чухал юм. (Үүнээс гадна 5.000 эрхийг NACARA гэрээний дагуу Төв Америкийн улсуудын иргэдэд тусгай нөхцлөөр олгодог).

Иймд Ногоон Картны сугалаанд шалгарсан явдал нь заавал Ногоон Карт авах баталгаа болдоггүй бөгөөд энэ нь юуны өмнө хожилын дугаараас хамаарна, мөн үе шат тутмын өргөдөл бичиг баримтыг заагдсан хугацаанд нь зөв бөгөөд бүрэн бүрдүүлэх зэргээс шалтгаалдаг байна.

Жишээ нь: өмнөх жилдүүдэд тус сугалаанд оролцож шалгарсан олон Монголчуудын Ногоон Картаа авч чадалгүй өнгөрөөд байгаа тухай харамсалтай мэдээлэл бидэнд ирсээр байна. Эдгээр нь ихэнхидээ шалгарсан мэдэгдэлээ олж авч чадаагүй, эсвэл оройтаж авсан, мөн бичиг баримтаа хугацаанд нь илгээгээгүй, эсвэл дутуу буюу буруу бүрдүүлсэн зэргээс шалтгаалсан байна.

1. Хожилын дугаар
Ногоон картны сугалаанд шалгарсан хүн тутамд хожилын дугаар оноодог бөгөөд тус дугаар нь шалгарсан тухай мэдэгдэлд заагдсан байдаг.

Жишээ нь: Ази тивээс шалгарсан тохиолдолд урдаа ‘AS’ гэсэн тэмдэглэлтэй дугаар олгодог байна.

Ногоон картны сугалаа хожигсод зөвхөн оноогдсон хожилын дугаарын дарааллаар Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болдог бөгөөд тухайн сард ямар дугаартай хожигсод ийм эрхтэй болохыг АНУ-ын Төрийн Департаментаас сар тутамд урьдчилан тогтоож нийтэд мэдээлдэг.
Жишээ нь: АНУ-ын Төрийн Департаментын мэдээгээр 2003 онд явагдсан DҮ-2005 сугалааны AS–9600 хүртэлхи дугаартай хожигсод 2004 оны 10 дугаар сараас эхлэн Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болох байна.
Хожилын дугаар нь АНУ-ын Төрийн Департаментаас тухайн жилд олгох 50 мянган Ногоон Картны лимитийг хэтрүүлэхгүй хянах хэрэгслэл болдог. Лимит дууссан тохиолдолд үлдсэн хожилыг хүчингүй болгодог байна. Иймд тухайн жилийн сугалааны хожил нэхэмжлэх хугацаа дуусахад тухайн хожилын дугаар зарлагдаагүй тохиолдолд тус хожил нь хүчингүй болдог.

Жишээ нь: 2002 онд явагдсан DҮ-2004 сугалаанд шалгарагсад 2003.10.01-нээс 2004.09.30-ныг хүртэл Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгосон билээ. Гэтэл энэ хугацаа дуусахад зөвхөн AS-16300 хүртэлхи дугаар зарлагдсан бөгөөд түүнээс дээш дугаартай бүх хожил нь хүчингүй болсон байна.

2. Хожилын дугаар зарлагдсан тохиолдолд
Ногоон Картны сугалаа шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Ногоон Картны өргөдөл гаргах эрхтэй болдог.

Ногоон Картны өргөдлийг тусгай маягтаар гаргах бөгөөд түүнд шаардлагатай бүх бичиг баримтыг холбогдох хураамжийн хамт заагдсан журмын дагуу бүрдүүлэн хавсаргадаг. Хавсаргах бичиг баримтанд үндэсний паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, боловсролын гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримт, мөн АНУ-д оршин суугчид статусын хүчинтэй байдлыг нотлох бичиг баримт зэрэг багтдаг. Үүнээс гадна заагдсан эмнэлэгт үзлэгт орж мөн хурууны хээг өгсөн байх шаардлагатай болдог.

