аялал жуулчлал

Sunday, December 13, 2009

Ногоон карт

Ногоон Картны сугалаа гэж юу вэ?АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос жил тутамд Diүersity Visa Lottery буюy Ногоон Картны сугалааг зохион байгуулдаг юм. Тус сугалааны үндсэн зорилго нь АНУ-д цөөн цагаач илгээдэг улсуудын иргэдэд Ногоон карт авах бололцоо олгох зорилготой байдаг. Үүнд оролцож шалгарсан хүмүүс гэр бүлийн хамт (эхнэр/нөхөр болон 21 нас хүртэлхи хүүхдүүд) АНУ-д Байнгын оршин суух өргөдөл гаргах эрхтэй болох юм. Мөн тухайн жилд явуулах сугалааг түүний дүн гарч, шалгарагсдад Ногоон Карт олгох жилээр дугаарладаг.
Жишээ нь: 2004 онд явагдах сугалааг ‘DV-2006’ буюу ‘2006 онд олгох сугалаа’ гэж нэрлэнэ.
Ногоон Картны сугалаанд хэдэн хүн оролцож, тэдгээрээс хэд нь шалгардаг вэ?Ногоон Картны сугалаанд жил тутам дэлхийн 200-гаад улсын нийт 10-13 сая орчим хүн оролцдогоос 100.000 сугалааг компьютераар сонгон шалгаруулж, тэдгээрээс 55.000-д нь Ногоон карт олгодог.Тухайн жилд олгох 50 мянган Ногоон картыг 6 тивд хүн амын тоогоор хуваарилдаг бөгөөд нэг улсад нийт 7% хувь буюу 3,500 илүүгүй Ногоон карт оногдуулах зарчим баримталдаг байна.Зарим улсад тус сугалаанд бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж олон зуун мянган хүнийг хамруулдаг тул тэдгээрээс мөн олон шалгардаг байна.
Жишээ нь: 2003 оны DV-2005 сугалаанд дараахи 15 улсаас хамгийн олон шалгарсан байна.

