аялал жуулчлал

Wednesday, December 16, 2009


Сахиусан тэнгэр заримдаа мартамхай болчихдог

Та заримдаа бүх юм нэг л бүтэлгүйтээд байдгийг анзаарсан уу? Юм хийгээд байхад гараас гарсан бүтээл байхгүй, ар араасаа элдэв таагүй явдлууд тохиолдоод л. Үүнийг тайлбарлах олон арга байж болох юм. Харин танд этгээд нэгэн тайлбарыг хүргэе. Та үүнийг мухар сүсэг гэж хүлээн авах байх, гэхдээ туршаад үзээрэй.
Хүн бүрт өөрийг нь өмгөөлөн хамгаалдаг Сахиусан тэнгэрүүд байдаг гэнэ. Гэхдээ тэд жирийн үхэх үйлтэн бидний л адил заримдаа ааш зан нь хувирч өөрчлөгддөг. Сахиусан тэнгэрүүд хүмүүс шиг л уур хилэн, ядаргааг мэдэрч, сэтгэл гутралд автдаг юм байх. Ийм үед сахиусан тэнгэрүүд хүнийг хамгаалан өмгөөлж, туслах үүргээ умартаж, үүрэг хариуцлагаа мартсанаас таныг янз бүрийн таагүй явдлууд тохиолддог аж. Гай зовлон ч тохиолдож магад. Сахиусан тэнгэрийн мартамхай байдлын илрэлүүд:

-Таны ажйл үйлс, хувийн амьдралд бүтэлгүй үе эхэлсэн мэт болж, азгүй явдлууд ар араасаа цуварч, санасан бодсон зүйл, төлөвлөгөө ээлж дараалан бүтэлгүйтэж гарна.
-Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч эхэлнэ. Таны бие улам улам муудсаар байх болно. Нэг өвчнөөс салж амжаагүй байхад дахин өөр өвчин тусах жишээтэй.
-Та найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт ажиллагсадтай хэл амаа ололцох нь улам хэцүү болж ирнэ. Ажил дээр ба орон гэрт зөрчилт байдал үүсэх нь олширно.
-Хайр дурлалын асуудал бүтэлгүйтнэ.
-Танд санхүүгийн асуудлууд үүсчээ. Хэдийгээр бид бүгд үе үе мөнгөний дутагдалд ордог ч харин энэ тохиолдолд материаллаг байдал эрс муудаж, бараг л ядуугийн туйлд хүрнэ.
Тэгэхээр танд иймэрхүү явдал тохиолдсон бол сахиусан тэнгэр чинь мартжээ гэж дүгнэж болно. Одоо та шалтгааныг тогтоосон болохоор түүнийг урин дуудах арга хэмжээ ав. Танд таагүй зүйл (муу юм) тохиолдмогц чанга дуугаар “Надад ийм явдал учирлаа (тодорхой тоочин дурьд). Энэ бүгд миний сахиусан тэнгэрийн буруу. Тэр намайг ямар ч тусламж дэмжлэггүй орхижээ” гэж хэл. Ингэж хэлснээр та сахиусан тэнгэрт юу ч хийхгүй, өөрийг чинь хамгаалахгүй байгааг ойлгуулна. Мөн Дээд тэнгэр (Оюун ухаан, Бурхан) түүнд арга хэмжээ авах болно. Та мөргө, залбир. Таны чин сэтгэлийн залбирал сахиусан тэнгэрт хүч чадал нэмж, тэрээр тусалж эхлэх төдийгүй дахин ивээлдээ авна. Ингээд таны амьдрал дахин хэвийн байдалдаа буцаж орно.

No comments:

Post a Comment