Wednesday, December 9, 2009

Ажлын байранд хийх дасгал

Сэтгэхүйн мэдрэлийн системийн хүчдэл ихээхэн шаардсан хөдөлгөөн багатай гол төлөв оюуны хөдөлмөр эрхэлсэн ажилтай хүмүүст зориулсан дасгал. Мэргэжлийн 4 бүлэгт төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа ихээхэн шаардсан хөдөлгөөн багатай гол төлөв оюуны хөдөлмөр эрхэлсэн / инженерүүд, хянагч, нийлэгч тооцооны ажилтанууд/ хүмүүс хамрагдана. Эдгээр ажил мэргэжлийн хүмүүс өндрө далайцтай төрөл бүрийн дасгал хийх бөгөөд тэдгээрт хөдөлгөөн хязгаарлагдмал байсан доод үе мөчний болон амьсгалын дасгал голлож орсон байвал тохиромжтой.

Энэ мэргэжлийн хүмүүс дараах дарааллаар зогсоо байдалд биеийн тамирын завсарлагыг гүйцэтгэнэ.

1. Сунгалтын дасгал
2.
Гар, хөл их биеийн дасгал
3.
Гар хөл их биеийн булчингийн өндөр ачаалалтай дасгал
4.
алхалт, гүйлт, үсрэлт, хагас суух зэрэг дасгал
5.
хөл, гарын хөдөлгөөн хосолсон дасгал
6.
Гарын булчинг суллах дасгал
7.
Хөдөлгөөний нарийн үйлдэл анхаарлын дасгал байна.

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Өлмий дээр босч, гараа өргөн амьсгалаа авна
  2. Гараа толгойн ард авч тохойгоо урагш болгон амьсгалаа гаргана
  3. Гараа мөрөндөө авч тохойгоо хойш болгож амьсгал авна
  4. гараа буулган амьсгалаа гаргана. 4-6 удаа тайван хийнэ.

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Баруун хөлөө хажуу тийш өлмийгөөр тавьж гараа мөрөндөө авна
  2. Гар өргөн баруун тийш хазайна
  3. Эгцрэн гараа мөрөндөө авна
  4. Бэлтгэх байдалд орно
  5. 8 эсрэг талруу давтана. 6-8 удаа дунд зэргийн хэмнэлтэй хийж гүйцэтгэнэ.


Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. зүүн хөлөөс алхан зүүн хөл дээр хагас сууж гараа алдлан амьсгалаа гаргана.
  2. Гараа ташаандаа авч зүүн тийш цээжээ эргүүлж амьсгалаа авна
  3. Эгцрэн гараа алдлаж амьсгалаа гаргана
  4. Үсрэнгүүт зүүн хөлөө нийлүүлэн амьсгалаа авна
  5. 8 эсрэг талруу давтан хийнэ 6 удаа дунд зэргийн хэмнэлтэй хийнэ

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Гараа алдан бөхийж амьсгал гаргана.
  2. Эгцрэн гараа буулган амьсгал авна
  3. Гараа нуруундаа авч бөхийн амьсгал гаргана.
  4. Гараа буулган, эгцэрч амьсгал гаргана.
  5. 6-8 удаа дунд зэргийн хэмнэлтэйгээр давтана.а

Бэлтгэх байдал: Гараа урагш өргөн алгаа нийлүүлэн хуруунуудаа зөрүүлэн атгаж хөл салган зогсоно.

  1. Баруун тийш цээжээ эргүүлэн амьсгал гаргана.
  2. Зүүн тийш цээжээ эргүүлэн амьсгалаа гаргана.
  3. Гараа алдлан толгойн ард авангуут гэдийж амьсгалаа гаргана.
  4. Бэлдэх байдалд орж амьсгалаа авна
  5. 4-6 удаа давтана.

Бэлтгэх байдал: Хөлөө бага зэрэг салган зогсоно

  1. Гараа урагш өргөн өлмий дээр босон амьсгалаа авна
  2. 3 гараа буулган хойш савж амьсгалаа гаргана.
  3. Гараа буулган бэлдэх байдалд орж амьсгалаа гаргана. 6-8 удаа давтана.

Бэлтгэх байдал: Гараа өргөн алгаа дотогш харуулан зогсоно.

  1. Баруун гараа ташаандаа авч зүүн гараа цээжний өмнө авна
  2. Баруун гараа цээжний өмнө авч зүүн гараа ташаандаа тулна
  3. гараа мөрөндөө авна
  4. Бэлдэх байдалд орно

Амьсгалаа тайван чөлөөтэй авч гаргана. Дасгалыг удаан хэмнэлээр аажмаар хурдан хийж дунд зэргийн хэмнэлээр дуусгана. 6-8 удаа давтана.