Монголчуудын хувьд чухам хэдэн хүн оролцож байгааг тодорхойлох аргагүй байгаа боловч бидний тооцоогоор сүүлийн жилүүдэд 4-7 мянган хүн тогтмол оролцож байгаа бололтой. Эдгээрээс дараахи байдлаар шалгарч ирсэн байна:
Сугалааны Он
Сугалааны Дугаар
Шалгарсан Тоо
Дээрхи тоонуудаас үзэхэд тус сугалаанд Монголчууд харьцангуй цөөн шалгарч байгаа нь хүн ам багатайгаас бус харин нийт оролцож байгаа хүний тоо бага байгаатай холбоотой болох нь тодорхой юм.
Жишээ нь: Монголтой дүйцэхүйц 2.9 сая хүн амтай Армян улсаас 2003 оны сугалаанд 1004 хүн шалгарсан байна.
Тус сугалаанд Монголчууд цөөн оролцож байгаагийн үндсэн шалтгаан нь мэдээлэл зар хүрэхгүй, мөн сүүлийн жилүүдэд зарим байгууллага, хувь хүмүүс төлбөртэй бүртгэл хийж, тэдгээрийн зарим нь зөвхөн мөнгөнд шунахайрч бодит байдалд шаардлага хангахуйц бүртгэлийг оруулалгүй олныг хохироож итгэл алдуулж байсантай шууд холбоотой юм.Иймд тус сугалаанд аль болох олныг хамруулж АНУ-ын Ногоон картанд хүрэх Монголчуудын тоог эрс нэмэгдүүлэх зорилгоор энэ оны бүртгэлийн ажиллагааг U.S.Mongols компани Монголын зарим олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ивээн тэтгэж Улаанбаатар болон Дархан хотуудад үнэ төлбөргүй бүртгэхээр зохион байгуулж байгаа билээ.Ногоон Картны сугалаанд хэн оролцох эрхтэй вэ?Ногоон Картны сугалаанд арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал болон байдал зэрэг аливаа зүйлээр ялгаварлахгүй дэлхийн ихэнхи улсын иргэд оролцох тэгш эрхтэй байдаг бөгөөд харин дараахи зарим нөхцөл байдаг. Үүнд:1. ХаръяалалАНУ-д жилдээ 50 мянгаас илүү цагаач илгээдэг улсын иргэд Ногоон картны сугалаанд оролцох эрхгүй байдаг.
Жишээ нь: 2004 оны DҮ-2006 сугалаанд Канад, Мексик, Колумб, Доминикан улс, Эл Сальвадор, Гаити, Ямайк, Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Их Британи болон Оросын Холбооны улс зэрэг улсын иргэд дээрхи шалтгаанаар оролцох эрхгүй болсон байна.
Эдгээрээс бусад аливаа улсын иргэд Ногоон Картны сугалаанд оролцох эрхтэй байдаг.
Жишээ нь: Монголд, АНУ-д болон дэлхийн бусад аливаа улсад оршин суугаа Монголын иргэд тус сугалаанд оролцох бүрэн эрхтэй юм.
2. БоловсролНогоон Картны сугалаанд оролцогсод наад зах нь бүрэн дунд боловсролтой эсвэл 2-оос доошгүй жилийн тусгай мэргэжлийн туршлагатай байх шаардлагатай байдаг.
Жишээ нь: Монголын 10 жилийн сургууль эсвэл техник-мэргэжлийн сургууль төгсөгчид тус шаардлагыг хангах юм.
3. НасНогоон Картны сугалаанд оролцогсдод насны хязгаар заадаггүй боловч дээрхи боловсролын шаардлагаас үзэхэд 18-аас доош насныхан оролцох бололцоогүй юм.4. Оролцох тооНогоон Картны сугалаанд оролцогсод зөвхөн нэг л өргөдөл гаргах эрхтэй байдаг, тухайн хүний нэр бүхий өргөдөл давхардсан тохиолдолд аль алиныг нь хүчингүйд тооцдог байна. Харин гэр бүлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргаж болох юм.
5. АНУ-д оршин суугаа гадаадын иргэд
Ногоон Картны сугалаанд АНУ-д оршин суугаа (дээр заагдсанаас бусад) аливаа улсын иргэд оролцох бүрэн эрхтэй бөгөөд үүнд тэдгээрийн статусын төрөл болон хугацаа, мөн аливаа өөр үндэслэлээр Ногоон картанд хандсан байдал зэрэг нь хамааралгүй байдаг.

АНУ-д байх хугацаанд виз болон статусын зөрчил гаргасан (жишээ нь, виз статусын хугацааг хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй ажилласан буюу суралцсан г.з.) гадаадын иргэд сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт авахад тодорхой хүндрэл учрах боловч АНУ-ын цагаачлалын хуулийн зарим тусгай заалтыг (жишээ нь, 245(i) дугаар зүйл г.з.) үндэслэн АНУ дотор Ногоон картанд өргөдөл гаргаж болох юм.
Харин АНУ-д гэмт хэрэг үйлдсэн, мөн ямар нэгэн шалтгаанаар АНУ-аас албадан гаргасан, эсвэл хил дээрээс буцааж АНУ-д орох эрхээ хасуулсан гадаадын иргэд тус сугалаанд оролцож болох боловч шалгарсан тохиолдолд өмнө АНУ-ын хууль зөрчсөн байдлаас шалтгаалан Ногоон карт авах бололцоогүй болохыг анхаарна уу.Ногоон Картны сугалаа хэзээ явагддаг вэ?Тухайн жилд Ногоон Картны сугалаа явуулах хугацааг АНУ-ын Төрийн Департаментаас тогтоодон зарлаж жилийн эцсээр явуулдаг.
Жишээ нь: 2004 онд явагдах DҮ-2006 сугалааг 2004.11.05-наас 2005.01.07-ныг хүртэл нийт 63 хоногийн хугацаанд явуулахаар тогтоосон байна.

