аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн танилцуулга

Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн танилцуулга....................

Монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж эдүгээ манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэгд зүй ёсоор тооцогдох боллоо. Энэ хугацаанд тур оператор, зочид буудал, жуулчны бааз зэрэг хувийн хэвшилд голчлон тулгуурласан аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд олноороо бий болж эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний нөхцөлд дэвжин хөгжиж байгаа хэдий ч тус салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын зах зээл дээр Монголын аялал жуулчлалын үр ашигтай маркетинг явуулах зайлшгүй шаардлага тулгарсаар байна.
Мянганы хөгжлийн цогц бодлого, үндсэн чиглэл, аялал жуулчлалын салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд Аялал Жуулчлалын Үндэсний Төв нэн чухал ач холбогдолтойг Засгийн газраас дэмжиж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны зүгээс ихээхэн чармайлт тавьсны үндсэн дээр Аялал жуулчлалын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, сурталчлах, аялал жуулчлалын судалгаа, сурталчилгаа, сургалтыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор "Аялал Жуулчлалын Үндэсний Төв" нь 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 152-р тоот тогтоолоор аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон байгуулагдсан юм. Тус төв нь Маркетинг, Судалгаа шинжилгээ мэдээллийн хэлтсүүд, Захиргаа үйлчилгээний албатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Цаашид төв нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлж орон нутагт болон гадаад оронд салбар төвүүд байгуулан ажиллахаар төлөвлөж байна.



Хэтийн зорилт



Аялал Жуулчлалын Үндэсний Төв нь Монгол улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан бодлогыг хэрэгжүүлэх, Монголын аялал жуулчлал эрхлэгчид, иргэдийг мэдээлэл, үйлчилгээгээр хангаж, дэмжлэг үзүүлэх зориолготойгоор ажиллах бөгөөд дараах зорилтуудыг шийдвэрлэхэд голлон анхаарч ажиллана. Үүнд:



- Үндэсний хөгжлийн цогц бодлого, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлийг баримтлах



- Монгол улсын аялал жуулчлалыг нэгдсэн бодлоготойгоор гадаад, дотоодод сурталчлах ажлуудыг зохион байгуулах



- Монголын аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн санг бий болгож нийтэд вэб сайт, хэвлэмэл хэлбэрээр хүргэх



- Аялал жуулчлалын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалтууд тогтмол явуулах



- Гадаад, дотоод зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж бодлого боловсруулах дээд байгууллагыг мэдээллээр хангах



- Гадаадын хандивлагч нартай хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх











Үйл ажиллагааны хамрах хүрээ



Тус төв нь ойрын жилүүдэд гадаадад Монгол улсын аялал жуулчлалыг сурталчилах, дотооддоо тус салбарын үйлчилгээг сайжруулах, тогтвортой хөгжүүлэхэд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах бөгөөд 1) гадаадад: Зорилтот зах зээлийн WTM-London, ITB-Berlin, KOTFA- Seoul, JATA-Tokyo, CITM-Beijing, ITF-Taipei зэрэг жил бүр зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд дотоодын аялал жуулчлалын компаниудыг нэгдсэн зохион байгууллалтайгаар оролцолцуулах бөгөөд цаашид шинэ зах зээл нээх буюу Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын (UNWTO) чиг хандлагатай уялдуулах (тухайлбал, Испани, Итали, Скандинав, Австрали, Энэтхэг г.м), 2) дотооддоо: Улаанбаатар хотноо жил бүрийн 12 сард олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг үргэлжлүүлэн зохион байгуулж, цаашид өргөжүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна. Мөн Монголын аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн санг бий болгож, аялал жуулчлалын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалтууд тогтмол явуулахаар төлөвлөж байна.



Зураг 1. Өмнө талаас











Зураг 2. 250 хүний суудалтай хурал, концертын танхим

No comments:

Post a Comment