Бэлтгэх байдал: Хөл нийлүүлэн гараа ардаа зөрүүлэн зогсоно.

  1. Алгаа урагш харуулан гар өргөж, амьсгалаа авна
  2. Бугуйн үеэр сарвууг суллана.
  3. Тохойн үеэр нугалан цээжний өмнө гараа суллана. Амьсгалаа гаргана.
  4. гараа буулган суллана.
  5. Алгаа урагш харуулан гар өргөж, амьсгалаа авна
  6. Бугуйн үеэр сарвууг суллана.
  1. Тохойн үеэр нугалан цээжний өмнө гараа суллана. Амьсгалаа гаргана.
  2. Гараа буулган сууллана.
  3. 6 гараа алдлан алгаа дээш харуулан барина.
  4. Гараа өргөж амьсгалаа гарганаа
  5. Бэлдэх байдалд орж амьсгалаа гаргана.

Бэлтгэх байдал: Гараа цээжний өмнө барьж хөл салган зогсоно.

  1. Гарын алгыг дотогш харуулан өргөж зүүн тийш цээжээ эргүүлэн амьсгалаа гаргана.
  2. Бэлдэх байдал орж амьсгалаа гаргана.
  3. Гараа алдлан гэдийж амьсгалаа авна
  4. Бэлдэх байдалд орж амьсгалаа гаргана.
  5. 8 баруун тал руу давтан хийнэ. 8 удаа давтана.

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Гараа алдлан зүүн хөлөөс алхан хагас сууж амьсгалаа гаргана.
  2. Үсрэн зүүн хөлөө нийлүүлж гараа буулган амьсгалаа авна
  3. Өлмий дээр сууж гараа өргөнө. Амьсгалаа гаргана.
  4. Бэлдэх байдалд орж амьсгалаа авна
  5. 8 баруун тал руу давтан хийнэ. 4-6 удаа давтана.

Бэлтгэх байдал: Хөл салгаж зогсоно.

  1. Гараа толгойн ард авч гэдийн амьсгалаа авна
  2. 3 Бөхийж гараа хөлийн өлмийд хүргэн амьсгалаа гаргана.
  3. Бэлдэх байдалд орж амьсгалаа авна

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Гараа мөрөндөө авч зүүн хөлөө хажуу тийш өлмийгөөр тавина
  2. гараа алдлан зүүн тийш эргэж гэдийн амьсгал авна
  3. Гараа мөрөндөө авч амьсгалаа гаргана.
  4. Бэлдэх байдалд орно
  5. 8 эсрэг тал руу давтан хийнэ 6-8 удаа давтана.

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Гараа хойш нь савангуут зүүн хөлөө урагш саван амьсгалаа авна
  2. гараа урагш нь савангуут зүүн хөлөө хойш саван амьсгалаа гаргана.
  3. Бэлдэх байдалд орж амьсгалаа гаргана.
  4. 8 баруун хөл дээр давтан хийнэ. 8 удаа давтана.

Бэлтгэх байдал: Үндсэн зогсолт

  1. Гараа мөрөндөө авч баруун хөлөө хажуу тийш өлмийгөөр тавина.
  2. Баруун хөлөө нийлүүлэнгүүт баруун гараа өргөж зүүн гараа хажуу тийш нь барина
  3. Гараа мөрөндөө авч зүүн хөлөө хажуу тийш өлмийгөөр тавина
  4. бэлдэх байдалд орно

Амьсгалаа чөлөөтэй авч гаргана. Удаанаас аажмаар хийж дунд зэргийн хэмнэлээр дуусгана. 6-8 удаа давтана.

"Mongolia ITF-2009" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

2009 оны 12 дугаар сарын 4-6-нд Байгаль орчин,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Аялал жуулчлалын үндэсний төв (АЖҮТ) хамтран "Mongolia ITF-2009" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл Експо төвд зохион байгуулах гэж байна. 2005-2007 онуудад БОАЖЯ-наас "Mongolia ITF" үзэсгэлэнг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байсан бөгөөд тухайн жилүүдэд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд тогтмол оролцож, туршлага солилцон санал бодлоо хуваалцаж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд өөрийн байгууллагын үйл ажиллагаа хийгээд онцлог давуу талуудаа дэлгэн танилцуулж, хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлж байсан билээ.

ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.    Энэхүү журмын зорилго нь аяллын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино..................

Хөвсгөл нуур


Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтуудаар дамжин Оростой усан тээврийн зам бий. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг.

Хөвсгөл нь ойролцоогоор арван долоон эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба сибирийн тайга, төв азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.

Чин сэтгэлийнх бол хамгийн үнэтэй

Бэлгийг чинь сэтгэлээсээ өгөх хэрэгтэй. Бэлгийн үнэ цэнэ зарцуулсан мөнгөндөө байх ёсгүй.

Богд хан уул


Газарзүй

Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газарын хэмжээнд Чулуун нүүрсний галавын үед (350-205 сая жилийн тэртээ) хуримтлагдсан тунамал чулуулаг, Мезозойн эриний Юрийн галавын сүүлч, цэрдийн галавын эхээр (130 сая жилийн өмнө) үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга орчимд хөвсгөр тунадас тархаж байдаг. Тогтцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог. Богд Хан Уул нь Хэнтийн нурууны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.

Амьтан, ургамлын аймаг

Хэнтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богд Хан Уул болно. Тарвага, зурам, зараа, мануул, булга, шилүүс, буга, бор гөрөөс, аргаль, янгир тэргүүтэн 54 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн.

Жигүүртэн шувуудаас бөднө, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ.

Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.

Түүхэн товчоон

Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар түнд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Хуучин нэр нь Хан Уул гэдэг байсан бөгөөд Чингис хаан энэ уулын бэлд мэндлэсэн тул Хан Уул гэдэг болсон гэж зарим түүхэнд гардаг.

Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган, 2004 оноос Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.

Зорилгодоо хүрэх энгийн арга

Хүн бүрт хүсэл мөрөөдөл, бас тэмүүлэл зорилго гэж байдаг. Харамсалтай нь зорилгодоо хүрэх тийм ч амар хялбар биш байдаг.

Монгол-8 Богд Гэгээн хулгайлагдсан нь


Монгол - 8 Богд Гэгээн хулгайлагдсан нь

Би саяхан Улаанбаатар хотын өмнө этгээдийг эзлэн тэнгэрийн хаяанаа сүүмэлзэх их нуруу Богд Ханы урдхан талд орших эрт цагт хийд байсан одоо Манзуширийн музей гэгдэх болсон тэр газраар очсон юм. Балгас болон сарнисан Манзушир хийдийн орчим бол 1770 онд байгуулагдсан, ихэвчлэн Өргөө буюу одоогийн Улаанбаатар хотод оршин суудаг байсан Богд Гэгээний хоёр дахь харш төдийгүй мөргөл бясалгалын газар болсон Богдын Шар хүрээний туурь байлаа.

Эрчүүдээ хайрлаж яваарай!

"Эрчүүдийгээ хайрлаж яваарай",,,,,,,,,,,,,,

Монгол-8 Богд Гэгээн хулгайлагдсан нь



Би саяхан Улаанбаатар хотын өмнө этгээдийг эзлэн тэнгэрийн хаяанаа сүүмэлзэх их нуруу Богд Ханы урдхан талд орших эрт цагт хийд байсан одоо Манзуширийн музей гэгдэх болсон тэр газраар очсон юм. Балгас болон сарнисан Манзушир хийдийн орчим бол 1770 онд байгуулагдсан, ихэвчлэн Өргөө буюу одоогийн Улаанбаатар хотод оршин суудаг байсан Богд Гэгээний хоёр дахь харш төдийгүй мөргөл бясалгалын газар болсон Богдын Шар хүрээний туурь байлаа.


tsagaan hool


Хvний эрvvл амьдрах гол vндэс бол эрvvл хооллолт гэдэгтэй уншигч та санал нэгдэх байх. Сvvлийн vед манай иргэд эрvvл хооллолтод ихээхэн анхаарал хандуулах болсон. Тэр дундаа цагаан хоол иддэг иргэд цєєнгvй. Эрvvл хоолны дэглэмд ихэвчлэн ургамлын гаралтай бvтээгдэхvvн ногоо, жимс, шош, буурцаг багтдаг байна. Харин эрvvл бус хооллолтод амьтны гаралтай мах, загас, єндєг, тахиа, сvvн болон єєх, тос ихтэй бvтээгдэхvvн ордоггvй гэнэ. Ингээд уншигч танд vйл ажиллагаагаа эхлvvлээд удаагvй байгаа Luna Blanca буюу “Цагаан саран мацаг” зоогийн газрын эзэн, “Грийн Тара” ХХК-ийн гvйцэтгэх захирал Д.Ариунаатай эрvvл хоолны талаар ярилцлаа.