Ногоон Картны сугалаанд оролцох бүртгэлийг зөвхөн дээрхи хугацаанд хүлээж авдаг бөгөөд түүнээс өмнө буюу хойно ирүүлсэн өргөдлийг хүчингүй болгодог.
Жишээ нь: 2002 онд явагдсан DҮ-2004 сугалаанд нийт 13 сая гаруй өргөдөл ирүүлснээс 3 сая гаруйг нь хугацаанаас өмнө буюу хойно ирүүлсэн шалтгаанаар хүчингүй болгосон байна.

Ногоон Картны сугалаанд хэрхэн оролцох вэ?
АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос Ногоон картны сугалаанд оролцогсдыг өөрийн Интернетын вэбсайтаар дамжуулан үнэ төлбөргүй бүртгэдэг билээ. Иймд Интернет болон англи хэлний зохих мэдлэгэтэй хувь хүн тэдний вэбсайтанд орон маягтыг бөглөж, фото зургаа шаардагдсан стандартын дижитал форматаар оруулан өөрсдөө бүртгүүлж болно.
U.S.Mongols компани нь ийм бололцоогүй Монголчуудыг тус сугалаанд хамруулах зорилгоор бүртгэлийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулж байгаа бөгөөд дараахи байдлаар бүртгүүлнэ:
Улаанбаатар хотод INFO сонины газар очиж маягтыг бөглөж бүртгүүлнэ (фото зургийг газар дээр нь авна);
Дархан хотод Хараа зочид буудал дээр фото зурагаа авч очиж маягтыг бөглөж бүртгүүлнэ;
АНУ болон гадаадын бусад улсад суугаа Монголчууд шууд манайд бүртгүүлнэ. Ингэхэд энд хавсаргасан маягтыг бөглөж фото зураг болон үйлчилгээний хураамжийн хамт бидэнд шуудангаар илгээнэ.
1. Маягт
Ногоон Картны сугалаанд оролцоход энд хавсаргасан маягтыг хэвлэн гаргаж зааврын дагуу гаргацтай бөглөж манай хаягаар шуудангаар илгээнэ.
Ногоон Картны сугалааны бүртгэлд бичигдсэн мэдээлэл нь дутуу тохиолдолд тухайн бүртгэлийг хүчингүй болгодог, мөн түүнд заагдсан мэдээлэл нь сугалаанд шалгаран Ногоон Карт авахаар мэдүүлсэн бичиг баримтаас зөрсөн тохиолдолд тухайн хожилыг хүчингүй болгох учир маягтанд заагдсан бүх асуултанд бүрэн, үнэн бөгөөд зөв мэдээлэл олгох нь нэн чухал юм.
2. Фото зураг
Ногоон Картны сугалаанд оролцогч болгон өөрийн, мөн гэр бүлтэй бол эхнэр/нөхөр, хүүхэд тус бүрийн цээж зураг нэг хувийг илгээнэ. Тус зураг нь энгийн цаасан фото зураг байх бөгөөд тэдгээрийг бид шаардлагын дагуу дижитал форматанд оруулж өргөдөлд хавсаргана.
Илгээх фото зураг нь дараахи шаардлагыг хангасан байна. Үүнд:
Фoтo зураг нь 5см Х 5см хэмжээтэй дөрвөлжин байна;
Фoтo зургийн дүрс нь нийт зургийн 50% орчимыг эзэлсэн, эгц урдаас цайвар фононд тод авсан байна: эргэсэн буюу хазайсан дүрстэй, фокус муутай, хэт бараан буюу хээтэй фононд авсан зургийг хүлээж авахгүй;
Нүдний шил, малгай болон нүүр халхалсан бусад зүйл бүхий зургийг хүлээж авахгүй;
Фoтo зургийн ар талд овог нэрээ харандаагаар бичсэн байна.
Ногоон Картны сугалааны өргөдөлд хавсаргасан фото зураг нь дутуу, эсвэл хэмжээ буюу бусад аливаа шаардлагыг хангахгүй тохиолдолд тухайн өргөдлийг хүчингүй болгох учир тэдгээрийг чанд мөрдөх нь нэн чухал юм.
3. Төлбөр, хураамж
АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос Ногоон картны сугалаанд оролцогсдыг өөрийн Интернетын вэбсайтаар дамжуулан үнэ төлбөргүй бүртгэдэг билээ. Харин түүнд оролцуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үйлчилгээний хөлс авдаг бөгөөд тэдгээр нь $40-$150 орчим байдаг байна.
U.S.Mongols компани Ногоон картны сугалаанд Монголоос оролцогсодыг үнэ төлбөргүй бүртгэнэ.

АНУ-д болон гадаадын бусад улсад суугаа Монголчууд манайхаар дамжуулан бүртгүүлэхэд өргөдөл тус бүрт $20 доллар, нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргахад нийт $30 долларын үйлчилгээний хураамж төлөх бөгөөд үүнийг бэлэн мөнгө буюу банкны чекээр бүртгэлийн маягтын хамт бидэнд шуудангаар илгээнэ.

Гадаадад суугаа Монголчуудаас орсон үйлчилгээний хураамжийн нийт орлого нь Монголд нийтийг хамарсан бүртгэлийн ажиллагааг зохион байгуулах, байрны түрээс, ажилчдын цалин болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зар мэдээг хүргэх зэрэгт зарцуулагдах болно. Өөрөөр хэлбэл гадаадад суугаа Монголчууд Монголд байгаа ах дүү нараа тус сугалаанд оролцуулахыг шууд ивээн тэтгэх юм!Ногоон Картны сугалааг хэзээ дүгнэдэг вэ?

Тухайн жилийн Ногоон Картны сугалааны дүнг дараахи жилийн дундуур гаргаж тив тус бүр болон улс тус бүрээс хэдэн сугалаа шалгарсаныг мэдээлдэг.

Ногоон Картны сугалаанд шалгарагсдад дараахи жилийн 6-8 саруудад албан ёсны мэдэгдэл илгээдэг, харин амжилтанд хүрээгүй бол ямар нэгэн хариу ирдэггүй, иймд 9 сарыг дуустал ийм мэдэгдэл ирээгүй тохиолдолд амжилтгүй болсонд тооцож болох юм.

Жишээ нь: 2004 онд явагах DV-2006 сугалааны дүн 2005 оны 6-8 сард гарч, мөн хугацаанд шалгарагсдад албан ёсны мэдэгдэл илгээнэ.

АНХААР! Ногоон Картын сугалаанд шалгарсан тухай хуурамч мэдэгдэл өгч өндөр хэмжээний төлбөр шаардсан email илгээх явдал олон гарч байна. Гэтэл тус сугалаанд шалгарсан тохиолдолд албан ёсны мэдэгдэлийг АНУ-ын Төрийн Департаментаас шуудангаар илгээдэг тул дээрхи email-үүдэд залилагдаж ямар нэгэн хэлбэрийн төлбөр төлөхөөс болгоомжилно уу.

Сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт хэрхэн авах вэ?

Тухайн жилийн сугалааны шалгарагсдад тухайн жилийн 10 дугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаанд Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгодог бөгөөд тус хугацаанаас хойш хожил нэхэмжлэх эрхгүй болдог.

Жишээ нь: 2004 онд явагдах DҮ-2006 сугалааны шалгарагсад 2005.10.01-нээс 2006.09.30-ны хооронд Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болно. Хэрэв тус хугацаанд Ногоон карт авах өргөдөл гаргаагүй эсвэл гаргасан боловч асуудал нь шийдэгдэж амжаагүй тохиолдолд тухайн хожилыг хүчингүй болгодог.

Мөн Ногоон Картны сугалаанд жил тутамд нийт 100 мянган хүн шалгаруулдаг боловч зөвхөн 50 мянгад нь Ногоон Карт олгодогийг анхаарах нь чухал юм. (Үүнээс гадна 5.000 эрхийг NACARA гэрээний дагуу Төв Америкийн улсуудын иргэдэд тусгай нөхцлөөр олгодог).