Нийслэлд цагаан хоолны газар хэд хэд байдаг. Танай хоолны газрын ялгарах онцлог нь юу вэ?
-Зуу зуун сая мацаг хоолтнууд дэлхийн єнцєг булан бvрт амьдардаг. Тэдний нэг хэсэг нь шашин шvтлэгийнхээ улмаас мах иддэггvй бол, нєгєє хэсэг нь эрvvл байхын тулд бусад нь ногоон гараг дэлхийгээ оршин тогтноход хvнлэг энэрэнгvй хувь нэмрээ оруулах зорилгоор амь хєнєєсєн хvнснээс татгалздаг. Манай улсад ч тэр сvvлийн vед цагаан хоолтон хvмvvс их нэмэгдэж байгаа. Ер нь иргэд цагаан хоол гэхээр л цагаан будаа, аарцтай будаа, брэсс мэтээр тєсєєлдєг. Тиймээс нарийн ногоо шошоор ямар сайхан хоол хийж болдгийг, тэр дундаа хvн бvр гэртээ хийж идээд байж чаддаггvй цагаан хоолоор иргэдэд vйлчлэх зорилготой энэхvv зоогийн газраа нээгээд байна. Бид энэ газрыг байгуулахаас ємнє цагаан хоолтны хэрэглэдэг хvнсийг Малайз улсаас оруулж ирэх vйл ажиллагааг эрхэлдэг байсан. Одоо ч тэр энэ чиглэлээр vйл ажиллагаагаа эрхэлдэг. Манай газраар зєвхєн цагаан хоолтой хvмvvс vйлчлvvлээд байдаггvй, махан хоолтой хvмvvс ч маш ихээр ирж vйлчлvvлдэг.

-Цагаан хоолтны хоол хvнс гэж тусдаа бvтээгдэхvvн байдаг юм уу?
-Цагаан хоолтой хvмvvсийн хэрэглэдэг шар буурцаг, шош, дал модны буурцаг оруулж ирдэг. Тус бvтээгдэхvvн нь хагас боловсруулсан вакумжуулсан бvтээгдэхvvн байдаг.


Avril lavinge 1984-оны 9-р сарын 27 нд Канадын Napanee хэмээх 5000 гаруйхан оршин суугчтай жижиг хотод төржээ. Гурван хүүхэдтэй айлын дундах нь, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Avril багадаа өөрийгөө эрэгтэй хүүхэд мэтээр төсөөлдөг байсан гэдэг. Түүний эргэн тойрны хүмүүс нь ихэнх нь эрэгтэй хүмүүс байсан ба одоо ч түүний энэ байдал их өөрчлөгдсөнгүй, урлагийн хамтран зүтгэгчид нь мөн л эрчүүд. Багадаа бусад охидын адил барби хүүхэлдэй болон янз бүрийн чихмэл тоглоомоор тоглож өссөнгүй,ү үeийнхээ хөвгүүдтэй нийлж хоккeй, хөл бөмбөг тоглож бага насаа өнгөрүүлжээ. Гал тогооны болон гэр цэвэрлэх мэтийн ажилд огт оролцдоггүй байсан гэдэг. Энэ үeд хэн ч түүнийг ийм алдартай дуучин болно хэмээн төсөөлж байсангүй. Мөн Avril багадаа сүмийн мөргөлийн дуу болон хурмын ёслолд дуулдаг байлаа. Мөн гэртээ ороо тайз болгон засаад янз бүрийн эрээн мяраан эд зүйлсээр чимэглэн танхим дүүрэн үзэгчтэйгээр төсөөлөн эвлэгхэн дуулдаг байлаа. Гэвч бяцхан охины мөрөөдөл хий хоосон зүйл байсангүй. Түүний хүсэл мөрөөдөл биeлэлээ олж Avril өнөөдөр танхим дүүрэн үзэгчтэй, сая саяаар тоологдох фeнүүдтэй болж чаджээ. Avril 15 настайдаа дуучин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ахтайгаа чeмодантай хувцаснаам өөр эд хөрөнгө гэх зүйлгүйгээр New York-т хөл тавьжээ. Энэ үeд дуу бичлэгийн "Arista" фирмийхэнтэй танилцаж амжжээ. Мөн олон продюссeртай танилцаж анхны альбомоо гаргахаар бэлтгэж эхэллээ. Уйгагүй ажилласаны эцэст Avril "Let Go" нэртэй 13 дуутай гаргасан юм.

Tokiyo hotel




Хамтлагийн тухай товчхон
Тус хамтлаг анх 2001 онд ихэр ах дүүс Bill (дуучин), Tom (гитарчин) хоёр Gustav Schäfer (beater), Georgе Listing (bass player) нартай хамтран хамтлагаа байгуулж, “Devilish” нэртэй гарч ирж байсан бөгөөд Universal Music Domestic Division студитай хамтран ажиллаж уран бүтээлээ эхэлсэн ба нэрээ 2003 онд Tokio Hotel болгон өөрчилсөн байна. Хамтлагаа нэрээ өөрчилсөн нь тэдний одоогийн кареерын эхлэл болсон төдийгүй 2004 онд өөрсдийн продюсертэй болсон аж. Германы Magdeburg-аас гаралтай маш алдартай алтернатив хамтлаг юм. Тэдний дебют сингл “Durch den Monsun”нь 2005 оны наймдугаар сарын Германы сингл чартын 1-р байрт орж байсан ба энэ шинээр гарч ирж байгаа залуу хамтлагийн дуунууд чартаас буухгүй маш амжилттай байгаа юм.

Хамтлагийн гишүүд:
Bill Kaulitz-гоцлол дуучин
Tom Kaulitz –гитарчинBill Kaulitz-н ихэр ах
Georg Listing –басс гитарчин
Gustav Schäfer –бөмбөрчин

Тус хамтлаг 2006оны Echo Awards-с “Best Newcomer national" шагнал хүртсэн. Мөн хамтлаг Европын зарим орнууд болох Франц , Польш болон Орос зэрэг орнуудад алдартай, их амжилттай байгаа бөгөөд 2007оны English language songs-д дуу нь шалгарсан байна.

Тэдний анхны цомог “Shrei” нэртэй 1 жилийн дараа гарч ирсэн бөгөөд тэднийг маш олон шүтэн бишрэгчтэй болгож 4 залууд их урам өгсөн байна. Мөн тус цомог нь Германы 600000-аас илүү хувь борлогдон "gold disc" болсон төдийгүй тэдний дууны үгнүүд rock'n'roll electric мөртлөө бага зэрэг gothic боловч илүү сэтгэл татам байдаг. Хамтлагийн анхны англи хэл дээрх ("Scream") and leave цомог нь Goethe хэлээр дуулагдсан

Гаргасан цомог:
- 2005 Schrei Герман, Scream Англи
- 2006 Schrei (So Laut Du Kannst) Scream (As Loud As You Can)
- 2007 Zimmer 483

Синглүүд:
- 2005 Durch den MonsunГерман, Through the Monsoon Англи
- 2005 Schrei Герман, ScreamАнгли
- 2006 Rette mich Герман, Rescue MeАнгли
- 2006 Der Letzte Tag Герман, The Last Day Англи
- 2007 Übers Ende Der Welt Герман, Beyond The End Of The WorldАнгли


Tuesday, December 8, 2009

Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн танилцуулга

Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн танилцуулга....................

MONGOLIA ITF -2009" ОУ-н Аялал Жуулчлалын Үзэсгэлэн 3 өдөр амжилттай болж өнгөрлөө


Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн зарлагдаж энэхүү нэрийн доор зайлшгүй хийгдэх томоохон арга хэмжээнүүдийн нэг нь олон улсын шинж чанартай Аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах явдал билээ. Аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах нь тухайн салбар хэр хурдацтай, дэвшилттэй хөгжиж байгааг харуулдаг томоохон арга хэмжээ юм.