Иймд Ногоон Картны сугалаанд шалгарсан явдал нь заавал Ногоон Карт авах баталгаа болдоггүй бөгөөд энэ нь юуны өмнө хожилын дугаараас хамаарна, мөн үе шат тутмын өргөдөл бичиг баримтыг заагдсан хугацаанд нь зөв бөгөөд бүрэн бүрдүүлэх зэргээс шалтгаалдаг байна.

Жишээ нь: өмнөх жилдүүдэд тус сугалаанд оролцож шалгарсан олон Монголчуудын Ногоон Картаа авч чадалгүй өнгөрөөд байгаа тухай харамсалтай мэдээлэл бидэнд ирсээр байна. Эдгээр нь ихэнхидээ шалгарсан мэдэгдэлээ олж авч чадаагүй, эсвэл оройтаж авсан, мөн бичиг баримтаа хугацаанд нь илгээгээгүй, эсвэл дутуу буюу буруу бүрдүүлсэн зэргээс шалтгаалсан байна.

1. Хожилын дугаар
Ногоон картны сугалаанд шалгарсан хүн тутамд хожилын дугаар оноодог бөгөөд тус дугаар нь шалгарсан тухай мэдэгдэлд заагдсан байдаг.

Жишээ нь: Ази тивээс шалгарсан тохиолдолд урдаа ‘AS’ гэсэн тэмдэглэлтэй дугаар олгодог байна.

Ногоон картны сугалаа хожигсод зөвхөн оноогдсон хожилын дугаарын дарааллаар Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болдог бөгөөд тухайн сард ямар дугаартай хожигсод ийм эрхтэй болохыг АНУ-ын Төрийн Департаментаас сар тутамд урьдчилан тогтоож нийтэд мэдээлдэг.
Жишээ нь: АНУ-ын Төрийн Департаментын мэдээгээр 2003 онд явагдсан DҮ-2005 сугалааны AS–9600 хүртэлхи дугаартай хожигсод 2004 оны 10 дугаар сараас эхлэн Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болох байна.
Хожилын дугаар нь АНУ-ын Төрийн Департаментаас тухайн жилд олгох 50 мянган Ногоон Картны лимитийг хэтрүүлэхгүй хянах хэрэгслэл болдог. Лимит дууссан тохиолдолд үлдсэн хожилыг хүчингүй болгодог байна. Иймд тухайн жилийн сугалааны хожил нэхэмжлэх хугацаа дуусахад тухайн хожилын дугаар зарлагдаагүй тохиолдолд тус хожил нь хүчингүй болдог.

Жишээ нь: 2002 онд явагдсан DҮ-2004 сугалаанд шалгарагсад 2003.10.01-нээс 2004.09.30-ныг хүртэл Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгосон билээ. Гэтэл энэ хугацаа дуусахад зөвхөн AS-16300 хүртэлхи дугаар зарлагдсан бөгөөд түүнээс дээш дугаартай бүх хожил нь хүчингүй болсон байна.

2. Хожилын дугаар зарлагдсан тохиолдолд
Ногоон Картны сугалаа шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Ногоон Картны өргөдөл гаргах эрхтэй болдог.

Ногоон Картны өргөдлийг тусгай маягтаар гаргах бөгөөд түүнд шаардлагатай бүх бичиг баримтыг холбогдох хураамжийн хамт заагдсан журмын дагуу бүрдүүлэн хавсаргадаг. Хавсаргах бичиг баримтанд үндэсний паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, боловсролын гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримт, мөн АНУ-д оршин суугчид статусын хүчинтэй байдлыг нотлох бичиг баримт зэрэг багтдаг. Үүнээс гадна заагдсан эмнэлэгт үзлэгт орж мөн хурууны хээг өгсөн байх шаардлагатай болдог.

No comments:

Post a Comment